НИЙГЭМ

Х.Нямбаатар: Бид “Рио Тинто”-д Дубайн гэрээг бүхэлд нь хүчингүй болгох тэргүүтэй саналууд тавьсан

Өнөөдөр /2021.12.01/ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдэд Оюу толгойн хэлэлцээний явцын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр уг хэлэлцээний оролцогч тал болох Монголын Засгийн газрын ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа юм.

Тэрбээр “Оюу толгойн далд уурхайн нэмэгдэл санхүүжилтийг 75 сая ам.доллараар баталсан сүүлийн ТУЗ-ийн хуралд манай Засгийн газрын төлөөлөл болох гурван гишүүн оролцоогүй.

Хэлэлцээ үргэлжилж байгаа. Өнгөрсөн ням гарагт “Туркоиз Хилл Ресурсес” компанийн Гүйцэтгэх захирал Стив Тибоу, “Рио Тинто” группийн Зэсийн группийн захирал Б.Болд нарын хүмүүстэй уулзсан. Энэ үеэр хөрөнгө оруулагч талыг бидэн тавьсан саналаа албажуулж өгөөч. Ингэвэл саналуудыг УИХ-ын түр хороонд танилцуулж, улс төрийн шийдвэр гаргуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн.

Мөн ер хэлэлцээний асуудалд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс өгсөн болон УИХ-ын 92-р тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх хэд хэдэн чиглэл байгаа. Энэ хүрээндээ бид:

  • Засгийн газрын “Оюу толгой” ХХК-иас эзэмшдэг 34 хувьд ноогдох өрийг өнөөгийн ханшаар нь 100 хувь тэглүүлэх
  • Ноогдол ашиг хүртэх хугацааг наашлуулах
  • Дубайн гэрээг бүхэлд нь хүчингүй болгох
  • Засаглалыг сайжруулах зэрэг асуудлаар санал тавьж байгаа.

Жишээлбэл, “Эрдэнэс Оюу толгой” компани үүсгэн байгуулагдсанаасаа хойш зардлаа өөрсдөө санхүүжүүлж, “Эрдэнэс Монгол” компани дээр өр бичүүлж яваа. Гэтэл “Оюу толгой” төсөлд менежмент хийж буй гэдэг утгаараа тус төслөөс тодорхой хэмжээнд санхүүжих ёстой. Гэх мэт асуудлаар ойлголцолд хүрэх шатандаа явж байна” гэлээ.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-01 17:10

Америчууд удирдлагын зард#### гэж Мөнгө авч болоод байдаг Монголчууд яагаад болохгүй гэж. Тэртээ тэргүй Оюу-толгойн зэс ####т мөнгийг Хятадууд худ####даж Америкчуудыг хөөж гаргаад Хятадын хөрөнгө оруул####ттай үйлдвэр барьв#### зөв зүйтэй

ZOCHIN
ZOCHIN
2021-12-02 11:35

HAMGIIN ZUV SHIIDVER BOL NEGENT ASHIGGUI YM BOL SHUUD TCARTCAA...IREEDUID MONGOL ZALUUS ASHIGTAI AJILLUULJ CHADAH TIIM UDUR IREH BIZDEE...

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x