Нийгмийн

С.Энхболд: “Омикрон” хувилбар ДОХ-той хавсарсан гэдэг ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ

Коронавирусийн халдвар шинэ хувилбар Өмнөд Африкт илрэн, хурдацтай тархаж байгаа билээ. Тухайн хувилбар ДОХ-ын вирус агуулсан, амьсгалын замаар ДОХ-ыг халдаах чадвартай гэх мэдээлэл цацагдаад буй.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос тодруулахад “ДОХ-той хүний биед “Омикрон” хувилбар үүссэн байх магадлалтай гэж үзэж байгаа. ДОХ-той хүнээс “Омикрон” хувилбар тархдаггүй. Энэ худал, ор үндэслэлгүй мэдээлэл. Хамгийн гол нь энэ хувилбар амьсгалын замаар тархдаг. Өмнөд Африк ДОХ-ын тохиолдол өндөртэй орон. Үүнтэй холбогдуулж ийм худал мэдээлэл цацагдаад байх шиг байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button