НИЙГЭМ

С.Амарсайхан: Оросууд төмөр замын тарифыг нэмэх асуудал тавьсан, бид дэмжинэ

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр энэ үеэр ОХУ-ын талаас зарим бараа бүтээгдэхүүний төмөр замын тарифыг нэмэх санал гаргасан гэдгийг онцлов.

Тодруулбал “Оросууд төмөр замын тариф нэмэх асуудал дээр тавьсан, бид санал нэг байгаа. Гэхдээ үе шаттайгаар нэмнэ. Төмөр замыг шинэчлэн сайжруулах хүрээнд олон ажил хийгдэнэ. Үүнд энэ тарифын нэмэгдэл чухал шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд тариф бага байсан учраас төмөр замын дэд бүтэц шинэчлэгдэж чадахгүй байсан. Эл асуудлыг УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны хурлаар хэлэлцэж, эцэслэнэ” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button