НИЙГЭМ

Г.Алтантүрүү: Найзтайгаа уулзсаныг минь Б.Тунгалагийн хүүтэй андуурчихлаа

“Танайд хоноё” нэвтрүүлэгт Б.Тунгалаг гэдэг бүсгүй оролцсон нь олны хүндлэлийг ихэд хүлээсэн билээ. “Ямар ядуу хүнд савангийн мөнгө олддог л байхгүй юу” гээд инээмсэглэсэн түүний эгэл амьдралыг харуулсан нэвтрүүлгийг сэтгүүлч Г.Алтантүрүү бэлтгэсэн юм.

“Сэтгүүлч Г.Алтантүрүү Тунгалагийн том хүүтэй уулзжээ. Ээжтэйгээ их адилхан юм” гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад буй. Энэ нь ташаа мэдээлэл, андуурал болохыг Алтантүрүү мэдэгдэн, залруулга хийв.

Тэрбээр “Багын найзыг минь Тунгалагийн хүү болгоод баахан түгээжээ. Овортой царайтай миний л буруу байхдаа. Хүүхэд шиг царайтай гээд найзыгаа ч буруутгалаа. Батаа маань харь нутгаас сүр дуулиантай ирлээ дээ.

Тунгалагийн хүүхдүүдийн хувьд нас биед хүрсэн эрчүүд болсон. Өөрийхөө хоёр хүүд хүсдэг хамгийн сайн сайхныг тэр хоёртоо хүснэ. Уулзахын ерөөл өргье дөө” гэжээ.  

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
tamjid
tamjid
2021-11-27 17:57

ene hend heregtei ym be?

Zochin
Zochin
2021-11-29 14:50

Yamar ovortoi yum be ene Altanturuu

Back to top button