Нийгмийн

Цэвэр цусны хурдан морины уралдааныг 2022 оноос Монголд хийхээр болжээ

Монголын морин тойруулга богино зайн уралдааны уяачдын холбооны удирдах зөвлөл хуралдан, 2022 онд зохиогдох цэвэр цусны хурдан морьд болон түүний төл сонгомол хурдан морьдын ойрын зайн уралдааны хуваарийг хэлэлцэн баталлаа.

1.Уралдааныг 2022 оны хоёрдугаар сарын хоёр дахь долоо хоногоос эхлэн долоо хоног бүрийн ням гаригт зохион байгуулах.  Уралдаанд оролцох морьдыг тухайн ангиллын уралдаанаас 30 хоногийн өмнөөс бүртгэн батламж олгоно.

2. Хурдан морьдын уралдаанд зөвхөн малын генетик бүртгэлд хамрагдсан цэвэр цусны болон F1, F2 болон түүнээс дээш насны адууг ангилан цаг улиралын байдалд зохицуулан хуваарийн дагуу оролцуулна. Даага уралдахгүй.

3.Уралдаанд оролцох хурдан морьдын уралдах зайг 1.5 аас 5 км байхаар нас насанд тохируулан заах.

4.Бүртгэлд хамрагдан зохих эрхээ авсан хурдан морьдыг зөвхөн 16 насанд хүрсэн сургалтанд хамрагдаж зохих зөвшөөрөл авсан хүнээр зориулалтын хувцас эмээлтэй
унуулах.

5. Нэг удаагийн уралдаанд оролцох морьдын тоо 15 аас олонгүй байх

6.Тус холбооноос гаргасан дүрэм журмыг хүлээн зөвшөөрсөн хурдан морь сонирхогч хурдан морьны зүтгэлтэн ,уяачид уралдаанч монгол улсын болон гадаадын иргэн хэн ч оролцох эрхтэй.

6.Уралдааныг засч тохижуулсан зориулалтын элсэн зам дээр шулуун замд ямарваа нэгэн тээврийн хэрэгсэл ашиглахгүйгээр зохион байгуулах, дрон болон камерын тусламжтайгаар уралдааныг дамжуулах .

7.Топ ангилалын уралдааныг зохих шатны байгууллагуудын нэрэмжит болгон зохион байгуулах. Уяач болон морьны эзэнд ямарваа нэгэн хэргэм цол олгохгүй.  Хурдан морины зүтгэлтэн шалгуурыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх.

8.Уралдааны хөтөлбөрт саадтай морин уралдаан тэмцээн болон морин урлагийн тоглолт зохиох дүрэм журмыг нэмж батлах ажлыг судлан хэрэгжүүлэх.

9.Уралдаан нь Монгол улсын хууль тогтоомж дүрэм журмыг хүндэтгэн өв уламжлал, соёл, ёс заншилаа сурталчилсан үндэсний онцлогоо тусгасан байхаас гадна оролцогчид үзэгчидийн аюулгүй тав тухтай байдлыг хангаж ажиллахыг тус холбооны ажлын албанд зөвлөлөө.
10. Уралдаанд оролцогчид ямарваа нэгэн бооцоо тавихыг хориглоно.  Ийм тохиолдолд холбооны зүгээс зохион байгуулж буй бүх уралдаанд оролцох эрхийг хасахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-27 17:10

Ми бас дахин ми ми

Холбоотой мэдээ

Back to top button