Нийгмийн

Д.Сумъяабазар: Ирэх сарын 15-наас шар бүс рүү шилжинэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр мэдээлэл хийлээ. Ингэхдээ доорх мэдээллийг өгсөн юм.

Энэ талаар тэрээр “Улаанбаатар хотын иргэд III тундаа идэвхтэй хамрагдаж, бусдадаа ч уриалж байна. III тун бол бидний дараа дараагийн ажлын үндэс суурь болно. Бид арванхоёрдугаар сарын 15-нд “Шар” бүсэд шилжих, вирустэй зэрэгцэн амьдрах ганц арга зам бол вакцин гэж харж байгаа. Тийм учраас III тундаа хамрагдах хэрэгтэй.

Түүнчлэн бизнесийн орчныг ирэх сарын 15-наас хэвийн үйл ажиллагаанд шилжүүлэх, хүнд суртлыг арилгах бодлогыг боловсруулж байгаа. Энэ ажлын хэсгийг Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ ахлан ажиллаж буй. Богино хугацаанд хууль хэлэлцэхээс өмнө Их хурал, Засгийн газарт хүргүүлнэ.

Улаанбаатар хотынхоо зорилтот бүлгийн 50-аас дээш хувийг вакцинжуулчихвал хотын амьдралыг хэвийн болгох, ирэх жилийн томоохон бүтээн байгуулалтын суурь ажлуудыг хийх бодлого баримталж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-29 14:19

55 хоноод сургууль нь амрах гэж байхадодоо шар бүс болоод яахав дээ.

Зочин
Зочин
2021-11-29 14:44

Омикрон гэдэг шинэ вирусыг угтан аваад улаанбаатарчуудыг өвчлүүлж үхүүлж санаа амрахаар шиидэв үү муу �##�уурчин. Өөрөө өвчилж үхэх мөрөөрөө үхээрэй. Муу шун�##�ынсолиорсон бузар.

Холбоотой мэдээ

Back to top button