НИЙГЭМУЛС ТӨР

С.Амарсайхан: ОХУ-ын тал биднийг Эгийн голын УЦС-аар барьцаалаагүй

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл өглөө.

Өнгөрөгч амралтын өдрүүдээр “ОХУ-ын талаас Эгийн голын УЦС барихыг зөвшөөрөхгүй, оронд нь эрчим хүчний алдагдлыг чинь нөхье” гэсэн байр суурь илэрхийлсэн талаарх мэдээлэл олны анхаарлыг татсан. ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.Абрамченкогийн айлчлалын үеэр энэ яриа өрнөсөн юм.

Тэгвэл С.Амарсайхан уг асуудалд дараах тайлбарыг өглөө:

“Бид хэлэлцээ хийж байгаа. Хэлэлцээг хоёр тал бие биенийхээ байр суурийг харилцан илэрхийлэх хэлбэрээр хийдэг. Энэ хүрээнд л ОХУ-ын тал Эгийн голын УЦС-ын тал дээр ямар байр суурьтай байгаагаа илэрхийлсэн хэрэг.

Харин айхтар ноцтой үл ойлголцол үүссэн, өгөө аваатайгаар шахаж барьцаалсан зүйл байхгүй гэдгийг тодотгомоор байна. Энэ хүнд цаг үед хоёр хөрштэйгөө хийж буй яриа хэлэлцээний тухай сэдэв дээр албаны эх сурвалжийн мэдээлэл авч хандах хэрэгтэй”.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2021-11-29 16:31

Эг бүү хэл Орхон гол дээр ч зөвшөөрөхгүй гэж үнэн үү, тэгвэл ч горьгүй шүү, манай т�##�ын ажилд их л саад тотгор учруулах нь дээ

Холбоотой мэдээ

Back to top button