Нийгмийн
"Өвлийн идэш үзэсгэлэнгийн махны үнэ 27-40 хувь хямд байна”

Өнөөдөр Засгийн газар ээлжитээр хуралдсан юм. Энэ үеэр Хүнс, Хөдөө, Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хүнсний бүтээгдэхүүний үнийн талаарх мэдээлэл танилцуулсан юм байна. Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа төлөөлөн мэдэгдэл хийлээ.
Тэрбээр Төв цэнгэлдэх хүрээлэнд "Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа гарч буйг онцлон ярьсан бөгөөд маргааш эл үзэсгэлэн бууна. Үндэсний статистикийн хорооны 2021 арваннэгдүгээр сарын үнийн мэдээтэй харьцуулбал махны үнэтэй 27-40 хувиар хямд үнэтэй байна хэмээжээ. Түүний танилцуулсан махны үнийн тухайд:
- үхэр 9,000-9,500
- адуу 7,500-8,000
- хонь 7,500-8,000
- ямаа 6,300-6,500 төгрөг байна гэжээ.
Уг арга хэмжээнд 16 аймгийн 200 гаруй иргэн, 20 аж ахуйн нэгж оролцож, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээг борлуулж буй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олон газар ажиллуул дүүрэг болгонд.наад үнээ буулга эргүү үхэр ээ
Худ�##� мэдээлэл тавихаа болиоч. Махны үнэ 27-40 хувиар хямд үнэтэй байна хэмээжээ. Үнийг хямдруулсан бус өсгөсөн арга хэмжээ болсон. Ёр нь нэр төдий ач холбогдолгүй, зохион байгуул�##�т муутай, арчаагүй арга хэмжээ болсон