НИЙГЭМ

“Уран Хас” контемпрари бүжгэн жүжгийг ирэх сарын 1-2-нд тоглоно

Монголын контемпрари балетын хөтөлбөр (МКБХ) нь соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах үүднээс контемпрари бүжгийн урлагийн бүжигчдэд дэмжлэг үзүүлэх, бүжгийн урлагаар дамжуулж олон нийтэд боловсрол олгох чиглэлээр 2012 оноос үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага юм. Ялангуяа, бид байгаль орчны олон нийтийн боловсролд хувь нэмрээ оруулж ус хамгаалалтын ач холбогдол, агаарын бохирдлын хор уршгийн тухай орчин үеийн бүжгийн жүжиг бүтээсэн нь үзэгчдээс өндөр үнэлгээ авч байв.  

Харин энэ онд тус байгууллага нь “Чулуун” сантай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Уран Хас” контемпрари балетыг Монголын урлагийн зөвлөлийн санаачилсан “Моушн Монголия” контемпрари бүжгийн олон улсын II дугаар наадамд зориулж бүтээж эхэлсэн ба цар тахлын улмаас хойшилсоор байсан боловч тун удахгүй тайзнаа амилуулахаар болжээ.

Нэрт хөгжмийн зохиолч Ж. Чулууны “Уран Хас” сонгодог бүжгийн жүжгийн хөгжмийг хөгжмийн продюсер, хөгжимчин, дижэй Э.Итгэл орчин үеийн хэв маягт оруулж, авьяаслаг залуу дэглээч Ё. Дамчаабадгар орчин үеийн Хасын тухай шинэ цомнолын дагуу дэглэж найруулан, МКБХ-н бүжигчид амилуулж тус контемпорари балетыг тавьж байна. Мөн, энэхүү шинэ уран бүтээлийн хувцасыг “Жей Зозо” брендийн дизайнер Х. Батзориг, тайзны декорацийг медиа уран бүтээлч Б. Бат-Эрдэнэ нар бүтээсэн аж.

Энэхүү орчин үеийн, контемпрари балет нь  өөртөө итгэлтэй байж, бусад хүмүүсээс хамаарахгүйгээр зорьсон ажлаа хийгээд урагшлах нь зөв зүйтэй гэсэн санааг агуулдаг. Бүжигт орчин үеийн бүтээлч залуу Хас хүлээн зөвшөөрөгдөхгүй, бусдын хандлагаас хамааралтай байгаадаа хэрхэн шаналж буй хийгээд дурлалт бүсгүйтэйгээ хамт бэрхшээлийг даван туулж амжилтанд хүрч чаддаг тухай өгүүлнэ.

Өөрсдийгөө хайрцаглаж бусдын бодож, хэлж байгаагаас хамааралтай оршихуй нь бидний толгойд л байдаг гэдгийг Хас, Хандармаа хоёр ухаарна. Энэ асуудал нь бидний дунд аль хэдийнээ бугшиж, аливаа салбарын хөгжил дэвшлийг уяж хязгаарлаж байгааг манай уран бүтээлч залуучууд олж хараад бусдад хандлагаас илүү өөртөө итгэлтэй, зоригтой, хөдөлмөрч байхад ард нь амжилт угтаж авна гэдгийг ойлгуулах нь уг балетын гол зорилго, оролдлого юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button