УЛС ТӨР

Барилгын эзэн олдоогүй ч 32 тэрбумыг лоббидсон гишүүд УУРТАЙ БАЙНА

Төсөв батлагдсан хойно гэнэт 32 тэрбумаар “Богд Зонхова” хөшөөт барилга баригдах гэж буйг мэдэцгээж, долоо хоног олноороо шуугисан ч суурийн бүтэц нь өндийчихсөн барилгын эзнийг олж чадсангүй. Тэрчлэн хөшөөг яг зарцаах эсэх нь ч тодорхойгүй үлдлээ.

-СОЁЛЫН САЙД Ч.НОМИН ТӨСӨВТ ӨРТГИЙГ ГАРГАХГҮЙ ГЭЖ МЭДЭГДСЭН Ч...-

Олон нийтийн шүүмжлэл газар аваад эхлэнгүүт Ч.Номин сайд өөрийн нүүр хуудсаараа дамжуулан, “Богд Зонхова хөшөөний төсөвт өртгийг гаргахгүй” гэх агуулгаар мэдэгдэл хийв. Сангийн сайд Б.Жавхлангийн хувьд “Салбарын сайдын зарцаах саналаар төсөвт өртгийг нь гаргахгүй байж болно” гэсэн юм. Төсвийн ерөнхийлөн захирагчийн хувиар Ч.Номин сайд тендер зарлах процессыг нь дэмжихгүй л мөнгө гарах боломж үүсэхгүй. Гэхдээ яг төсвийг шууд зогсоочихсон гэж хэлж болохгүй. Түр анилт л хийгдлээ. Лобби цааш үргэлжлэх нь ч тодорхой юм.

Гэхдээ Ерөнхийлөгч төсвийн үр ашиггүй зардлуудыг дээрх жишээтэй хамтатган жагсааж, хориг тавих ёстой гэсэн саналыг олон нийтийн зүгээс дэвшүүлсээр байгаа юм.  Хаа очиж, 2021 онд төсөвлөгдөөд байсан 1.5 тэрбумыг нь Соёлын яам гаргаагүй байсан нь энэ асуудлыг бүр ч өндрөө авахаас  аварсан юм. Эл асуудал нь ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд зээл авснаас хойших нийгмийн эсэргүүцэлтэй тулгарсан томоохон сэдвээр нэрлэгдэж байна.

-Ц.ЦЭРЭНПУНЦАГ БИЕЭ ӨМӨӨРЧ, Г.ЗАНДАНШАТАР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗАВ-

Эл хөшөөний төсвийн лоббиг эхний жилдээ Ш.Адьшаа, Б.Анандбазар, Ц.Цэрэнпунцаг нар хийж, 5.5 тэрбумаар төсвийг нь батлуулсан.Ингэхдээ ҮАБ-ийн асуудлын хэмжээнд сэдвийг томсгож, гишүүдийг ятгасан мэдээлэл бий. Эхний жилийн гол зохион байгуулагч нь Ц.Цэрэнпунцаг гишүүн бол хоёр дахь жил дээр нь УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, 32 тэрбумыг чимээгүйхэн алх цохиулахад анхаарсан байна. Тэрбээр уг агуулгаар мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Хоёр дахь жилдээ төсөвт өртөг нь 32 тэрбум болж нэмэгдсэнийг А.Адьшаа гишүүн мэдээгүй гэсэн бол Ц.Цэрэнпунцаг “Шашнаа шүтэж байж л ковидыг даван гарна” ухааны юм яриад, бултав. Тэрбээр мэдэгдлийнхээ үеэр “Зайлшгүй барих шаардлагатай” агуулга хавчуулсан нь эл лоббигоо цаашид ч зогсоохгүй гэх мессиж байлаа. Мөнхүү Соёлын дэд сайд М.Батбаяр уг байгууламжийг яг зогсооно гэх үг бат ноттойгоор амнаасаа унагаагүй билээ.

-32 ТЭРБУМ БОЛГОН ӨСГӨХИЙГ НЬ ЗӨВШӨӨРЧ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН Ц.АМАРСАНАА ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ-

Гол хэргийн эзэн нь уг байгууламжийг 27 тэрбумаар өсгөж барихыг зөвшөөрөн гарын үсэг зурсан Барилгын хөгжлийн газрын дарга Ц.Амарсанаа юм.  УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн дэмжлэгээр өбарилгын салбар дахь хамаг чухал бичиг баримт дээр гарын үсгээ хайрладаг, үнэ цэнэтэй албан тушаалд суусан нэгэн. Тэрбээр ЖДҮХС-гаас зээл авч, хариуцлага хүлээгээгүй үлдсэн цорын ганц албан тушаалтан юм.

Ирэх онд 100 гаруй төсөвт өртөг нь нэмэгдсэн барилга баригдана гэж эрх баригч намаас мэдэгдсэн. Тэгвэл төсөвт өртөг нэмэгдэх зөвшөөрлийг Богд Зонхова хөшөөний нэгэн адил Ц.Амарсанаагийн гарын үсгээр баталгааждаг. Сангийн яам Барилгын хөгжлийн төвөөс гаргасан дүгнэлтэд үндэслэн тооцооллоо хийдэг байна. Ийм байхад Ц.Амарсанаа “Дунд шатны дарга руу хариуцлагыг нь чихэх нь үү” гэсэн сошиал сэвээ явуулаад, бүхний ард чимэгүй үлдэхээр зэхэж буй. Уг нь гол хариуцлага тооцох ёстой хүн нь БХТ-ийн  дарга Ц.Амарсанаа юм.

-ЭЦЭСТ НЬ БАРИЛГА БАРИГЧ ЭТГЭЭД ОЛДСОНГҮЙ-

УИХ-ын гишүүд дунд “Б.Чойжилсүрэнгийн компани барилгыг барьж байгаа” гэх мэдээлэл яригдаж буй. Гэвчиг Б.Чойжилсүрэн “Манай компани Богд Зонхава биш Гандангийн хашаанд Дүйнхарын дацан барьж байгаа” гэж мэдэгдэв. Огт тендер зарлагдаагүй, төсвөөс нэг ч төгрөг гараагүй байхад сууриа цутгаад, барилгын ажлаа явуулчихсан бэлтэй компани яг хэнийх байв. Үүн дээр Соёлын сайд Ч.Номин ч, Сангийн сайд Б.Жавхлан ч мэдээлэл өгч чадсангүй.

Зураг төслийг нь 32 тэрбумаар гаргуулж, БХТ-ийн дарга Ц.Амарсанаагийн гарын үсгийг авч чадсан компани бол Пи Юу Ай”. Уг компани нь дата бүртгэл дээр Бавлайн Баттулга гэх иргэний нэр дээр бүртгэлтэй. Анагаахын чиглэлийн нэг тендерт оролцож байсан түүхтэй компани. Харин Бавлай овогтой Түмэндэлгэр гэх Голомт банканд хувьцаа эзэмшдэг, хувийн хэд хэдэн компанитай нэгэн иргэн байгаа бол ХААН банканд томоохон албан тушаалыг түүний нэг эмэгтэй дүү хашдаг илрэц бас олдов. “Пи Юу Ай” ХХК-ийг Б.Баттулгатай хамт Бавлайн Батдэлгэр эзэмшдэг бол түүний нэг компани нь Б.Түмэндэлгэрийн ББСБ-тай нэг хаяган дээр байна. Тэгэхээр банкны салбарт ажилласан арвин үүх түүхтэй, банк бус, хоршооны чиглэлийн бизнест гаршсан ах дүүсийн нэгдэл “Пи Юу Ай” ХХК-ийн ард харагдаж буй юм. Эл компани “Богд зонхава” барилгын зураг төслийн ерөнхий гүйцэтгэгч гэсэн тодотголтой байна.

Өөр нэг Хятад компанийн нэр байгаа нь 13.7 тэрбумаар Богд зонхова хөшөөг хийх үнийн саналыг өгөгч болж таарсан. Барилгын хөгжлийн төвөөс гаргасан дүгнэлтдээ тус компанийн саналд үндэслэн, хөшөөт баримлыг ийм өндөр үнээр хийхийг зөвшөөрсөн гэж тодотгосон байна.

ТЭМДЭГЛЭЛ: Долоо хоногийн турш нийгмийн шүүмжлэлийг хүлээсэн эл асуудалд эцсийн хариуцлага хүлээх эзэн олдсонгүй. Төсвийн лобби хийсэн Ц.Цэрэнпунцаг тэргүүтэй гишүүд нь баахан ууртай болж, гарын үсэг зурчихсан Барилгын хөгжлийн төвийн дарга Ц.Амарсанаа элдэв аргаар өөрийгөө хамгаалах гэж оролдов. Спикер Г.Занданшатар ч тэр энэ асуудлаас зугтахын түүс болж яваа бөгөөд Ч.Номин сайдын эзгүй үе таарлаа. Асуудал гэхдээ яг эцэслэгдсэнгүй. Олны анхаарлыг суллаж байгаад чимээгүйхэн барьчхаж мэдэхээр эсвэл ирэх жилийн төсөвт дахин оруулаад ирчхээр хүлээлттэй байгаа нь нууц биш юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргзн
иргзн
2021-11-27 16:43

УИХ-ын Даргаараа толгойлуулсан Төсөвийн мөнгөөр Цавчаа луйвар хийгсэд ёстой Цагаандаа гарсан Ичих булчирхайгүй Нам нэртэй Гэмт бүлэглэл гэдэг нь мэдэгдэж байна ш дээ, Нам нэрээр Авилга , Хүчин , Луйвар з�##�илан, Хүн амины хэрэг гээд үйлдэхгүй Гэмт хэрэг гэж байхгүй ээ, Өөрсөд дөө Х�##�дашгүй дархан Эрх олгочихоод жинхэнэ Хууль завхаруулж байна дөө, МАН-ынхан,

ИРГЭН
ИРГЭН
2021-11-27 19:24

УЛААНДАА ГАРЧЭЭ ЦАВЧАА ХИЙХ ХУЛГАЙЧИД ТӨСӨВТ СУУГААГҮЙ 32 ТЭР БУМЫГ БУРХАНЫ НЭР БАРЬЖ ЛУЙВАРЫН АРГА ЗОХИОЖЭЭ..ХЭРХЭВЧ ЗӨВШӨӨРЧ БОЛОХГҮЙ .НЭР БҮХИЙ УИХ ГИШҮҮД ҮНЭН НҮҮРЭЭ ХАРУУЛЛАА.ЛУЙВАРЧИД БАЙЖЭЭ. ЭРГҮҮЛЖ ТАТАЯ.

Зочин
Зочин
2021-11-27 20:29

Анандбузар тэргүүтэй луйварчид

Zo
Zo
2021-11-27 21:35

Boliochee novshnuudaa.ard tumen chini olsoj bhaf yu ve.mongo huvaaj ideh arga shdee.Boliochee
R

Зочин
Зочин
2021-11-27 22:09

Занданшатар хулгайчийг �######�уулах хэрэгтэй болжээ.Ийм луйварчин ,хулгайч,УИХ-ын дарга байж болохгүй.

Зочин
Зочин
2021-11-27 22:41

Энэ муу гуйлагчингууд уурлаад яадын

Иргэн
Иргэн
2021-11-28 12:09

Эзэн нь төр засгийн хулгайчууд дунд байгааш дээ олохгүй юмаа олохгүй ээ ийм л төр засаг шүүх прокурор цагдаа хүчний байгуулагтай монгол улс даа 32 тэр бумыг хуулиар луйвардаж хулгайлах гээд бүх юмаа хийгээд суурийг барьчихсан байхад эзэн нь олдоггүй ээард түмнээ арайл тэнэг цагаан цаас гээд бодчихсон эх орон улс ард иргэдээ хувийнхаа ашиг сонирхолоос бүүр доогуур тавьчихсан дарга нартай байх улс гүрэн мөхөхийн дохио шүү

шударга иргэн
шударга иргэн
2021-11-28 19:51

Эд бүр цагаандаа гарчээ. Татвар төлөгчдийн мөнгийг энэ 76н хулгайч энэ мэтээр л цавчиж төрөөс төрсөн Тэрбумтан болж байна новш гэж. Хара�##� идсэн новшнууд. Цэрэнпунцаг �########� минь чиний шашин шүтлэг чамдаа л байдаг юм биз. Өөрийнхөө хөрөнгөөр бариач �########�а.

шударга иргэн
шударга иргэн
2021-11-28 19:52

Одоо тэр суурийг нь дэлбэлэх хэрэгтэй. Тэгвэл эзэн нь тодорно хахаха.

Холбоотой мэдээ

Back to top button