Нийгмийн
Сэлэнгэ аймгийн шинэ Засаг дарга тамгаа гардлаа

Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Н.Лхагвадорж тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд 2021 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргаар ажиллаж байсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Төлөөлөгч Нацагдоржийн Лхагвадоржийг батламжлан томилсон билээ.
Өнөөдөр буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 01-ны өдөр Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа шинээр томилогдсон Засаг дарга Н.Лхагвадоржид тамгыг нь гардуулан өгч ажилд нь амжилт хүссэн байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.