ЭДИЙН ЗАСАГ

ТОЙМ: Хурдан дуусгах чигтэй Оюу толгойн хэлэлцээ Далд уурхайгаар “мадлуулах” вий

“Оюу толгой” төслийн хөрөнгө оруулагчид өчигдөр “Далд уурхайн бүтээн байгуулалт ирэх оны нэгдүгээр сар хүртэл хэвийн үргэлжлэхээр боллоо” гэж мэдэгдэв. Учир нь нэмэгдэл санхүүжилтийг 75 сая ам.доллараар батлуулаад буй. Энэ дүн мөн хугацаанд хүрэлцээтэй гэж тэдний зүгээс тайлбарлаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл “Нэмэгдэл санхүүжилтийг батлахгүй бол далд уурхайн ашиглалтад орох хугацаа хойшлох нь, бүтээн байгуулалт зогсох нь” гэсэн мессеж өгсөөр байсан хөрөнгө оруулагчид ямартай ч шаардлагатай зардлынхаа нэг хэсгийг батлуулж авлаа. Энэ үйл явдал намар ч бас өрнөсөн. Өөрөөр хэлбэл далд уурхайн нэмэгдэл санхүүжилтийг хоёр ч удаа нэмж батлуулаад байгаа юм.

“Батлуулах” гэсэн үг ашиглаж буйн учир нь, “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн хурлаар уг асуудлыг хэлэлцэх үеэр Монгол тал тус тус эсэргүүцсэн санал өгч байжээ. Хамгийн сүүлийн хуралдаанд тэд ирээгүй гэх. Иймд олонхын саналаар эхний удаад 50 сая, дараагийн удаад буюу өнгөрөгч долоо хоногт 75 сая ам.доллараар далд уурхайн нэмэгдэл санхүүжилтийг батлаад байна. Ингэхдээ цэвэр хөрөнгө оруулагчдын саналаар.

ЗАСГИЙН ГАЗАР: ДАЛД УУРХАЙН ЗАРДАЛ ХЭТЭРСЭН ШАЛТГААНД ЭРГЭЛЗЭЖ БАЙНА

Улмаар Монголын Засгийн газар болон “Рио Тинто” группийн хооронд өрнөж буй хэлэлцээний хүрээн дэх нэг анхаарал татах сэдэв нь Оюу толгойн далд уурхай болоод байна.

Засгийн газрын хувьд хэлэлцээнд анхнаасаа хөрөнгө оруулагчдыг “барьцаалсан” өнцөг нь далд уурхайн зардал хэтрэлт байсан. Тэд хөндлөнгийн шинжээчид гаднаас томилж ажиллуулаад, “Энэ бол геотехникийн биш, менежментийн алдаанаас үүдсэн байж болзошгүй” гэсэн дүгнэлтийг олон нийтэд цацсан юм. Харин тус дүгнэлтийг “Рио Тинто” тал одоо хэр бүрэн дүүрэн хүлээж аваагүй байна. “Санал нийлэх ч, нийлэхгүй ч зүйл байгаа” гэсэн утгатай тайлбарыг тэдний зүгээс хэлж байгаа юм.

Энэ үүднээс далд уурхайн зардал хэтрэлтийг батлахгүй гэсэн байр сууриа Засгийн газар, УИХ-ын түр хороо хатуу баримталж байгаа илэрхийлдэг. Харин хөрөнгө оруулагчид хэлэлцээний хүрээнд зөвхөн энэ чиглэлд харилцан ойлголцъё гэсэн байдлаар ханддаг.

Тэгвэл сүүлд, “Та нар зардлын хэтрэлтийг батлахгүй бол бид далд уурхайгаас гарлаа” гэж Засгийн газарт мэдэгдсэн тухай бид мэдээлсэн. Тус мэдээллийг “Рио Тинто”-гийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал үнэн болохыг бататгасан юм.

РИО ТИНТО: ТӨСЛИЙГ БҮР ЗОГСООЧИХГҮЙН ТУЛД БАГА, БАГААР АРГАЦААЖ БАЙНА

Гэвч хэрсүү нүдээр харвал, нэгэнт бүтээн байгуулалтын ажил дундарч, олборлолт эхлэх дөхсөн энэ нөхцөлд “Рио Тинто” гарах үндэслэл байхгүй. Дубайн төлөвлөгөөг цуцаллаа ч дахин шинэ ойлголцолд хүрэх шаардлага үүснэ. Ямартай ч зэсийн үнэ өндөр байх төлөвтэй ойрын үес тэд Оюу толгойг хаяад гарчих хүсэл зоригоор дутна л гэлтэй.

Түүнчлэн “Далд уурхайн бүтээн байгуулалт зогсох дөхлөө, зардлын хэтрэлтийг ТУЗ батлахгүй байна” гэсэн байдлаар хөрөнгө оруулагчид олон нийтэд мэдээлэл өгдөг. Харин Засгийн газраас “Ажил процессын дагуу явж байгаа. Саатах, зогсох болоогүй. Зардлын асуудлыг 2022 оны нэгдүгээр улирал дуустал баталсан” гэж тайлбарладаг.

Ингээд харвал Далд уурхайн бүтээн байгуулалтын асуудал дээр хоёр талын өгч буй мэдээлэл зөрдөг гэсэн үг.

Тэр дундаа “Рио Тинто” группийн зүгээс “Төслийг бүр зогсоочихгүйн тулд, бас хэлэлцээг амжилттай явуулахын тулд бага, багаар аргацааж, зардлын хэтрэлтийг бага дүнгээр батлуулж, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж байна” гэсэн илэрхий байр суурийг илэрхийлсээр байгаа юм. Харин Монголын тал ингэх шаардлагагүй гэж үзэж байгаа учраас холбогдох ТУЗ-ийн хурлаар эсрэг санал өгсөн талаар эхэнд дурдсан билээ.

ТУЗ: ХОЁР БА ДОЛОО ХАРЬЦАА

“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн есөн гишүүний гурав нь Монголын эрх ашгийг төлөөлдөг. Н.Багабанди, Э.Баясгалан, З.Ган-Очир. Н.Багабандийн хувьд хурлын үеэр юу ч дуугарахгүй дүмбийж суудаг нэгэн гэх. Харин нөгөө хоёр нь нээлттэй сонгон шалгаруулалтаар томилсон, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд ихээхэн идэвхтэй ажиллаж буй дүр зурагтай. Гэвч долоо ба хоёр гэсэн харьцаа ТУЗ-ийн хурал бүр дээр бий болдог гэлтэй.

Нэгэнт ТУЗ хуралдаж, олонхын саналаар шийдвэр гаргасан бол үүнд бүх гишүүдийн санал туссан л гэж үзнэ. Протоколд тэмлэглэгдэн үлдэнэ. Энэ үүднээс ТУЗ дээр хөрөнгө оруулагч талын санал илүү нөлөөтэй байх бөгөөд, хамгийн сүүлийн хуралдаанд Монгол талын гишүүд хэргээр оролцоогүй гэдэг ч мэдээлэл байгаа юм.

Өнөөгийн нөхцөл байдлаар бол “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ хуралдаж, далд уурхайн нэмэгдэл санхүүжилтийг хоёр ч удаа нэмчихээд байгаа боловч үүнд нь Монгол талын санал үл туссан гэдгийг тодотгох хэрэгтэй юм.

ХЭЛЭЛЦЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА: ГЭВЧ ЧИМЭЭГҮЙ, БАС ХУРДЛАХ ЧИГТЭЙГЭЭР

Гэвч нөгөө талд хэлэлцээ үргэлжилсээр байгаа. Нэг үгээр, хэлэлцээнд тууштай, ажил хэрэгч хэлбэрээр орохын оронд хоёр тал далд уурхайн асуудал дээр л өнгөц толхилцоод байгаа дүр зурагтай. Уг нь хэлэлцээний анхдагч зорилго нь УИХ-ын 92-р тогтоолыг хэрэгжүүлэх буюу 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх. Үүнд ноогдол ашиг, татварын төлбөрийн нарийн асуудлууд хөндөгдөх учиртай. Гэвч “Рио Тинто” группийн зүгээс 1 их наяд төгрөгийн төсвийн дэмжлэг өгье, далд уурхай дээр менежментийн төлбөр авахаа больё гэх мэт үндсэн асуудлаас гадуурх санал тавьж, үүнийгээ захидал шидэх хэлбэрээр илэрхийлсээр ирсэн юм.

Уг нь хэлэлцээг эрчимжүүлэх үүднээс “Рио Тинто” группийн Зэсийн группийн захирал Б.Болд болон “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх нар Монголд ирээд байгаа. Бүр “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм ч ирж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзсан. Гэвч хэлэлцээ ажил хэрэгчээр үргэлжлэх бус, харин Монгол талын санал үл туссан, нэлээд үндэслэл багатай хоёр ч санхүүжилтийг нэмэлт зардлаар баталчихжээ.

Эх сурвалжуудийн мэдээлж буйгаар, хөрөнгө оруулагч талаас  ер нийт хэлэлцээг энэ ондоо багтааж дуусгах сонирхолтой байгаа гэх. Хэрэв үнэн бол хэлэлцээ анхдагч зорилгоо хангаж чадах магадлал үлэмж буурна. Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах асуудал хугацаа авах нь мэдээж. Эндээс, далд уурхай хавьцаа маргааныг төвлөрүүлж байгаад хэлэлцээг дуусгацгаах уу гэсэн асуулт үүсэж байгаа юм.

Хоёр талын эх сурвалж “Хэлэлцээг одоо эрчимүүлж, нэг дорвитой шийдвэр гартал нь хэвлэлд аль аль нь ам нээхгүй байхаар тохирсон” гэсэн мэдээллийг адилхан өгөөд буй. Хэрэв мэдээлэл хийвэл Х.Нямбаатар сайд, эсвэл хоёр тал хамтдаа хийнэ гэсэн чигтэй байгаа талаар хөшигний ард мэдээлэгдэж байгаа юм.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Өнгөрсөн хугацаанд харилцан захидал шидэх хэлбэрээр л өрнөсөн гэхэд болох хэлэлцээг одоо эрчимжүүлэхээр талууд тохирсон нь ойлгогдож буй. Гэвч Засгийн газрын үлэмж эсрэг зогсдог далд уурхайн нэмэлт санхүүжилтийг хөрөнгө оруулагч тал хоёр ч удаа баталчихаад байгаа нь анхаарал татна. Энэ хооронд талууд ямар тохироонд хүрэв. Далд уурхайн чиглэлд тохироод, үндсэн асуудлуудаа орхих юм биш биз. Эсвэл Засгийн газар хуучин байр сууриа хадгалж, хэлэлцээг үргэлжлүүлэх үү гэсэн асуултууд тавигдаж байна.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-01 11:17

Оюутолгой дээр монголчууд бууж өгөх нь дээ

зочин
зочин
2021-12-01 12:02

Зард�##�д үндэслэсэн ашгийн гэрээг л цуцлахгүй бол Оюутолгойгоос Монголчууд юу ч хүртэхгүй, ёстой л өрөнд ороод дуусна шүү. Байг�##�ийн баялагаа өгөөд оронд нь өртэй үлдэх тэнэг улс Монголоос өөр хаана ч байхгүй дээ.

Зочин
Зочин
2021-12-01 12:08

oyutolgoi suuldee mongoliig urund oruulaad duusgah yum bnlda

Зочин
Зочин
2021-12-01 12:08

ene gereeg hiisen hun ni gadaadad munguteiguu nuugdchihsan bidniig doogloo l baij baidag ene haraal idsen company ni bas bidniig ingeed doromjlood baij baidag yasan archaagui uls be

Зочин
Зочин
2021-12-01 12:10

бидний үр хүүхдүүд энэ бузар төслийг хийсэн хүмүүсийн үр хүүхдийг шүүн з�##�хаан цээрлүүлэх болно

Зочин
Зочин
2021-12-01 12:11

бидний үр хүүхдүүд энэ бузар төслийг хийсэн хүмүүсийн үр хүүхдийг шүүн з�##�хаан цээрлүүлэх болно.

Зочин
Зочин
2021-12-01 12:32

45сая тонн нөөцтэй тэрнээс ч их байгаа Хармагатай орд бас асар их нөөцтэй Монголчууд ингэж ядуу амьдрах учиргүй хэдхэн хүн л маш их баяжиж байгаа учраас Монголчууд хуран чуулж одоо байгаа новшуудыг сольж х�##�ах хэрэгтэй.

Зочин
Зочин
2021-12-01 12:33

Ёстой РиоТинто цагаа олж айлган сүрдүүлж болилоо гэсэн нь харинч гэрээг сайжруулах биш шинээр үзэглэх боломж нээгдүүлсэн тэнгэрээс заяат монгол түмний үнэнг илэрхийлэгч занд нийцсэн гэрээ хийгдэх боломж бүрджээ. Харинч РиоТинто томрох биш санаатай хуульд гар дүрсэн Нямдоржийг илрүүлж яагаад буг болтол нь төрийн ордонд илжрүүлээд завшихчидаас хохирол барагдуулахгүйг хуульд хавчуулж сургасан хойч үеэ бэлдэж гарын дохиураар хөдөлгөж 14 тэй охин хүүхдээр наадаж шоглохыг хуульд шургуулж Бүх сангуудыг дампууруулах ял завших хохирол барагдуулахгүй мартагнуулах хөөн хэлэлцэх тохиролцоод хурдан шийдэх гээд бурангуй болгонг хуульд тусгужлсан Ц.Нямдорж боловсролын сангаас зээл аваад эргүүлж төлдөггүйг манлайлж суурьшуулсанаас болж ЖДҮ3% сангийн мөнгөөр У.Хүрэлсүх авилгадаж баг бүрдүүлж кнопчин үйлдвэрлэж хандив тусламжаар зөвхөн өөрсдийнхөө ц�##�инг 3аас 4 дахин нэмэгдүүлж хууль Цэц шүүх сонгуульд нэг намын дарангуйллыг буй болгож хүүхэлдэй ерөнхийлөгч болох ОюуТолгойн авилг�##� цэцэглүүлсэн Сү.Батболдыг хамга�##�ах гэж МАНаа намагт үүрд шигтгэсэн олонхийг үүрд төрд орхооргүй болгож МАНыг татан буулгаж Х.Баттулга шиг АНаа цэвэрлэж шинэ нам нээсэн шиг МАН бас шинэ намтай болох болжээ.Ингэж байж авилгачид завшихчид санаатай төрөө тогтворгүй ээлжилэн хооллогчид самрагчид гадаад харилцаа дипломат харьцааг �##�дагдуулагчид гээд хөөн �######�уулах олон бурангуйг цэвэрлэх боломж болсон бишүү

Зочин
Зочин
2021-12-01 13:39

Оюу толгой гэрээ сайжираад яг юу өөрчлөгдөхийн? Ямар ч байсан 330сум.сумдын бүх багийн төв хөгжихгүй. Харин тогтолцоог өөрчилж үндсэн хуулийн хувьсг�##� хийвэл тэгш хөгжинө гэрээ сайжирна.

Зочин
Зочин
2021-12-01 13:40

рио тинто манай засагтай ярьж байгаа нь том дэвшил, урд нь бүр тоож ярьдаг ч үгүй байсан ... кккк, шийдэхийн тухайд бол тэр хара�##� идсэн 34% -иа зараад татвараа бүрэн аваад явахад л ашигтай болчих юм биш үү ..... кккк харанхуй мухар сүсэгтэн монголчуудад зориулсан 34% ш дээ .... кккк

Зочин
Зочин
2021-12-01 13:41

Эхлээд монголын ард түмэн газар нутаг ( газрын хэвлийн болоод газар дээрх бүх баялаг) таа эзэн болох, түүний дараа өөрсдийн баялгараа бат####гаажсан мөнгөн тэмдэгтийг хэвлэн бие даасан мөнгө, санхүү, татварын бодлого явуулах, хөгжлийн чиг баримжаагаа тодорхойлон эдийн засгийн менежмент хийх тухай асууд#### юм. Үүний тулд шинэ үндсэн хуулиар монголын ард түмэн заяагдм#### эрхээ бат####гаажуулахаас шинэчлэлийн зөв суурь тавигдана. Өөр гарц байхгүй!

Зочин
Зочин
2021-12-01 13:41

Оюу толгой гэрээг цуц�##� гээд суулт хийх хэрэгтэй. Монголын ард түмний баялагыг 76 тэнэг м�##�ууд дураараа үрэн таран хийх эрхгүй. Монголчууд өөрсдөө баялагын 90% эзэмшинэ үлдсэн 10% гадныхан аваад илүү зардлуудыг гадныхнаас гаргахаар гэрээ байгуулах сэргэлэн толгойтой монгол хүн бнуу?

Зочин
Зочин
2021-12-01 13:42

Энэ луйварын гэрээг хурдан цуцлах хэрэгтэй

ТӨМӨР
ТӨМӨР
2021-12-01 13:43

100 үхрийг маань луйвардаж аваад, буцааж 34 үхрийг нь надад зээлээр өгөөд, 42 жилийн дараа надад 34 үхрийн маань үр шимийг нь амсуулна, дээр нь чи 22 тэрбум долларын өртэй үлдэнэ мөн миний амьдардаг газрыг гадаадын банкны барьцаанд тавьсан гэхээр арай л дэлхийд байхгүй луйвар уу!!!

ТӨМӨРХҮҮ
ТӨМӨРХҮҮ
2021-12-01 13:44

100 үхрийг маань луйвардаж аваад, буцааж 34 үхрийг нь надад зээлээр өгөөд, 42 жилийн дараа надад 34 үхрийн маань үр шимийг нь амсуулна, дээр нь чи 22 тэрбум долларын өртэй үлдэнэ мөн миний амьдардаг газрыг гадаадын банкны барьцаанд тавьсан гэхээр арай л дэлхийд байхгүй луйвар уу!!!

Зочин
Зочин
2021-12-01 13:44

Наадуулаа 100% хөрөнгө оруул�##�таа өөрсдөө хий. 49% аваад 51% ашигаа манайд өг. Бүх зард�##� ашиг Монгол банкаар дамжуул гээ. Олон юм яриад байх шаардлагагүй. Чадахгүй бол �######� гээш. Казахстаны ерөнхийлөгч асан Назарбаев ийм л нөхцөлтэйгээр Рио Тинтог оруулсан байдаг. Одоо Казакстаныг хар асар хурдацтай хөгжиж бна. Төр засаг нь мөнгөтэй бяртай бна.

Зочин
Зочин
2021-12-01 13:56

энэ гэрээ хийдэг хүмүүс нь тийм тэнэг хүмүүс юмуу эсвэл идэхээ бодоод ийм ирээдүйгээ бодсон тэнэг юм хийгээд байдаг юмуу нохой гахай шиг л юм хийхийн

Зочин
Зочин
2021-12-01 13:57

Дэлхийн өсөлт гэдэг чинь ердөө Хятадын өсөлт шүү дэээ хаха

Зочин
Зочин
2021-12-01 14:02

Олон улсын шүүхэд хандаад гэрээ байгуулсан хүмүүс авилга өгсөн, авсан нь тогтоогдвол монголд ашигтай

Зочин
Зочин
2021-12-01 14:02

Газар шороогоо ухуулж хамаг баялагаа хамуулснаа өртэй үлдээшшшшш

зочин
зочин
2021-12-01 21:41

Хоноцын сэтгэлээр хандаж буй нь илт харагдаж бна! Яг Брогоүлд шиг з�##�илуулаад үлдэнэ дээ! Цөмийг нь маш богино хугацаанд аваад зараад зугтана Харж л байя!

Зочин
Зочин
2021-12-02 07:20

Ямар унхиагүй хэлэлцээ хийдэг юм бэ? Бүх баримт үндэслэл манай т�##�д байна ш дээ. Хаана ч ийм тэнэг гэрээ хийхгүй. Хурлан цуцлаад 34 хувийнхаа ноогдол ашгийг авдаг гэрээгээ байгуул л даа

Холбоотой мэдээ

Back to top button