ЭДИЙН ЗАСАГ

Б.Долгорсүрэн: СЗХ-ноос хориг тавьсан ч дураараа койн гаргасаар байна

Санхүүгийн зохицуулах хорооноос хуульгүй орчинд койн ихээр гарах боллоо хэмээж хориг тавьсан нь өнгөрөгч сард болсон гойд явдлуудын нэг юм. Эл хоригт өөрийн гэсэн биржгүй токенуудад хязгаарлалт тогтоож, иргэдэд хөрөнгөө алдах эрсдэл өндөр гэдгийг анхааруулаад байв. Гэвч токеныг хориглосон учраас токен гаргагчид өөрсдийн гэсэн биржийг нээж койноо гаргаад эхлэв.

Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэнгээс хориг тавьсан атал яагаад шинээр койн гараад байгаа болохыг тодрууллаа.

ХУУЛЬГҮЙ УЧРААС ХОРИГ ҮЙЛЧЛЭХГҮЙ БАЙНА

Тэрбээр “Бид хэдийгээр хориг тавьсан ч хуульгүй гэх үндэслэлээр хориг маань үйлчлэхгүй байна. Одоогийн байдлаар 15 койн гарсан гэх тандалтын судалгаа байна. Гэхдээ энэ тоо дутуу байхыг үгүйсгэхгүй. Койн болон токен гаргагчдид хуульгүй гэх үндэслэлээр хаана ч, хэнд ч бүртгэл мэдээллээ байршуулдаггүй. Тиймээс манай Санхүүгийн зохицуулах хорооноос үүнийг зайнаас тандаж, хэчнээн төгрөгөөр IEO гаргасан зэргийг л тандаж байгаа. Гэхдээ хэчнээн төгрөг койны зах зээлд орсныг мэдэх боломжгүй.

Койны зах зээлд орсон хүмүүсийн 90 хувь нь эд хөрөнгөө алддаг.

Манай Санхүүгийн зохицуулах хорооноос койныг эрсдэлтэй гэдгийг хориод удаа анхааруулж байна. Гэвч иргэд амар хялбар аргаар мөнгө олох гэж хамаг хөрөнгөө койнд зарцуулж байна. Койнд хөрөнгө оруулах нь чононд хонь хадгалуулахтай адил” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-02 13:40

1000000 хүн ороод нэг л хүн ашиг хүртдэг бизнес шдээ. хүмүүс мэдлэггүй юмуу эсвэл хэт сэтгэлийн хөөрөлтэй юмуу мэдэхгүй юмаат ө

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x