Нийгмийн

Завханы Баянтэс суманд баавгай айлын гэр сүйтгэжээ

Завхан аймгийн Баянтэс сумын “Зайгал” багийн нутагт өвөлжиж байсан малчин Б-ийн гэрийг хүрэн баавгай сүйтгэжээ.

Тухайн айл нь отроор хоёр гэртэй нүүдэллэж байсан бөгөөд баавгай нэг гэрийг нь сүйтгэсэн. Хүн рүү дайрсан мэдээлэл байхгүй байна. Ер нь энэ жил бэлчээрийн суурьшлын бүсэд баавгай орж ирсэн, адуу барьсан. Төөрсөн бамбарууш малын бэлчээрт үзэгдсэн, гэсэн таван дуудлага мэдээлэл ирсэн. Тиймээс иргэдийг малд явахдаа анхаарал болгоомжтой байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Өнгөрсөн намраас баавгай суурьшлын бүсэд үзэгдэх болсон нь хөрш зэргэлдээ ОХУ-д их хэмжээний ойн түймэр гарсантай холбоотойгоор идэш, хоол хайж яваа баавгайнууд байж болзошгүй. Иймд малчид, ард иргэд та бүхэн малд явахдаа анхаарал болгоомжтой байж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх.

Жимс, самарт явахгүй байх, хээр хөдөө, ойн сав бүхий газар хонохгүй байх. Баавгай тааралдвал айлгаж цочоохгүй байхыг анхааруулж байна. Мөн иргэд, малчдыг хээр баавгайтай тааралдсан тохиолдолд бахардуулж хөөлгүй аль болох алсын зайнаас дуу чимээ өгч үргээн, ойн бүс рүү явуулах арга хэмжээг авах хэрэгтэйг зөвлөж байна.

Ер нь амьтдын жам ёсны эрхийг хөндөж амьтанд хохирол учруулсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэг. Ховор, нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, амьдрах орчныг алдагдуулсан. Тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан. Мөн худалдан авсан, ховор амьтны чихмэл хийсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10-40 мянган төгрөгөөр торгох.

Хоёроос найман жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэж, амьтанд учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн дагуу тухайн амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэх заалттай. Тухайлбал, хүрэн баавгайн экологи, эдийн засгийн үнэлгээ нь эр баавгай 6.5 сая, эм баавгай долоон сая төгрөгийн үнэтэй гэж аймгийн БОАЖГ-аас нэмж мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-28 17:55

АН АМЬТАН БОЛОН ЫААВГАЙ ЭРХ ЯРИАД БАЙДАГ.ГЭТЭЛ ХҮН ЭД ХӨРӨНГӨӨРӨӨ ХОХИРООД БАЙДАГ.ААВ , ХҮҮ ХОЕР АРААТАНД ИДҮҮЛЧИХСЭН БАЙДАГ. ЗА ТЭР МОРЬ МАЛ БАЙГ ГЭХЭД ХҮНЭЭ БОДМООР ЮМ.НЭГ ИХ ХУУЛЬ ЯРЬСАН ХҮМҮҮС БАЙХ ЮМ.БААВГАЙГ ЯАХ УУ.

зочин
зочин
2021-11-28 18:58

Хорхойтсон баавгай яахаас ч буцахгүй, наадах чинь үнэг биш амин газар нь том буугаар нам буудахгүй бол шархдуулв#### бүр аюултай, амь бие эд хөрөнгөө хамга####ах гээд г####зуурахад ганц хуруу дутуу яваа энэ хүчирхэг араатны өөдөөс буутай хүн ч гэсэн яаж ч чадахгүй, гадаад оронд өөрөөр хэлбэл хүнээ боддог, мэргэжлийн амьтан судлагчтай улс оронд бол суурьшлын бүсэнд орж ирсэн ямар ч ховор араатныг шууд устгах хуулийн за####ттай байдаг юм. Олон жилийн өмнө 11-р сард Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ суманд баавгай шөнө нэг эмгэн, нэг жаахан охинтойгоо байсан айлын гэрийг цөмөлж ороод охиныг бариад , эмгэний биеийн т####ыг идээд, т####ыг нь голомтон дор нь булсан байсан. Азаар гэрбүлийн з####уу эхнэр, нөхөр хоёр нялх хүүхэдээ аваад сумын төв явсан байсан. МАН-хаан сонгуул 2 жилийн дараа болно яадахдаа сан#### өгөх сонгогчид чинь \м####чид та нарт сан#### өгдөг\ хэрэг болох байлгүй дээ.

Зочин
Зочин
2021-11-28 23:24

БУУ ҮҮРЭЭД АН АГНУУР ХИЙЖ ЗУГААГАА ГАРГАЖ БАЙГАА ХҮМҮҮСТ НААД ХУУЛИА ТАНИЛЦУУЛ ДАА.ХАРИН ЭД ХӨРӨНГӨ АМЬ НАСАА ХАМГААЛЖ БАЙГАА МАЛЧИНД БИТГИЙ ХУУЛЬ ДҮРЭМ ЯРИАД БАЙ. АЛЬ БОЛОХ ХОЛХОН ЯВУУЛАХЫГ БОД.ҮГҮЙ БОЛ БАТАЛГААТАЙ УСТГА.

Зочин
Зочин
2021-11-29 02:11

baavgaig shuuud ustgaj alah estoi shuu dee ene araatang yun hairlaad bgaam

Холбоотой мэдээ

Back to top button
4
0
Would love your thoughts, please comment.x
()
x