НийгмийнУЛС ТӨР

FACT CHECK: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багадаа “Google” ашигладаг байсан гэж хэлсэн нь ХУДАЛ

Олны анхаарлыг татах, “хайр татам”, күүл байх, догь харагдах гэсэндээ заримдаа арай хэтрүүлчих тохиолдол улс төрчдөд бий.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэрбум мод тарих аяны нээлтийн үеэр “Би сая НҮБ-ын хуралд оролцохдоо НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннантай уулзсан” гэж ярьсан.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан 2018 оны наймдугаар сард нас барсан тул Ерөнхийлөгч худал хэлсэн нь дорхноо баригдсан.

Ийм алдааг үе үе гаргадаг эрхмүүдийн нэг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ.

Тэрбээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа “Монгол Улс 400 сая жуулчин хүлээн авах боломжтой” гэж хэлсэн нь нэг хэсэгтээ шуугиан тарьсан. Өөрөөр хэлбэл, Хэнтий аймгийн Чингис Хот, Дадал сумыг 200 км замаар холбож, шинэ гүүртэй болсноор ийм боломж үүснэ гэж тооцоолсон нь бодит байдал дээр хэрэгжих боломжгүй, өнөөгийн байдлаар.

Л.Оюун-Эрдэнэ өдгөө Ерөнхий сайд болсон ч өнөөх “залчихдаг” муу зангаа тавьсангүй. Энэ удаа дахиад худал хэллээ. “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг нээж үг хэлэхдээ “Хэн нэгэн хүнтэй уулзаад, тэр хүн надад урьд нь сонсож байгаагүй мэдээллийг хэлбэл би заавал тэмдэглэж авдаг байсан. Тэгээд “Google”-дэж үздэг байсан” гэж хэлсэн юм.

Иргэний андгай өргөхөөр очсон 16 настнуудын өмнө Ерөнхий сайдын хэлсэн үг үнэн, худал эсэхийг одоо магадлая.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 1980 оны зургаадугаар сард Хэнтий аймагт төрсөн. Тэгэхээр 1996 онд 16 нас хүрч, иргэний үнэмлэх авсан гэсэн үг. Гэтэл “Google” 1998 онд байгуулагдан, 1998 оны дөрөвдүгээр сард хэрэглээнд нэвтэрсэн. Бүр 2004 онд IPO-гоо анх гарган, хоёр жилийн дараа одоогийн байрандаа нүүж орсон юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хүүхэд байхдаа хэрэгтэй мэдээллээ “Google”-ээс хайдаг байсан” гэж хэлсэн нь худал болохыг эндээс харж болно.

“Google” анх хэрэглээнд нэвтэрсэн 1998 онд Ерөнхий сайд аль хэдийнэ нас биед хүрчихсэн байсан гэсэн үг. Үнэндээ түүнийг хүүхэд байхад “Google” хэрэглээнд нэвтрэх нь битгий хэл сураг ч үгүй, “Yahoo” хүчтэй, хамгийн том хайлтын сайт байсан үе. Ерөнхий сайд хүн ирээдүй хойч болсон 16 настнуудын өмнө зогсон, өөдөөс нь харж байгаад ийн худал хэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бар
Бар
2021-11-27 16:41

Хэнтийн бэрх д ямр юмныхан нэт байхуу тэгээд ч манаач з�##�уууд тиим болмж бахгүй

Зочин
Зочин
2021-11-27 16:52

Манай Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Бэрх тосгоныхоо холбоон дээр өөрийн биеээр явж очоод dial-up ашиглаад 128к хурдаар интернет ороод хайлт хийлээ гэхэд yahoo л ашиглана л даа. 2006 онд лав аймгийн төвийн холбоо нь dial-up ашиглаж 128k интернет ордог байсан юм. Манай Оюун-Эрдэнэ тухайн үед компьютер гэж юу ч байдаг юм үзээгүй л явсан байх.

Зочин
Зочин
2021-11-27 20:43

10 жилийн өмнө л интернетэд холбогдсон сум байх шүү

Зочин
Зочин
2021-11-27 22:16

Хэнтийнхэн ийм б�##�ай,тэнэгүүд байдаг юмуу?

Хүний ярьсаныг зөв ойлгож бай
Хүний ярьсаныг зөв ойлгож бай
2021-11-28 00:01

Би хүүхэд байхдаа Googl ээс мэдэхгүй юмаа хайдаг байсан гээгүй бна. Ажил �##�банд ороогүй Оюутан байхдаа Googl ээс хайдаг байснаа ярьсан байж биз. ОЮУНЭРДЭНЭ сайд та нар шиг худлаа ярих зиндааны хүн бишээ. Удам сайтай нэртэй хүний үр удам шүү хө

Бат
Бат
2021-11-28 03:21

Хэрээ хэзээч цагаан болдоггүй юм аа Мөдхөн наад хүн чинь Чингис хаантай мөр зэрэгцэж явсан гээд ярьв�##� чи бас юу гэж тайлбар хийх вэ ? өмөөрхөд ухаан хэрэгтэй

Hariult
Hariult
2021-11-28 07:53

Ha ha ha. Nud unen chih hudal gedeg biluu?

Зочин
Зочин
2021-11-28 14:31

баабарын нэг нийтлэл байдаг даа

Холбоотой мэдээ

Back to top button