Нийгмийн
Монголын сагсан бөмбөгчид оюутны дэлхийн наадамд оролцохоор боллоо

Олон улсын оюутны спортын холбооноос БНХАУ-ын Чендү хотноо 2022 оны зургаадугаар сарын 26-наас долоодугаар сарын 6-нд болох дэлхийн оюутны спортын зуны универсиад наадамд оролцох спорт тоглоомын төрлүүдийн багуудын нэрсийг зарлалаа.
Дэлхийн шилдэг 24 баг оролцдог эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн багуудын жагсаалтанд Монгол Улсын сагсан бөмбөгчид багтан, эрхээ авчээ.
Универсиад наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд Ази тивээс Япон, БНХАУ, БНСУ, Хятадын Тайвань болон манай улсын таван баг оролцоно.
Багууд нийтдээ дөрвөн хэсэгт хуваагдан, зургаан багтай тоглоно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.