NASA: Сансрын биет дэлхийтэй мөргөлдвөл атомын бөмбөг дэлбэрснээс ч илүү их уршигтай

NASA-гийн мэргэжилтнүүд арванхоёрдугаар сарын сүүлээр Вашингтоны хөшөөтэй дүйцэхүйц асар том хэмжээтэй сансрын биет /астероид/ манай гаригт ойртоно гэж мэдэгдлээ. Хэрэв дэлхийтэй мөргөлдвөл гарах үр дагавар нь сүйрэлд хүргэж болзошгүй бөгөөд сүйрэл нь атомын бөмбөг дэлбэрснээс ч илүү их байх гэнэ.
“2018 AH” гэж нэрлэгдсэн сансрын биет нь арванхоёрдугаар сарын 27-нд манай гаригаас богино зайд нисч өнгөрөх аж. Сансрын биетийн урт нь 190 метрт хүрнэ гэж шинжээчид тэмдэглэжээ. Үзүүлэлтээрээ уг биет нь 1908 оны зургадугаар сарын сүүлээр дэлхийд унасан Тунгуска солиртой төстэй юм. Тухайн үед солирлыг дэлхийд унахад радио долгион, мөн солирын цохилтоос үүдэлтэй чичиргээ Индонез, Вашингтоны нутаг дэвсгэрт хүртэл мэдрэгдэж байсан удаатай.
Хэрэв “2018 AH” сансрын биетийн аюулын түвшинг авч үзвэл түүнийг “Аполло” ангилалд оруулжээ. Энэ түвшин бол хамгийн түгээмэл түвшин бөгөөд ийм сансрын биетүүдийн тойрог замууд нь дэлхийн тойрог замтай огтлолцох тодорхой цэгүүдтэй болохыг харуулж байна. Арванхоёрдугаар сард биет болон манай гарагийн хоорондох зай ойролцоогоор 4,5 сая километр байх юм байна. Тухайлбал, манай хиймэл дагуул хүртэлх зай ердөө 384 мянган километр.
Диаметр нь 140 метрээс давсан аливаа сансрын биет дэлхийд аюултай байж болзошгүйг эрдэмтэд тэмдэглэж байна. Ийм биеттэй дэлхий мөргөлдөх нь хүн төрөлхтний жинхэнэ гамшиг болж хувирах юм.
(Эх сурвалж: Planetanovosti)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.