Нийгмийн

Улсын арчаагүйтэлд ажлаа хийж явсан ТҮК-ийн жолооч ямар буруутай гэж

Өнгөрсөн долоо хоногт хогны машины ард хоёр хүн суугаад зам дээр давс цацаж буй зураг олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Энэхүү дүр зургийг харсан иргэд сэтгэгдлээ илэрхийлж, хотын удирдлагуудын гудамж талбайн цас цэвэрлэх олигтой тоног төхөөрөмжгүй байлгаснаас үүдэлтэй хэмээн шүүмжилж байв.

Гэтэл муу муудаа дээрэлхүү, муна гадсандаа дээрэлхүү гэж. Давс тээвэрлэж явсан хот тохижилт, үйлчилгээний машиныг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн учраас Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцсон аж.

Жолооч цас хялмаалаад халтиргаа гулгаа үүссэн зам бүрээр явж, хогны машины бүхээгт суусан хоёр давс бүрээ цацах үүрэгтэй яваагүй юм уу. Гудамж цэвэрлэгээ үйлчилгээгээний тоног төхөөрөмжөө ийм байдалтай байлгаж буй нийслэлийн удирдлагуудын буруу биш юм уу.

Ажил үүргээ гүйцэтгэж явсан, бусдын камерт өртсөн нь, нийгмээрээ улс орноо шүүмжилсэн нь ТҮК-ийн ажилтнуудын буруу биш байлтай.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хм
хм
2021-11-26 11:57

сөнөж бгаан бна манай улс. ЗГ дээгүүрээ татвар төлөгчдийн мөнгийг элдэв шоу хөшөө болгож хувааж идээд. ард түмэн өлсгөлөн өвчин угаар аваар ослооор үхээд дууслаа

Зочин
Зочин
2021-11-26 13:03

Хохь нь ХУтайгаа дуус уус

James
James
2021-11-26 14:04

100 н жилээ тэмдэглэж байгаа монгол улсын нийслэл УБ хотын нэг дүр зураг хөөрхий гэж. Гаднын ЭСЯ ны хүмүүс ард нь явж байгаад энэ зургийг аваад гэрийнхэндээ ГЯ н даа явуулсан гэсэн. Мөн ч хөөрхий байгаа биз.

иргзн
иргзн
2021-11-26 15:02

Төрийн байгууллага, ТЦА Хууль хэрэгжүүлэх дээ дандаа жирийн Иргэд ээ Буруутгаж торгож байдаг, Яагаад Үүрэг да�##�гавар өгч ажиллуулсан байгууллагын Дарга удирдлагуудад Хариуцлага хүлээлгэж болдоггүй юм вэ, Яаж бодсон жирийн эдгээр Ажилчид сайн дураараа ингээд Давс цацаад яваагүй нь Хэнд ч ойлгомжтой байхад ТЦА өнөө л жирийн Иргэд жолоочыг Торгож байх жишээний , энэ Хандлагаа хэзээ болих юм вэ,

Өндөр настан
Өндөр настан
2021-11-27 18:52

Жолооч та нарын төлөө �##�ь бололцоогоо ашиглаж хүмүүс шүү дээ.

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2021-11-27 19:55

Ажил хийж зүтгэ байгаа жиринн иргэд хамгийн бага ц�##�ин авч, хамгийн ядуу амьдарч, хамгийн бага тэтгэвэр авсан ч ингэж л Улс орныхоо төлөө зүтгэж байна шүү дээ. Тэгэхэд төсвийн мөнгийг хулгайлагчид ялаа хөнгөлүүлэх хүсэлт гаргаад л болоо. МАН ингэж л шударга ёсыг монголд хөгжүүлж байна даа. Ёстой хогын шаарнуудад итггэж сонго он хохь чинь болж ажил хийснийхээ төлөө шийтгүүлж байна даа монголчууд.

Иргэн
Иргэн
2021-11-28 14:51

Юу торгох, эдгээр ажилчдыг шагнах хэрэгтэй, ардын татварын мөнгийг хөшөө болгож идэж уух гэсэн дарга нарыг шийтгэж ажлаас х�##�ах хэрэгтэй, хөшөөнд зарцуулах гэсэн мөнгөө дотоодын төмөр хийцийн компанид өгч давс цацагч хийлгэх ёстой.

Холбоотой мэдээ

Back to top button