Их, дээд сургуулийн XII сарын 10-наас Цагаан сар хүртэлх шалгалтуудыг цахимаар авна

Өнөөдөр /2021.12.01/ БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийж, их, дээд сургуулудын шалгалтыг арванхоёрдугаар сарын 10-наас Цагаан сарын баяр хүртэл цахимаар хийх шийдвэр гарсан талаар мэдээллээ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Л.Энх-Амгалан боловсролын салбар дахь коронавирусийн эрсдэл болоод улирлын амралтын талаар мэдээлэл өгсөн байна. Энэ үеэр эрсдэлийн үнэлгээг дахин хийж танилцуулах үүрэг авчээ.
Түүнчлэн Л.Энх-Амгалан сайд “Арванхоёрдугаар сарын 10 хүртэл оюутнуудыг вакцины гуравдугаар тунд хамруулах ажлыг идэвхийлэн хийнэ. Тэдний хамрагдалт их сайн байгаа. Иймд 10-наас хойших хичээлийг нь цахим хэлбэрт шилжүүлье. Тэгэхээр шалгалтууд нь мөн цахимаар авагдана. Харин Цагаан сарын баяр буюу хоёрдугаар сараас хойших шалгалтуудыг танхимаар авах боломжтой болгож байна” гэсэн юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12-р сарын 10-нд хичээл амрахгүй шд. Тэгэхээр хичээл нь цахим юм болов уу, танхим байх юм болуу? Мэдэж байгаа хүн байна уу
zow shiidver