ХОЁР СЭТГҮҮЛЧ-НЭГ ЗОЧИНЯрилцлага

ХОЁР СЭТГҮҮЛЧ-НЭГ ЗОЧИН: ТМС-ийн "хулигаан”-аас Төрийн түшээ хүртлээ өгссөн “Сахал” Ж.Бат-Эрдэнэ

“Eguur.mn” сайт бүтээлч, хөдөлмөрч зангаараа бусдад үлгэрлэн, салбартаа манлайлагчдыг онцолдог “ХОЁР СЭТГҮҮЛЧ-НЭГ ЗОЧИН” цуврал ярилцлагынхаа ээлжит зочноор УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг урилаа.

Ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд тухайн үеийн ТМС-д элсэж, хувь заяаны тохиолоор ОХУ-д дээд сургуульд суралцсан хүүгийн бизнесмен болсон дурсамж, эх орондоо ирээд алдарт Б.Жигжид сайдын гараар төрийн албанд бэлтгэгдсэн тухай, “солиотой юм шиг махарч” сайдаар ажилласан түүх хийгээд зав л гарвал Булган аймагтаа очин, “Шинэ хөдөө–Булган дэд хөтөлбөр”-хэрэгжүүлэн, олонд сурталчлахын тулд айлын үхрийн зэл, зөгийн аж ахуй, чацарганы талбай хэсч явдаг түүний тухай эндээс уншаарай.

НЭГ: ЗАЛУУ НАС БА  ХУВИЙН БИЗНЕС

ЭЭЖИД “ТА БИД ХОЁРЫН БАРБАРАС ТӨЛӨВЛӨГӨӨ БУДАА БОЛЛОО ШҮҮ”  Л ГЭЛЭЭ...

-Таныг багадаа онц сурдаг, толгой сайтай хүүхэд байсан гэж сонссон. Гэтэл томоохон дээд сургуульд бус тухайн үеийн ТМС-д элссэн тань сонирхол татаж байна. Тэндээсээ ОХУ-д суралцахаар явсан дурсамжаас тань ярилцлагаа эхэлье.

-Нэг их айхтар онц сурдаггүй байсан шүү дээ /инээв. сурв/. Гэхдээ математикийн хичээлдээ гайгүй хүүхэд байсан. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, элсэлтийн ерөнхий шалгалт өгөхдөө хоёрдугаар групп буюу орос хэл, тоо, физик зэрэг хичээлийг сонгосон юм. Тэндээ жаахан “доголдоод”, шууд их сургуулийн тооны ангид орох зорилготой байсан ч уначихсан. Ингээд Техкникумд орох уу, яах вэ гэж байтал нэг хүн ээжид “Хүүхэд чинь үнэхээр сурлагатай, орос хэлэндээ сайн л юм бол ТМС-д оруулчих. Сүүлийн үед ажилчин ангийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор дээд сургуулиуд руу татаж авдаг болсон” гэж хэлсэн юм билээ. Тухайн үед орос хэл бүх юмны суурь байлаа. Эхлээд хэлний шалгалтаа өгч байж дараа, дараагийн асуудал яригдана.  Ингээд ТМС-д орлоо. Тухайн үеийн ТМС “зүггүй”, хатуухан байлаа шүү дээ. Гэтэл тэр жил нэг их олон хүүхэд ТМС-д элсэв. Нөгөө л Баянзүрх дүүргийн 14, Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн төгсөгчид, тэдэн дээр баахан алтан медальтай, онц сурлагатнууд нэмэгддэг юм байна. Би сэтгэлээр унаад ээжид

“Та бид хоёрын барбарас төлөвлөгөө будаа боллоо шүү” гэлээ. Үнэхээр ч сар хагасын дараа орос хэлний конкурс болтол дүүрэн мундагчууд, би ч хавьтах юм биш. Ингээд ээж ч анзаарахаа больж, би ч нөгөө хэдэн “сайхан гаруудтай” нийлж, бүтэн жил сагсан бөмбөг, волейбол, теннис, хөнгөн атлетик зэрэг спортын олон төрлийн дугуйлан хэслээ. Тэмцээн болоход бүрт бидний 20 гаруй нөхөр сургуулиа төлөөлж оролцоно. Нэгэнт дотор нь орчихвол уусчихдаг юм билээ, тэдэнтэй их л тэнэсэн дээ. Өдөр бүр дугуйландаа хичээллэнэ, тараад кино их үзнэ. Дараа нь шөнө зугаалж явсаар нэг жил өнгөрөв.

-Та ТМС-ийн ямар ангид оров?

-Арьс ширний ТМС. Намайг ТМС-д бүртгүүлэхэд бүх анги хүүхдүүдээ авчихсан, “өмхий анги”-д элсэхээс өөр сонголтгүй болов. Ноос, арьс ширний ангийг ингэж нэрлэдэг юм л даа. Арьс ширний хашаан дотор практикт суралцана. Хашаа руу ойртох төдийд л өмхий үнэртэнэ. Гэсэн ч хэсэг хугацааны дараа дасаад, ажилдаа бүр дуртай боллоо. Жил өнгөрлөө, сургуулиуд ч ирээд хүүхдүүд аваад л яваад байв. Худалдаа аж үйлдвэрийн дээд сургууль ирээд оюутнуудаа элсүүлэв, би байдаггүй. Нэг Полийн сургуулийн хуваарь ирлээ, би бас л авч чадсангүй.

Тэгж байтал Чехийн Арьс ширний техникомын ТМС-ийн дөрвөн ч хуваарь ирлээ. Бид заалны хойно, тухайн үедээ атаман, хулиигаан ч юм уу хэдэн нөхөд арзаганалдаад л зогсож байв. Захирал багш “Тийм, тийм хичээлдээ сайн, тийм бүлгэмийн дарга, спортын тэргүүлэх хүн” хэмээснээ “Ж.Бат-Эрдэнэд нэг хуваарь өг, угаас арьс ширний чиглэлээр ч суралцаж байгаа” гэв. Заал даяар алга ташаад л бөөн баяр хөөр болов. Ингээд орос хэлний шалгалтаа л сайн өгвөл шууд Чех явах боломжтой болчихдог юм байна.

-“Өмхий анги”-д орсны хэрэг бас гарчээ. Гэхдээ та яагаад Чехэд бус ОХУ-д сурсан юм бэ?

-Шалгалтаа өгөхөөр очтол заал дотор 20, 30 эмэгтэй хүүхэд сууж байв. Шалгалтаа өгчихөөд хэд хоногийн дараа ирлээ. Би олон эмэгтэйчүүдийн дунд хэн нэгнийх нь ээжтэй “буу халаад”, мэргэжлийнхээ сайхан талыг яриад сууж байтал нэг хүн “Тэр хойно сууж байгаа ганц эрэгтэй автын инженерийн анги авах уу” гэв. Гэтэл хажууд сууж байсан эгч маань “Миний хүү мэргэжлээрээ явбал дээргүй юу, чи мэргэжилдээ их хайртай юм билээ” гэж намайг ятгав. Тэгэхээр нь нээрэн ч тийм шиг санагдаад “Үгүй ээ, эгчээ, би мэргэжилдээ хайртай” гээд томортол, нөгөө хүн гайхаж харснаа “Миний дүү энэ чинь дээд сургуулийн хуваарь шүү дээ” гэдэг юм. “Өө, тэгвэл авъя, авъя” гээд л уухайнтас зөвшөөрч, шууд дээд сургууль болгосон. Би их азтай. Тэр хуваарийг авах хүн ирээгүй учир ганц байсан эрэгтэйд нь өгснийг би сүүлд мэдсэн. Ингэж би хойд хөршид сурахаар явсан юм даа.

МАНАЙ ГЭРИЙН ШКАФ ТАРВАГАНЫ АРЬСААР ДАНДАА Л ДҮҮРЭН...

-ОХУ-д сурах боломж гэнэт нээгдсэн юм байна. Арьс, ширний чиглэлээр бус тэс өөр мэргэжлээр сурах болсон нь таны амьдралыг хэрхэн өөрчлөв?

-Уг нь намайг Москва руу явуулна гэж байсан ч Эрхүүд очсон. Ямар мэргэжлээр сурах нь надад хамаа байсангүй. ТМС-д сурч байгаад л шууд ОХУ-ын дээд сургуульд орсондоо их баярласан. Ёстой нөгөө тэнгэрийн умдаг атгана гэдэг болсон. Гэхдээ бүх юм тийм дардан байгаагүй. Адармаатай олон асуудал тулгарсаан. Би ч яах вэ гадаадад сурна, амьдарна гээд их сайхан юм бодож, төсөөлөөд очив. Гэтэл нэг, хоёрдугаар дамжаанд сурахад үнэхээр хүнд байсан. Оюутны байр нь тохижилт муутай, тухгүй. Нэг хэсэг сэтгэлээр унав. Амраад л хүрээд ирэхээр Чех, Польшийн оюутнууд битүү жинс өмсчихсөн, ганган гэж жигтэйхэн. Тэгэхээр нь

“Чехийнхээ хуваарийг л авдаг байж. Тийшээ явсан бол өдийд эд нар шиг явж байхгүй юу” гэж хүртэл бодсон. Одоо эргээд бодоход би харин ч зөв шийдвэр гаргасан юм билээ. Мэргэжлийнхээ сайхныг ойлгож, зөв сонголт хийсэндээ баярладаг.

-Та сургуулиа төгсөөд ОХУ-д чамгүй удаан ажиллаж, амьдарсан. Хойд хөршид хэдэн жил амьдарсан билээ?

-Ес. Би 1984 оны оюутан, таван жилийн дараа сургуулиа төгссөн. Монголд цагаан морин жилийн хувьсгал 1990 онд болсон. Зах зээлийн нийгэмд шилжсэнтэй уялдуулж  би ганзагын наймаанд явж эхэлсэн юм. ОХУ-ын /10:50/ -тэй холбоо тогтоон тийшээ бараагаа өгдөг болж, тэдний нэр дээр менежер гэх албан тушаалтай, бараа нийлүүлдэг, шахдаг ажилтай байлаа. Монголчууд надтай их уулзана. Өглөө 08:00 цаг гэхэд манай гэрийн хаалганы шувуу шиг дуутай хонх “Чиг чиг” гэж дугаран, эхний зочин ирнэ. Сүүлдээ хаалганы хонх дуугарч байгаа юм шиг санагдан, эрт сэрэнэ. Чихэнд бүр хоногшчихсон байсан нь тэр. Галт тэрэг ирснээс 30 минутын дараа гэхэд манайд хүмүүс түрүүчээсээ “гахайгаа” чирсээр ирнэ. Ганзагын наймаагаа аваад ирж байгаа нь тэр. Огт танихгүй хүн “Бат-Эрдэнэ мөн үү” гээд нэг захиа өгнө. Аав, ээжийн найз нөхөд, танилын танилаас авхуулаад ганзагын наймаа анх эрхэлж буй, очих газаргүй янз бүрийн хүмүүс надад хандан, уулздаг байлаа. Би Эрхүүгээс Бээжинд очиж бараагаа аваад, Бээжингээсээ Эрхүү, Эрхүүгээс Сахалин руу бараагаа явуулж, холбож өгдөг байсан юм.

-Тарваганы арьс нууж, хааж гаргадаг байсан үе тань хэзээ вэ?

-Биднийг нэгдүгээр дамжаанд элсэхэд дээд курсийн ах нар боломжоороо өөд нь татаж эхэлсэн. Их хатуу дэглэмтэй, одоогийн цэргүүд шиг байлаа шүү дээ. Дээд, доод курсийн ялгаа их. Ямар сайндаа манайх “Мянган бухын сургууль” гэдэг нэртэй байлаа шүү дээ. Би ТМС-д нэг жил сурчихаад очсон болохоор харьцангүй гайгүй байлаа. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд ирсэн оюутнуудаас илүү дээд курсийн ах нартай нийлнэ, ойлголцоно. Тэдний барааг заралцана, хамт явна. Сургуулиа төгсөөд явсан ах нар бидэнд бизнесээ үлдээсэн. Тэгсэн нь надад том боломж бүрдүүлсэн л дээ. Улаанбаатар–Эрхүү чиглэлд өдөр бүр галт тэрэг явна. Нэг удаадаа л гэхэд таван тарваганы арьс, байг гэхэд нэг тарваган малгай юм уу аав ээждээ дайж буй барааг аваад явдаг байлаа. Тухайн галт тэрэгний провдникийг танина гэдэг маш том боломж, бизнесээ явуулах гарц. Тэдний  итгэлийг даасан нь тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Хэн хэндээ тустай, дэмтэйгээр бизнесээ үргэлжлүүлэв. Манай гэрийн шүүгээ үргэлж дүүрэн тарваганы арьстай байдаг байсан сан. Би ер нь нэлээд санхүүгийн боломжтой оюутан байсаан.

-Тухайн үед банкны салбар өнөөгийнх шиг хөгжөөгүй байсан. Та мөнгөө хаана хадгалдаг байв?

-Харин тийм ээ, хүмүүс банкны данс ч гэж мэддэггүй байлаа шүү дээ. Сайхан эвхэж, боогоод ор, гудсан доороо эвхээд хадгалдаг байсан. Мөнгөөрөө ихэвчлэн арьс худалдаж аваад Монгол руу явуулна. Анхандаа голдуу ширээ, сандал, гурван хавтастай толь зэрэг эрэлт ихтэй баараа явуулдаг байсан. Сүүлдээ мотоцикл, рубль явуулдаг болсон юм. Би тэгж явсаар 1992 онд эх орондоо ирсэн.

 “РЕГИСТЕРИЙН ДУГААР ГЭЖ ЮУ ЮМ БЭ” ГЭЖ НАЙЗААСАА АСУУТАЛ...

-Та 2000 он хүртэл бизнесийн салбарт ажилласан. Тэгэхээр Монголдоо ирээд наймааны бизнесээ үргэлжлүүлсэн гэсэн үг үү?

-Тийм ээ. Эрхүүд есөн жил амьдарсны ачаар танилын хүрээ их тэлэгдсэн. Тэндээс бараа их зөөдөг байлаа. Дахиад л нөгөө тарваганы арьсны наймаагаа үргэлжлүүлэн, хойш хөршөөс төрөл бүрийн бараа, хүнсний ногоо, Чехээс чихэр, боов, пиво оруулж ирсэн. Үүний сацуу арьсаар янз бүрийн загвартай малгай оёх, хойд хөршөөс автомашин оруулж ирэх гээд юм юм хийсээн.

-Эх орондоо ирэхэд тань нийгмийн тогтолтоо, хүмүүсийн хандлага гээд олон зүйл өөрчлөгдсөн байсан. Дасахад хэр хүндрэлтэй байв?

-Уг нь би Монголдоо ирээд Хангамжийн баазад ажиллах хуваарьтай байсан юм. Манай сургуулийг өмнө нь төгсөөд явсан ах нар хаана ажиллаж байгааг сайн мэднэ. Тов тодорхой л доо. Гэтэл намайг ирэх үед манай яамыг худалдааны ч билүү яам болгоод өөрчилчихсөн, бидний бичиг баримт ч байхгүй болчихсон байв. Уг нь яаманд хадгалах учиртай. Би л гэхэд 7-8 жил хөөцөлдөн байж бичиг баримтаа олж авсан шүү дээ. 1992 онд эх орондоо ирэхдээ ардчилсан нийгэмд шилжчихсэн, бүх юм задарч, худалдаа, наймаа эрхлэх боломж нээгдчихсэн байлаа. Тухайн үеийн төрийн түшээдээс би ганцхан Ерөнхийлөгч асан П.Очирбат гэдэг хүнийг л танина. Ямар сайндаа нэг удаа би найзтайгаа бичиг баримт хөөцөлдөж явахад регистрийн дугаараа ч мэдэхгүй байсан шүү дээ.  “Регистерийн дугаар гэж юу юм бэ” гэж найзаасаа асуутал “Зүгээр ээ, төрсөн он сар өдрөө бичээд, ард нь хоёр тоо зохиогоод биччих” гэсэн нь санаанаас ер гардаггүй юм. Регистерийн дугаарыг хаанаас авдгийг ч мэдэхгүй хүн Монголд л ирсэн шүү дээ.

ХОЁР: УЛС ТӨРИЙН АМЬДРАЛ

ЯЛАГДСАНЫГ НЬ ӨРӨВДДӨГ, УЙЛСНЫГ НЬ ӨМӨӨРДӨГ ЗАНГААР  МАХН-д ГИШҮҮНЭЭР ЭЛССЭН

-Томоохон бизнестэй, нөлөө бүхийн хүмүүс улс төрд хөл тавих нь хэвийн үзэгдэл. Таныг улс төрч болоход юу нөлөөлсөн бэ?

-Бизнесээ өргөжүүлэн, завгүй гүйж явтал найз маань “Баагий, бид хуулийн сургуульд сурах гэж байна, хамт орох уу” гэсэн юм. Тэгэхээр нь зөвшөөрч, хуулийн сургуульд сурч байхдаа олон хүнтэй танилцсаны дотор намын цөөнгүй залуус байлаа. 1990 оны үед ОХУ-д сурч байсан залуус ардчилсан хувьсгалаар бүр “өвчилчихсөн” байлаа шүү дээ. Ирээдүйгээ ярилцан, ардчиллыг ингэж хөгжүүлвэл Монголд илүү тохиромжой гээд л. Түрүүн хэлсэнчлэн эх орондоо ирэхэд харьяалагддаг байсан яам байхгүй болчихсон, боловсон хүчнүүд нь бусдын адил бизнес хөөгөөд явчихсан байлаа. Би бизнесийн салбарт ажиллаж байхдаа намынхантайгаа уулзан, нэг мэдсэн чинь МАХН-ын залуучуудын байгууллагад элсэн, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлээд давхиж явсан. Тэгээл үйл явдал цааш өрнөсөн дөө.

-Ардчилсан хувьсгалаар “өвчилж” явсан залуу яагаад МАХН-ыг сонгож, гишүүнээр элсэв?

-Өмнө нь хэлсэнчлэн, МАХН-ын залуустай танилцаад, 1996 оны намар гишүүнээр элссэн. Түүнээс өмнө манай найзууд намайг дагуулан, АН-ын уулзалтад очдог байсан юм. Нэг удаа очиход Ц.Элбэгдэрж юм яриад сууж байсан юм даг. Үнэнийг хэлэхэд яг яахаа олж ядан, учраа олохгүй явж байтал 1996 оны сонгуульд МАХН ялагдчихсан. Нийт олноороо маш сонин байдалд орж, аав ээж ч уйлах нь холгүй байсан. Айл болгон шахам стресстэй. Тухайн үед Монгол хүний ялагдсаныг нь өрөвддөг, уйлсныг нь өмөөрдөг зангаар МАХН-д элссэн. “Чи залуу хүн байж хөгшчүүлийн намд орлоо, манайд ор” гэсэн сонин уур амьсгал намайг угтсан, их ад үзсээн.

-Өнөө цагт хүмүүсийн хандлага улам өөрчлөгдөөд байх шиг. Засгийн эрхийг барьж буй намд бялдуучилж байгаад зөөлөн сэнтийд суух атгаг бодолтой хүн олширч байгаа нь анзаарагддаг. Гэтэл та тэднээс тэс өөр замналыг туулж.

-Харин тийм ээ. Би олны салхийг дагаж бус сөрж амьдарсан.

-Таныг төрд ороход, албан тушаалд томилогдоход анхлан зүтгүүлж байсан ямар хүмүүс байдаг вэ?

-Намайг улс төрд хөл тавьсан жилээс Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин зэрэг хүн МАХН-ын дарга, ЕНБД-ын алба хашиж байсан. Тухайн үед МАХН 24 гишүүнтэй, цөөнх болчихсон байв. Нам ч өөрөө цөөхөн гишүүнтэй. “2000 онд нам ялбал залуус та нар яагаад төрийн ажил хийж болдоггүй юм, Баагий чи яагаад Тээврийн газрын дарга болж болдоггүй юм, мэргэжил чинь ч таарна” гэх яриа гарахаад нь би гайхсан. “Хөөх, дарга болж болдог юм уу” гэж бодоод л өнгсөрсөн. Сонгуульд дийлдсэн намаа ялуулах ёстой, “Аав ээжийн минь дэмждэг нам ялагдчихлаа” гэж цээжин дотор “нурсан” болохоос нам ялбал томилгоо хийдэг, дарга болдог гэх ойлголт надад лав байгаагүй.

Түүнээс хойш жилийн дараа манай нам сонгуульд ялж, намайг агентлагийн дарга болгосон. Тухайн МАХН-ын дарга байсан Н.Энхбаяр намайг их дэмжсэн. Ихэнх нөхөд нь зугтчихсан, холдчихсон, МАХН-ын гишүүн гэж хэлүүлэх дургүй болчихсон үед “Шинэ зуун” гэж залуучуудын төвийн 10 гаруй залуус түүнд хань болсон юм шүү дээ. Тус төвд Ж.Энхбаяр, дуучин Оргил зэрэг залуус байлаа. Бид их дотно. Намын баяр, цагаан сар, шинэ жил, төрсөн өдрөө хамт тэмдэглэнэ. Ийм үед л дэмжсэн гэхээсээ илүүтэй автын инженер мэргэжилтэй гэдэг утгаар нь намайг 2000 онд Авто тээврийн газрын дарга болгосон юм.

БИ ЕР НЬ ХЭНХЭГ ТАЛДАА ХҮН

- Хэчнээн боловсролтой, туршлагатай ч хувийн хэвшилд ажиллаж байгаад шууд агентлаг удирдах амаргүй байсан нь мэдээж. Туршлага дутсан тал бий юү?

-Мэргэжил дагуу салбараа удирдсан болохоор харьцангүй гайгүй байсаан. Томчуудтай харилцаж, тэднийг давж харьцах нь л хүнд туссан санагддаг. Учир нь миний хажууд дандаа салбарын томчууд байв. “Шинэчилье, залуужуулуулъя, хөгжүүлье, шийдье” гээд л дэврүүн сэтгэлтэй, том зорилготой ирсэн хүн чинь дандаа яам удирдаж явсан томчуудтай нүүр туллаа. Тухайн үед яамны газрын дарга, дэд сайд, сайд байсан хүмүүс тэтгэвэрт гарахынхаа өмнө манай агентлагт ажилладаг уламжлал шахам зүйл тогтчихсон байв. Тэднийг бушуухан халах л юм толгойд орж ирээд болдоггүй. Гэтэл ажлаа авснаас хойш сарын дараа Авто тээврийн шинэчлэлийн нэг том бичиг баримт боловсруулах болж, хүмүүсээ аваад суутал, тэнд байсан хоёрхон хөгшин л бүгдийг нь хийсэн. Нөгөө олон “хийнэ” гээд байсан хүмүүс бүгд байхгүй, юу ч хэлж чаддаггүй. Ажлын алба ширээ тойроод хуралдахад тэр хоёр хөгшин л бүх чухал саналыг хэлж, боловсруулсан. Үүнээс хойш шууд л би нөгөө хоёрыгоо зуураад авчихсан. Юм л бол нөгөө хоёрыгоо гэнэ. Тэгэхэд би андуу бодож явснаа ухаарсан юм.

-Төрийн жинхэнэ хүн гэж олонд хүндлэгдсэн Б.Жигжид сайдын харьяа агентлагийг удирдаж, ажлын гараагаа эхлүүлсэн гэхээр нэлээд л “нухлуулсан” байх.

-Б.Жигжид гэж мундаг сайд байсан. Б.Жигжид сайдын яамны харьяанд хоёрхон агентлагийн дарга байсны нэг нь би, нөгөө нь Г.Шийлэгдамба. Г.Шийлэгдамба Аялал жуулчлалын газрын дарга, би Авто тээврийн газрын дарга байлаа. Хоёулаа залуухан. Сайдтай уулзахад “Энэ хоёр залуу хүүхдэд юм зааж өг, өө чи залуу юм байж” гээд л чичлээд байх шиг санагдана. Юм л бол Ж.Бат-Эрдэнэ гээд л дурдаад, чичлээд байх шиг санагдана. “Нүдэнд орсон шороо шиг нь харагдаад байна даа” гээд л бухимдана. Гэтэл яг жилийн дараа дүн гаргатал надад шууд онц тавьсан. Би яг тэр үед л “Аан, миний ажил болж л байсан юм байна. Энэ хүн намайг улам л хурцалж байж шүү дээ” гэж ойлгосон. Аргагүй шүү дээ, өнөө маргаашгүй л халчих гэж байгаа юм шиг хандаж байсан даа. Б.Жигжид сайд ёстой хал нь гаднаа хүн.

-Тийм хүнээр “нухлуулж” төрийн албанд зүтгээд, дараа нь яамны ТНБД-ын албан тушаалд очиход танд барьц алдах үе гарч байв уу?  

-Би 2007 онд Төрийн нарийн бичгийн дарга болсон юм. Нэг удаа зөвлөгөөн хийдэг хурлын том ширээнд сайд, хажууд нь дэд сайд, дэргэд нь би суугаад хуралдсан юм. Хуралд дандаа агентлагийн турлшлагатай дарга нар сууна. Шуурхай хурлын үеэр сайд “Чи ахалж хийлгээрэй” гээд л явах тохиолдол бий. Тэр олон томчуудын урд зогсоод юу хийх, яах учраа олохгүй анхандаа сүрдсээн. Тэдэнд би үүрэг даалгавар өгөх ёстой, ажлаа тайлагнахад нь алдаа, оноог нь дүгнэх хэрэгтэй.

Ийм л үед “Б.Жигжид сайд байсан бол ингэж ажиллана, ийм шийдвэр гаргана” гээд л зүтгэсэн. Жийгээ сайдаас үлгэрлэж байгаа нь тэр. Түүний асуудгийг агентлагийн дарга нараас тодруулна, зөвлөнө. Магтахдаа магтаж, шүүмжлэхдээ шүүмжилж яг л Б.Жигжид сайд шиг ажиллахад бусад хүн “Баагий чи ёстой туршлагатай болж байна” гэсэн. Хэрэв би томчуудаас суралцаж, үлгэрлээгүй бол тэгж удирдаж чадаа ч уу, үгүй ч үү. Жижигрээд, жулдаад л үлдэнэ шүү дээ. Б.Жигжид сайд тэргүүтэй олон хүн намайг бэлтгэсэн.

-Ерөнхийлөгч Х.Баттулгыг тухайн үед сайд байхад та ТНБД-аар ажилласан. Ерөнхийлөгчтэй хэр гар нийлж байв?

 -Би 2012 он хүртэл Х.Баттулга сайдтай ажилласан. Хүмүүс “Наад хүн чинь их л задгай сэтгэлгээтэй шүү” гэж хэлж байсан ч би өөрийгөө чамгүй үнэлдэг байв. Гэтэл тэр хүний шийдсэн хоёр, гурван асуудлаас эхлээд л би “Яагаад би ингэж харж чадсангүй вэ” гэж өөрийгөө голсон. Түүнээс хойш өөрийгөө нэлээд дүгнэн, хамтрагчдаа хөгжүүлж байгаад 2-3 жилийн дараа Х.Баттулгад “Одоо манай ажилчид, мэргэжилтнүүд өөрчлөгдсөн, асуудлыг олон талаас нь хардаг, далайцтай сэтгэлэг болсон шүү” гэхэд манай хүн /Х.Баттулга/ олон юм ярьдаггүй нөгөө л зангаараа дуугүй өнгөрсөн. Хөдөө аж ахуйн сайд болсныхоо дараа надтай уулзахдаа “Танайхан мундаг болчихсон байж шүү” гэсэн. Өөр газар очоод буцаж эргэж харсан нь тэр. Менежерүүд доод хүмүүсээ хэт их чангалаад л байвал улам хүнд суртал бий болно, түүнийг мэдрэмжээрээ задалж байгаа нь тэр.

-Та ажилдаа яаж ханддаг вэ. Ер нь хэнхэг байв уу?

-Ер нь би хэнхэг талдаа хүн. Залуу байхад “факталж” байсан үе олон. Миний нэг хобби залууст хэлж ярьж, зөв замыг нь чиглүүлж өгөх. Тэдний ур чадвар, мэдлэг ахиуж, арга барил нь өөрчлөгдөж байгааг харах дуртай. Яг үүн шигээ эргээд өөрийн залуу нас руу “Би хэн байсан бэ” гээд харахад бас л ойворгон байсан юм шиг санагддаг.

БИ ӨӨРИЙГӨӨ САЙД БОЛНО ГЭЖ ЗҮҮДЛЭЭ Ч ҮГҮЙ

-Та агентлаг удирдаж,  хоёр ч удаа ТНБД-ын алба хашсаныхаа дараа УИХ-ын гишүүн болсон. Төрийн албан хаагч УИХ-ын гишүүн хоёрын гол ялгаа юу байв?

-Үндсэндээ ялгаагүй. Нэг нь яамны ажил хийдэг. УИХ-ын гишүүн хууль тогтоох ажил гүйцэтгэнэ. Чиг үүрэг өөр болохоос хариуцлага, арга барил, хандлага нь адил, нэг түвшинд ижил байх ёстой. Мөн чанар нь ч адил. Хамгийн гол нь хандлага. Тухайлбал, УИХ-ын гишүүн болсноор их л том эрх мэдэлд очиж байна гэж анхнаасаа бодож сонгуульд оролцдог. Сонгогчид ч хэнийг нь энэ өндөр төвшинд аваачих вэ гэж боддог. Хийж байгаа ажил нь л хууль тогтоох болохоос, их том эрх мэдэлд оччихож байгаа юм биш шүү дээ. Хүмүүсийн сэтгэлгээнд байдаг энэ ялгааг арилгамаар санагддаг.

-УИХ-ын гишүүн, сайд гэсэн хоёр албан тушаалыг зэрэг хашин, төрийн ажил явуулахад дөхөмтэй юу? Эсвэл...

-Давхар дээлийг болиулахх ёстой гэж боддог байлаа, уг нь. Одоо түүнээсээ жаахан урваж байна. Тухайлбал, бид гурав сууж байгаад нэг тодорхой асуудлыг ярилцаж, саналаа оруулж, төлөвлөгөө гаргалаа гэж бодъё. Түүнийгээ зураглаач, зурагчин хоёроор хэрэгжүүлүүлбэл юу болох вэ. Бидний ярианд оролцоогүй, дунд байгаагүй тэдэнд “Ингэж заагаарай” гэж мянга хэлээд бид гурвын санаснаар хэрэгжүүлэхгүй. Хэрэв би өөрөө сайд байвал бидний яриад байдаг ард түмний эрх ашиг миний боловсруулснаар цааш явна. Өнөөдөр 76 гишүүн бүх салбарт, эрчим хүч, боловсрол, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн гээд мөрийн хөтөлбөрт тусгасан асуудлуудад санаа зовсон юм дандаа л яриад явдаг. Гэтэл бидний санаа зовж байгаа шиг тэнд нөгөө ажил нь явж өгөхгүй байна шүү дээ. Тэгэхээр л бид зурагтаар ширээ “шааж”, үг хэлэхээс цаашгүй болчхоод, сайд нь “За” гэчхээд ажил, үйлдэл хоёр нь зөрөөд байна. Тиймээс ч давхар дээл тодорхой хэмжээнд байхыг буруутгахгүй.

-Сайд болох амбийц танд байсан уу?

-Би энэ дөрвөн жилд сайд болно гэж зүүдлээ ч үгүй байсан. Нам дотор хагарал үүсэх үед мэргэжлийн гэдэг утгаар нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх намайг сонгосон гэж хардаг. Өмнө нь яамдын Төрийн нарийн бичгийн дарга хийж үзсэн  туршлага маань их нөлөөлсөн. Төрийн ажил яаж явдаг, хаанаа гацдаг, улс төр юун дээр ордог, ямар асуудлыг хэрхэн шийдсэнээр олон нийтэд тустай зэргийг би ялгаж харж чадаж байлаа, хийсэн ажлынхаа туршлагаар. Тиймээс өмнөх сайд нарын хийгээгүй, магадгүй улс төрийн нөлөөтэй байсан ажлууд руу шууд л орсон.

-Сайд байхдаа салбарынхаа гол цөм болсон иргэний нисэхийн чиглэлийг   либералчилья гэж дуугарсан нь сөрсөн бодлого гэж харагдсан тал бий?

-Сайд нар ер нь либералчилалд дургүй. Үүний хамгийн хүнд тусах талбар бол МИАТ. Би өөрөө ТНБД байхдаа МИАТ компанийн ТУЗ-ийн дарга байсан хүн. Гэхдээ би өөрсдийг нь дотор нь задалж өгсөн. “Та нар битгий дандаа хоёр талаасаа дамжлуулаад яваад бай, та нар энэ зах зээл дотор өөрсдөө амьдрах ёстой, хажууд чинь өрсөлдөгч байх ёстой” гэсэн. Бүх нислэгүүдийн эрхийг МИАТ авчихсан. Хажуу талаас нь өөр компаниуд тэр эрхийг авах гэхээр “МИАТ л хамгийн сайн хийнэ гээд өөр бусдад итгэдэггүй”. ТУЗ-ийн дарга байхдаа ч ингэж задалж, компанийн эрх ашгийн төлөө бус эсрэгээр нь ажиллаж байсан. Төрийн байгууллага дандаа сайн байна гэсэн ойлголт байхгүй. МИАТ л дампуурчихвал иргэний нисэхийн салбар тэр чигтээ дампуурна гэж ярьдаг. Үгүй шүү дээ. Энэ бүхэн нээлттэй байх ёстой. МИАТ-ыг үндэсний авиа компани гээд байдаг. Гэтэл бусад нь үндэсний компани биш юм гэж үү. Бусдад боломж олгодоггүй ийм нэг юм бий.

-Таныг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэд дарга, МИАТ ХК-ийн Д.Баттөр нарын томилгоон дээр улайрсан гэж зарим хүн харддаг. Тэр томилгоонуудыг хийхэд танд өөрт ямар ашигтай байсан юм бэ?

-Зүтгүүлсэн хүнээ “Эрдэнэт” үйлдвэрт томилж өгөөд л холбоо тасарсан. Би өөрөө араас нь хөөгөөд л эсвэл дуудангуут хажууд ирээд бэлэн зогсож байдаг гэж хүмүүс буруу ойлгодог. Тэр хүн ажлаа хийдгээрээ л хийж яваа. Харин маш туршлагатай хүн таарсан. Угаасаа ч тэндээ ажиллаж байсан, ажлаа маш сайн мэддэг хүн. Би гаднаас нэг хүн “чирж” аваачаад томилох нэг өөр, дотроос нь ажлаа сайн хийж буй нэг хүнийг дээш томилох тэс өөр. Үйлдвэрийн эрх ашиг гэж бий шүү дээ, гаднаас хүн аваад ирвэл тэр том үйлдвэр “унана”. Ж.Бат-Эрдэнийн нэртэй л боловч тэнд ажиллаж байсан мэргэжлийн хуруу дарам хүний нэг нь тэр. Би ямар нэгэн ашиг хонжоо харьж түүнийг томилоогүй.

Д.Баттөрийн хувьд маш том ажил хийлгэх гэж томилсон. Либералчилал дээр тус болоосой гэж хүссэн. Хоёрдугаарт, тэнд цэвэршил, хариуцлага бий болгоё гэж аваачсан. МИАТ-ын түүхэнд ТНБД дарга нь болж очиж байсан тохиол байхгүй. Төрийн том хүн очиж байгаа юм шүү дээ. МИАТ-д ажиллаж байсан, механик, нисгэгч хийж байсан гээд дотроосоо л дарга нар гарч байсан. Би анх явуулахдаа “Чи зүгээр том бизнесийн байгууллагад өндөр зиндааны менежерээр очиж байгаа шүү” гэж явуулсан. Бид хоёр Төрийн өмчийн хорооны хурал дээр хамгийн их санал нийлж, ажлыг “базаж” байсан санагддаг. Тэдэн байр, машин гаргана гээд л хэрэгцээгүй их зардал үрэн таран хийх гэж байхад санал нэгтэйгээр болиулж байсан.

-Нэгэн үед ТНБД-ын албан тушаал хашиж байснаар нь төсөөлсөн гэж үү?

-Тийм ээ. Төрийн өмчид Д.Баттөрийг хямгатай хандана гэж итгэсэн. Төрийн ажил авч байгаа хүмүүс  нийгмийн халамжийг  өмнөх даргаасаа илүү үзүүлэхийг хичээдэг. Хэн нь хангамж өсгөнө, тэр нь сайн дарга болдог жишиг бий. Жилд сайн ажилтандаа нэг л байр өгч байсан бол дараагийн дарга хоёр  болгочих жишээтэй. Халамж ийм байдлаар дээшлээд  байхаар МИАТ-д орох хүсэлтэй хүмүүсийн тоо өсөөд л байдаг. Авлигаа өгөөд ч болтугай оръё гэдэг. Ингэхээр тань жинхэнэ ёсоороо мэргэжилтэн нь цөөрдөг муу талтай. Энэ бүхнийг зогсоогоосой гэж хүссэндээ томилгоог хийсэн юм.

-Та сайдын ажлаа өгөөд нэг жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд танай салбарт хоёр ч сайдын томилгоо явагдлаа. Улс төрийн хүрээнд ч  тэр асар олон үйл явдал өрнөлөө. Та арай эрт сайдын албан тушаалаа өгчихлөө дөө гэж харамссан уу?

-Саяхнаас сайдын албан тушаалаа өгсөндөө харамсаж эхэлсэн. Эхлээд би үнэхээр ажлаа өгөх ёстой гэж үзсэн. Надад эргэлзээ байгаагүй. Таны хэлснээр үйл явдлууд хэрхэн өрнөж байгааг хараад, “Би сайдаар ажиллаж байсан бол ийм алдаа гарахгүй дээ” гэж хэд хэдэн удаа харамссан. Үнэхээр болохгүй асуудлууд байна. Нүдэн дээр илт  харагдаад байгаа учраас  харамсдаг. Мэдээж бүхэл бүтэн засгийн газар ажиллаж байна. Санаа оноогоо хэлээд, болж байгааг нь дэмжээд, бурууг нь хэлээд л яваа.

ГУРАВ: ГЭР БҮЛ  БА ХУВИЙН АМЬДРАЛ

ЭХНЭР НАДАД ГАНЦХАН АСУУДЛААР УУРЛАДАГ. ТЭР НЬ...

-Яриа маань улс төрийн яриа руугаа нэлээд хазайчихлаа. Эргээд хувь хүн тал руугаа яриагаа чиглүүлье. Төрийн албанд орсноор таны амьдралын хэв маяг хэрхэн өөрчлөгдсөн бэ. Бизнес  хийж явсан хүн төрд ажиллахаар хувийн  аж ахуйгаа анхаарах зав гардаг уу?

-Би хэнхэгдүү хүн учир нэг ажил бариад авсан бол бусад бүх зүйлээ хаяад улайрчихдаг талтай. Төрийн албанд орсноор бизнес маань нэлээд саарсан. ТНБД  байхдаа өглөөнөөс орой болтол завгүй, нарийн төлөвлөгөөтэй ажилладаг байлаа. Нэг мэдэхэд л орой болчихсон байна. Сайдаар ажиллахдаа ч тэр, 30 минутын зай гарвал уулзах гээд хүлээж байгаа хүмүүстэйгээ санал солилцох зэргээр цаг наргүй зүтгэсэн. Би Булган аймгийнхаа МАН-ын хорооны даргын албан тушаалыг 2013-2016 онд хашсан. Анх бодохдоо сард 15 хоног л ажиллана гэж төсөөлсөн. Чемодантай даргын үлгэрээр л харсан гэсэн үг. Гэтэл очоод л намын ажлаас салж чадаагүй. Бараг бүтэн гурван жил Булган аймагтаа ажиллаж, амьдарсан. График гаргаад л баахан ажлууд төлөвлөчихнө. Түүнийхээ араас тасралтгүй ажиллаж байгаа юм. Төрд яг ийм жишгээр л ажилладаг. Бизнесүүдийг маань найз нөхөд, ах дүү  нар минь хариуцдаг. Өөрөө дагнаж удирдахгүй болохоор бизнесийн эрч саардаг юм билээ.

-Ар гэрээсээ хол Булган аймагтаа гурван жил амьдарсан гэж үү?

-Ер нь ихэнхдээ аймагтаа амьдарсан.

-Тийм байдалдаа стресттдэггүй юм уу?

-Зорилгоо зөв тодорхойлоод түүнийгээ хэрэгжүүлэх гээд улайрахаар ядарч, бухимдаж буйгаа ч мэдрэх сөхөө гардаггүй юм билээ.

-Та яахав, болчихдог юм байна. Танай гэр бүлийнхэн хэрхэн хүлээж авдаг вэ. Бидэнд хангалттай цаг гаргахгүй байна гээд гомдоллодог уу?

-Эхнэрт л хүнд туссан. Ханиас илүү түшиг, тулгууртай хүн ховор. Ажлаа амжуулаг гэж бодон, зөвөөр ойлгодог. Бүхий л нөхцөл, боломжоор хангадаг.

-Одоо гэртээ  цаг хэр гаргаж байна вэ?

-Их мэрийж байгаа /инээв.сурв/. Сайдын ажлаа өгсний дараа “Би ч бас солиотой юм шиг ажиллаж байжээ” гэж бодсон. ТНБД  байхдаа ч би тэгж ажилласан. Хоол унд, ар гэрээ хойш нь тавиад л мэрийсэн. Өглөө гэрээсээ гараад л үндсэндээ гэрийнхнийгээ мартчихдаг. Эхнэр надад “Өдөрт ядаж ганц удаа ярихгүй. Үр хүүхэд, ар гэрээ надад даатгаад үлдээдэг” гэж гомдоллодог. Тэгэхээр нь “За, би одоо засарна аа. Өдөрт хоёр удаа ярина. Хоёулаа өдөр хоол иднэ” гэж  хэлнэ. Орой нь машиндаа суугаад,  гэр лүүгээ давхихдаа гэнэт санаж байгаа юм. Бас л мартчихна. Ажил руугаа ороод л өнөөдөр тэрийг амжуулж, энэ асуудлыг шийдчих юм сан” гэж зүтгэж байгаад л мартчихдаг. Ямар сайндаа эхнэрийнхээ дуудлагыг өөр аян дээр тавиад, дуугарахаар нь заавал авахыг хичээдэг. Хэнхэг зантайгаа тэмцэж байгаа тэр.

-Та гэртээ хоол хийдэг үү?

-Гэртээ маш сайн хоол хийдэг. Бүтэн сайн өдөр манай хүүхдүүд “Аавын хоолыг иднэ ээ” гэдэг.

-Таны хүүхдүүдийн тухай асуумаар байна. Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Би таван хүүхэдтэй. Одоо гурван хүүхэдтэйгээ  амьдардаг. Яг над шиг хоёр дэрвийсэн охин минь надаас тусдаа амьдардаг.  ОХУ-д амьдарч байхдаа би тэндээс эхнэр авч байсан. Залуу ч байж дээ.  Хэчнээн хичээсэн ч санаснаар болоогүй. Аргагүйн эрхэнд тус тусын амьдралаа хөөцгөөсөн. Хоёр охин минь одоо ээжтэйгээ амьдардаг.

УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЦАЛИН МААНЬ ОРОНГУУТ НЬ  ПАД ГЭЭД Л ЗАРЛАГАДААД ГАРГАЧИХДАГ

-Таныг хайвал байж болох хамгийн боломжтой газруудыг нэрлэвэл?

-Сүүлийн үед гэртээ эрт харихыг чухалчилж байгаа. Амралтын өдрүүдэд  гэр бүлтэйгээ хамт байхыг хичээдэг. Бусад үед Төрийн ордонд, эсвэл Булган аймагт. 2018 онд би тойргоороо хамгийн их явсан УИХ-ын гишүүнээр шалгарсан. Би ер нь Булган руу “гүйдэлтэй” хүн дээ.

-Гүйдэлтэй гэснээс та фитнест тогтмол явах болсоор удаж байна уу?

-Хотод байх үедээ долоо хоногт 2-3 удаа фитнест явдаг. Нэг төрлийн амралт болдог юм. Эхлээд дасгалаа дуусгаад, шүршүүрт ороод л гараад явчихдаг байлаа. Сүүлдээ  фитнес гэр шиг санагдаж эхэлсэн. Биеэ жаахан амрааж, хүмүүстэй яриа хөөрөн, гангар гунгар хийж суухад тархи амардаг юм.

-Таныг Булган дахь гэрийнхээ шалыг угаагаад зогсож байдаг гэж ойр хүрээнийхэн тань инээлддэг юм билээ.  

-Ер нь ажилсаг шүү /инээв. сурв/ Дарга болоод л хүн зараад байдаг болчихсон. Түүнээс биш гарын дүйтэй, багаасаа л элдэв ажил хийж өссөн.

-Ахуй амьдралынхаа хувьд та баян хүн үү?

-Үгүй. Гэхдээ боломжийн хүрээнд амьдардаг. Урд хормойгоо авч, хойд хормойгоо нөхөх жишгээр болгоод л явдаг.

-УИХ-ын гишүүнийхээ цалинг юунд зарцуулдаг вэ?

-УИХ-ын гишүүний цалин маань орохоор пад гээд л зарлагадаад гаргачихдаг. Хэрэглээндээ л явдаг. Тойрог дээрээ байнга ажиллана. Нэг их царай алдчихсан хүн яваад байж болохгүй. Ахуйн хүрээний тусламжийн хүсэлт маш их ирдэг. Гол нь тэр хүмүүст надад итгээд хандаж байгаа учир би болгоод, туслаад, дэмжээд явах үүрэгтэй. “Ж.Бат-Эрдэнэ баян” гэхээсээ илүү туслах ёстой гэж харцгаадаг. Ямар нэгэн байдлаар л би болгох ёстой, тэр итгэлийн хариуг.

-Та “Шинэ хөдөө” төслөө сурталжлан, айлын үхрийн  бэлчээр, зөгийний аж ахуй, чацарганы талбай хэсээд явах болсон. Энэ бүхнийг хараад би “Оролцохгүй зүйлгүй ингэж явж байгаадаа заримдаа залхаж, больдог ч юм уу гэж шантардаг болов уу” гэж бодлоо. 

-Аливаа юмыг эрэлхийлээд, түүндээ орох нь маш амттай байдаг. Ажлыг дурлаж хийж байгаа гэсэн үг.

Аав, ээж маань Булган аймгийн хүн. ААв минь багадаа хот орсон юм билээ. Тэдэндээ “Булганчуудтайгаа уулзчихаад ирлээ” гээд очихоор их баярладаг. Тэд минь бага залуудаа  Булган аймгаас гарсан улс. Намайг Булган руу явдаг болоход аав минь маш их баярласан. Тэгээд аавыгаа нас барахад би өөртөө амлаж байсан юм /уйлав.сурв/. “Булган аймагтаа очно оо” гэж.

 “БУЛГАН АЙМАГТАА АЖИЛЛАН, ААВЫНХАА НЭРИЙГ ГАРГАНА АА” ГЭЖ ӨӨРТӨӨ АМЛАСАН

-Нээрэн сонин юм байна, нийслэлийн 75 дугаар сургууль төгссөн хүн Булган аймагт очиж тасралтгүй ажилласан нь...

-“Булган аймагтаа очиж ажиллан, аавынхаа нэрийг гаргана аа” өөртөө амласан юм. Аавдаа тэгж хэлж чадаагүй нь харамсалтай.  Тэгээд “Жадамбын Бат-Эрдэнэ” гэдэг нэр хүссэн хүсээгүй гараад явсан. Аавын минь бие муудах үед би АНУ-д түр суурьшихаар очсон байлаа.  Аав минь нас бараад удаагүй байхад аймгийн намын даргын асуудал яригдахаар нь би нэрээ дэвшүүлээд ялчихсан.  Ингээд л эргэж буцалтгүй Булганы төлөө зүтгэсэн. Аавынхаа нэрийг гаргая гэж бодсон юм. Миний аав Хутаг-Өндөр суманд амьдарч байгаад багадаа өөр нутаг руу нүүсэн. Ээж минь Бугатын хүн байсан.

-Та аавдаа өгсөн амлалтаа биелүүлж чадаж байна шүү дээ?

-Хичээж л явна. Хүний төлөө ажиллана гэдэг сайхан. Хүнийг хүчтэй болгодог зүйл. “За ийм хүмүүсийн төлөө хийчихсэн шүү” гээд бодож явах сайхан байдаг. Хүн явж явж нутаг усаа л гэдэг сонин амьтан. Би чинь бага залуудаа “Би хотынх” гээд л онгирдог байлаа. Одоогийн ТНБД Д.Цэнгэл гуай нэг удаа намайг

“Чи 100 хувь, цэвэр цусны Булганы хүн. Хаагуур тэнээд явдаг юм. Нутгийнхаа уулзалтад оч” гэсэн. Уулзалтад оччихоод, аавдаа хэлтэл нэг их баярлаж билээ.

-Таны яриаг сонсохоор бусдад урам өгсөн,  дэмжсэн, чиглүүлсэн, хамтдаа зүтгэсэн дурсамжууд их юм. Эсрэгээрээ   жаахан гундаж, хүндхэн явахад тань урам өгч, хүчээр дэмнэж байсан хүн байдаг уу?

-Би чинь өөрөө их нэрэлхүү хүн. Хүнээс айхтар том тус аваад, дэмжүүлээд  байсан  жишээлээд хэлэх онцгой дурсамж бол байхгүй. Өөрөө л болгочих гээд,  дотроо нэрэлхээд зүтгэж ирсэн. Энэ манай булганыхны зан. Булганыхныг хоорондоо нийлдэггүй гэж шүүмжилдэг. Яг дотор нь ороод харахаар, хүнд төвөг удахгүй, өөрийгөө аваад явах гэсэн хувь хүний зан төлөвшлөөс  нь үүдэлтэй юм билээ.

-Таныг биеэ зөв авч явдаг гэж олон хүн үнэлдэг. Сахлаа ч их цэмцийлгэж засдаг бололтой. Ямартай л “Сахал Бат-Эрдэнэ” нэртэй болсон байдаг. Имиж төрхөнд тань зөвлөгөө өгдөг хүн бий юу? 

-Байхгүй ээ. Би Монгол Улсад гудамжны рекламыг анх хийсэн хүн. “Ашид-Эрдэнэ” компани маань Монголын анхны гудамжны самбарыг зоож байлаа. 1997 онд Монголын хамгийн анхны гудамжны рекламыг 3, 4-р хорооллын эргэлтэн дээр зоож байв. Нэг хэсэгтээ л манай компани гудамжны рекламны 50-70 хувийг хариуцдаг байлаа. Реклам хийхэд зүгээр сууж байгаад зоочихгүй.  Харагдах байдал, өнгө төрх зэргийг харна. ОХУ-ын  том компанийн Монгол  дахь дистирбьютер  байсан учраас  тэнд очиж их сургалт авдаг байлаа. Тэндээс биеэ хэрхэн авч явах, зурган дээр яаж гарах зэрэг дээр дөртэй болсон. Одоо зурагчиндаа   хичээл заачих гээд л байдаг /инээв. сурв/. Би өөрөө аппарат барьж үзээгүй мөртлөө “Энэ  өнцгөөс чи авах хэрэгтэй. Ингэвэл холдоно” гэхчлэн зөвлөчихдөг. Гудамжны рекламууд харагдах байдлыг маш их  чухалчилдаг учраас ерөнхий дадал суусан. Тэр дадлаараа  өөрөө өөрийгөө аваад явдаг.

ААВ “ЮУНДАА САХЛАА ХУСЧ МАЯГЛААД БАЙГАА ЮМ БЭ” ГЭЖ ЗАГНАСАН

-Та сахлаа өөрөө ингэж өргөн болгож засдаг юм уу?

-Сахлаа  ургуулаад нэлээд удаж байна. Одоо манай хүү бас яг над шиг сахалны оромтой болж эхэлж байна. Шар үснүүд харлаад, ургасаар байгаад л ийм өргөн болсон.  Залуугаасаа л сахлаа ургуулсан. Аавыгаа байхад сахлаа ургуулдаггүй гэж үг бий. Нэг өдөр аягүй мундаг хүн болоод, аав дээрээ очихдоо сахлаа хусчихав. Тэгсэн  аав “Юундаа сахлаа хусч маяглаад байгаа юм” гэж загнасан. Түүнээс хойш аав зөвшөөрлөө гэж ойлгоод, сахлаа хусаагүй, ургуулсан. Тэгээд л “Сахал Бат-Эрдэнэ” болсон доо /инээв.сурв/.

-Та таксинд явж, гудманд гутлаа тослуулсан зураг болон бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулдаг. Үүнийг зарим хүн пи-ар гэж шүүмжлэх нь ч бий. Таны ингэж явах шалтгаан юу байдаг юм бэ. Зүгээр л хувь хүнээс гарчихдаг үйлдэл юм уу?

-Намайг жиргээ рүү ороод анх бичиж эхлэхэд “Та энэ мөн юм уу” гэж хүмүүс гайхсан. Хэт илэн далангүй, улс төрчийн цензурьгүй бичсэн юм шиг байгаа юм. Гэтэл  энэ нь миний байгаа л байдал. Би муу нуухаар сайн илчил гэж боддог. Хөзрөө нуугаад байх шаардлагагүй. Сайн хөзөртэй бол нуугаад байхгүй, “Та хожигдсон. Би ийм модтой” гээд шууд үзүүлэхийг илүүд үздэг. Боломж байхгүй мөртлөө хожих гээд элдэв заль гаргаж болохгүй. Боломжоо хүлээх ёстой, нээлттэй тоглох ёстой гэж боддог. Хүн зөв л байвал боломжууд аяндаа гарч ирдэг. Ямар ч зүйл дээр явган заль хэрэггүй. Бид явж ирсэн бүх замаа эргээд харсан ч тэр, зүгээр л хүнээ хөгжүүлэх хэрэгтэй нь харагддаг.

Таксинд суугаад явахад энэ бүхэн маш тодорхой мэдрэгддэг. Иргэд яг яаж амьдарч байна гэдгийг дандаа ойлгон, харж, ухаарч байх хэрэгтэй. Гудманд гутлаа тослууллаа гээд шүүмжилж байгаа юм. Гудамны худалдааг бид бодлогоор дэмжих ёстой байхгүй юу. Том хөгжил, том төсөл дээгүүрээ яриад л байдаг. Бодит байдал дээр иргэн Доржийнх мөнгөгүй байна шүү дээ. Төр иргэн Доржийг мөнгөтэй байлгахад анхаарах хэрэгтэй. Тухайн айл элбэг хангалуун амьдрвал иргэд төрөөс юм харах уу. Тэгэхээр хүнээ л хөгжүүлэх ёстой юм. Таксинд явахаар “Амьжиргаа муу байна” гэсэн санааг л иргэд хэлдэг. Энэ бүхнийг дунд нь орж ойлгох хэрэгтэй. Хөгжил гэдэг тань өөрөө өрх бүрийн амьжиргаа дээшлэхэд л байгаа юм. Өрхүүдийг бизнес хийж дадуулах нь хамгийн чухал байна.

-“Иргэн бүр баян байх ёстой гэхээр нэг тийм  амьдралаас тасархай сонсогдоод байна.

-Тэгэхээр л  энэ байдлыг өөрчлөх ёстой гэсэн үг. Цалин авч байна гэдэг чинь боловсролоо зараад бизнес хийж байгаа гэсэн үг. Бизнес хийнэ гэдгээ зөв талаас нь харж хэвшихээс өгсүүлээд маш их асуудал байна. Одоо та нар  УИХ-ын 76 гишүүний өрөөгөөр яваад хараарай. Дандаа гадны орны чихэр байгаа. Бид энэ бүхнийг өөрчлөхийн тулд бага багаар, иргэд дээр тул ажиллаж ёстой. Дэмнэж, чиглүүлж, бодлогоор дэмжиж, зах зээлийг нь бий болгоход хөшүүрэг болох ёстой юм.

ДӨРӨВ: БУЛГАН АЙМАГ ДАХЬ “ШИНЭ ХӨДӨӨ” ТӨСӨЛ

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАРЬЖ, МУНДАГ АЖИЛ ХИЙЖЭЭ ГЭЭД БАЯР ХҮРГЭЭД ГЭРТЭЭ ОЧИХОД ҮР ХҮҮХЭД НЬ ӨЛССӨН, АМЬЖИРГАА НЬ МУУ БАЙДАГ

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ улс орон даяар “Шинэ хөдөө” хөтөлбөр хэрэгжүүлэх санал гаргасан ч дэмжигдээгүй тул өөрийн сонгогдсон тойрог Булган аймагтаа хэрэгжүүлэхээр болж “Шинэ хөдөө – Булган дэд хөтөлбөр”-өө батлуулсан. Байнга л хөдөө аж ахуй, мал, зөгий, жимс жимсгэнийн тухай ярьж явдаг гишүүний хийж буй ажилтай танилцахаар манай баг Булган аймгийг зорьсон юм. 

-Бүтээн байгуулалт, сургууль цэцэрлэгийн барилга гээд гишүүдийн санаа зовдог асуудал олон. Та яагаад хөдөө рүү чиглэсэн ийм төсөл санаачлах болов оо?

-Хүн бүр өөрийн гэсэн бизнестэй байх ёстой. Хүн бүр төрийн албанд очоод суучихаж болохгүй. Улстөрчид, Засаг дарга, УИХ-ын гишүүд ажил хийсэн гэхээрээ л сургууль, цэцэрлэг барилаа, зам харгуй барилаа гэж олон жил ярьж байна. Нөгөөдүүл нь ч яасан сайхан хөрөнгө оруулалт хийгээ вэ гэж баярладаг ч буцаад гэртээ ирэхэд гэр нь онгорхой, салхи салхилсан, хүүхдүүд нь уйлсан, өлсгөлөн, амьжиргаа муу байдаг. Энэ хандлагыг өөрчилмөөр байна. Хүнээ бид баялаг болгомоор байна. Сонгуульд орохдоо би “Баяжъя” гэж хэлж найз нараа инээлгэж байсан. Үнэхээр л өрх гэр баян бол улс баян шүү дээ. Хэрэв хүн өөрөө эдийн засгийн хараат бус бол хүүхдийнхээ боловсрол, эрүүл мэнд, ирээдүйд хүссэнээрээ хөрөнгө оруулж чадна.

Гол суурь нь хүн. Гэтэл үүнийгээ бид өнөөдөр хаячихсан. Зах зээлийн гэх энэ нийгэмд хэн жаахан боломжтой, хэн овсгоотой байгаа нь л гайгүй явж байгаа болохоос малчид нь малаа л маллаад налайгаад л сууж байна. Цалингаас цааш бид харж чадахаа больчихож. Ажлын байр бий болгоно гэж ярьдаг ч хэн бий болгох нь тодорхойгүй, үүнийг бид өөрсдөө л бий болгох ёстой. Малчид ч бий болгож болно.

Ингээд бид хэн хаана юу хийж болох вэ гэдгийг судалж эхэлсэн. 10 гаруй аймгаар явахад маш олон бизнес хийе гэсэн санаа, сэтгэлгээтэй өрх гэрүүд, залуус, эмэгтэйчүүд байсан. Тэр бүрт нь бизнесийг нь бий болгоод өгөхсөн. ЖДҮ-ээр 1.5 их наяд төгрөгний бизнес хийх санал ирсэн. Энэ бүгдийг нь гаргаж өгч чадахгүй ч ийм их бизнесийн боломж байна гэдгийг харж болж байна. Урт хугацааны бодлого бүхий улсын макро эдийн засгийн бодлого, уул уурхай, том төслүүд явдгаараа л явна. Үүний наана ард иргэд чинь хаягдчихаад байна.

-Шинэ хөдөө төсөл малчин Доржийн амьдралд яг яаж нөлөөлж байна вэ. Өдөр тутмын мөнгөн урсгал нь сайжрах, жилийн орлого нь өссөн эерэг хандлагууд ажиглагдаж эхэлсэн үү?

-Эхнээсээ харагдаж байна. Сая бид нэг айлд орлоо. Эднийхээс харахад цагаан толгойт үхэр худалдаж авъя гэсэн зах зээл өргөжөөд эхэлж. Та бүхэн энэ сайхан бухыг харж байна. Дөнгөж хоёр настай бух шүү дээ. Үүнээс гарч буй сайн чанарын төлийг зарж борлуулахаас эхлээд зах зээл нэмэгдэж, малчид ч улам урам орж байна. Сүүгээ ч болиод яг энэ чиглэлд, үхрээ томруулах, тугалыг эхтэй нь хамт байлгаж орлогоо сайжруулъя гэдэг идэвх санаачилга гаргаж байна. Малчдаас сая “Энэ ямар хэмжээнд явж байгаа төсөл вэ” гэдэгт маш тодорхой хариулт өгөхийг хүсэхэд “Маш зөв төсөл” гэж байна. Үхрээ бордоод тэжээгээд ирэхээр дагаад хадлан авах хэрэгтэй болно.

Хадлан авах боломжийг нь бид мөн нэмэгдүүлнэ. Мөн тэжээл бэлдэх шаардлага гарна. Ингэхээр уулын аманд өөр нэг хүн тэжээл бэлдэх ажлын байр бий болж байна. Өчигдөр Хангал сумын нэг залуу надтай уулзаж, өөрсдийн хүчээр малын тэжээл бэлдэх газар авч, тариалаад эхэлж. Малчид өөрсдөө зах зээлээ бий болгож чадсан учраас дагасан бизнесүүд бий болж байгаа нь энэ. Өнгөрсөн жил Улаанбаатарт Хятадууд бохир мах худалдаалж байгаа нь илэрснээс хойш нийслэлчүүд маханд их хянамгай ханддаг болж, түүнээс хойш “Булганд их сайхан мах зардаг юм байна, танайх эрүүл бүс юм билээ, хаанаас нь мах авах вэ” гэх хүсэлтүүд маш их ирж эхэлсэн. Зах дээрээс бус баталгаатай мах дэлгүүрээс худалдаж авдаг жишиг рүү шилжиж байна. Энэ мэтээр хөдөлгөөнд л оруулах шаардлага байна. Хоёрдугаарт, малчид бизнесээр  сэдэлжиж байна. Энэ төслийн хөрөнгө оруулалтыг 2020 онд гурван тэрбум төгрөг болгож жаахан нэмэгдүүлэх бодол байна.  Цаашид жил бүр таван тэрбум төгрөг болгоод явуулбал маш олон өрхийн амьжиргааг сайжруулж чадна.

-Улсын төсвөөс шууд дэмжлэг үзүүлж байгаа гэхээр халамж гэж харах хүн их л байх. Халамж биш үү?

-Халамж биш. Иргэдэд яг юу хэрэгтэй байна вэ гэдгийг асууж, судалж байж хөрөнгө оруулалт хийнэ. Тухайлбал, урд суманд бойлох газар хэрэгтэй байна. Бидэнд мал бойлох боломж байхгүй, гэтэл зөв газарт нядалсан хээрийн бус нядалгаатай мал авах шаардлага Улаанбаатарт байна. Тиймээс гэртээ ганц нэгийг унагаад зардаг өнгөрч гэж тэд ярьж байгаа юм. Үүнийг тэгвэл хэн хийх вэ? шууд л ийм зүйл хүсэж байна гэхэд нь би “май” гээд өгчихгүй. Үүнийг бой хийх боломжтой, туршлагатай, бизнестэй, түүнийг цаашид авч явах чадвартай өрхөд өгч бизнес болгоно. Нэг бүсгүй “Манайх гэр бүлээрээ түүхий эдийн ченж хийдэг. Олон жил мах махан бүтээгдэхүүнтэй холбоотой бизнес хийж явсан учир тодорхой хэмжээний мэдлэгтэй. Тиймээс энэ бойг зайлшгүй хийх шаардлагатайг өөрсдөө мэдэрчихсэн” гэж байгаа юм. Ийм л хүмүүст бид боломж олгож байгаа болохоос хэн нэгнийг харж байгаад “чи хий” гээд л халамж өгч байгаа юм биш.

-Төсөлд орсон хүн бүр тодорхой хэмжээнд заавал хариуцлага хүлээнэ байх, тийм үү?

-Хүлээлгэсэн нь дээр. Тэгэхгүй бол халамж шиг “Май, чамд нэг бух” гэж өгөөд орхих нь учир дутагдалтай. Заавал эргээд тэр бух нь үр өгөөжөө өгөх ёстой. Гэтэл тэр үр өгөөжийг хэн авах вэ гэдэг нэг асуудал гарч ирнэ.

-Тийм шүү, нээрэн хэн авах юм бэ. Та авах юм уу?

-Би авахгүй, энэ эргэх холбоо хариуцлагыг бүртгэж, тооцоолж явдаг нэг компани зайлшгүй шаардлагатай болоод бид үүнийг бий болгохоор ажиллаж байгаа. Засаг захиргаанд хариуцуулъя гэхээр яг араас нь хөөж, асууж шалгаадаг чин сэтгэлтэй хүн байхгүй болчихоод байна. Тэгэхээр компани яах аргагүй байгуулна. Үүнийг байгуулахаар би өөрөө л хянаж таарна. Ж.Бат-Эрдэнэ ийм компани байгуулаад өөрөө авч гэнэ ээ гэдэг яриа гарах л байх. Муу нэр аван байж өөрөө л хийх болчихоод байна. Хэн, хэнд бух өгсөн, хэн тэр бухыг үржүүлээд, тэр бухаас хэдэн төл хэдэн жилийн хугацаанд гарсан бэ, одоо тэр төл нь хэнийд байна, аль нь хөгшрөөд, аль нь үржээд, хэн нь хэнээс төл авсан гээд бүртгэх ёстой. Тэгэхгүй бол улсаас өгсөн бухыг нэг өдөр “Тэр хойд жалгад үхчихсэн л байж байна лээ шүү дээ” гээд хэлээд сууж байж мэднэ.

-Хэнийд хэдэн бух байна, улсаас өгсөн бух одоо хаана хэд болж зэргээр өмчийн бүртгэл үүсгэх шаардлагатай юм байна гэж харагдлаа?

-Тэгэхээс өөр аргагүй. Цаашдаа энэ чиглэлд ОНӨААҮГ байгуулах асуудлыг судалж байна. Төсөв дээр мөнгө нь суулаа. Холбогдох газрууд нь төслүүддээ хөрөнгө оруулалт хийх асуудлыг шийддэг. "Шинэ хөдөө ” төслийн ажил одоо манай ажлын багаас гадна аймгийн холбогдох мэргэжилтнүүдийн гар дээр яваа. Төр засаг солигддог, нэг ажилтан компьютераа порматлаад явахад бүх мэдээлэл устах эрсдэлтэй тул цаашдаа байгууллагын бүтцэд шилжих шаардлагатай байгаа юм.

Ингэснээр "Шинэ хөдөө ” төслийн хүрээнд явагдсан бүх ажлууд нэгдсан бүртгэлтэй болж, эргэлтийн хөрөнгө үүсгэх, дамжуулан гэрээ байгуулах зэрэг боломжууд нээгдэнэ. Төслийн ерөнхий хэрэгжилтэд би хяналт тавиад л, байнга эргэлдэж байна. Урт хугацаандаа үр өгөөжийг нь тогтвортой нэмэгдүүлэхэд цаашдаа хэрхэн анхаарах вэ гэдэг асуудлаа ч бид бодолцох хэрэгтэй байгаа юм.

СЭЛЭНГЭ ҮҮЛДРИЙН ҮХРИЙН ЦӨМ СҮРГИЙГ САЙЖРУУЛАХААР ГЕРЕФОРД ҮҮЛДРИЙН БУХ МАЛЧДАД ОЛГОЖЭЭ

Шинэ хөдөө хөтөлбөрийн хүрээнд сэлэнгэ үүлдрийн үхрийн цөм сүргийг сайжруулахаар герефорд үүлдрийн бух олгосон малчидтай юуны түрүүнд уулзлаа. Тэд шинэ үүлдрийн бухаа хүлээж авснаас хойш төлийг нь үзэж, одоо ойр орчных нь малчид төлийг нь худалдаж авъя гэж их ирдэг болсон. Тугалыг нь 200-300 мянган төгрөгөөр худалдана гэж ярилаа. Энэ бол ганцхан жилийн үр дүн. Мах нь амттай, гарц сайтай, өөх мах алагласан энэ үүлдрийг Сэлэнгэ сум даяар нутагшуулах ажлын суурь аль хэдийнэ тавигджээ.

НЭГ АЙЛД 10 БҮЛ ЗӨГИЙ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАМТ ҮНЭГҮЙ ТАРААГААД ХОЁР ЖИЛИЙН ДАРАА БУЦААЖ АВНА

Шинэ хөдөө төслийн бас нэг хөтөлбөр бол зөгийн аж ахуй. Улсаас баталсан нэг тэрбум төгрөгийн хүрээнд иргэдэд 250 бүл зөгийг тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэж өгнө. Зөгийн бизнес эрхлэгчид хоёр жилийн дараа үр ашгаа хүртэж, өөрсдийн гэсэн зөгийтэй, аж ахуйтай, бизнестэй болсон хойноо дараагийн айлдаа 10 бүл зөгийгөө хүлээлгэж өгөх байдлаар эргэнэ. Бизнес санаа байвч, хөдөлмөрлөх сэтгэл байвч эхлэл хөрөнгөгүй айл өрхүүдэд энэ нь томоохон түшиг болох аж. 

-Хөдөөний иргэд зөгийн аж ахуй эрхлэхэд хэр боломжтой, туршлагатай гэж үзэж та энэ аж ахуйг төсөлдөө оруулсан юм бэ?

-Шинэ хөдөө төслийн цаад санаа нь иргэд эрхлэх ямар боломжит бизнес байна вэ гэдгийг судлах. Тэр утгаараа бид сумдаар явж санал авсан.  Үүн дээр зөгий үржүүлэх санал их байсан. Тэр тусмаа Булган аймгийн хойд сумд хангай сайхан нутагтай. Урд нь ч зөгий үржүүлж байсан туршлагатай, зөгийн аж ахуйтай. Үүнийг түшиглээд улам хөгжүүлэх, аймгийн Зөгийн хөтөлбөртэй уялдуулан сумдуудаас санал авч 250 бүл зөгий нийлүүлж байна. Хойд долоон сум, нэг сумын иргэдэд өнөөдөр зөгийг нь хүлээлгэн өгч байгаа.

-Зөгийн аж ахуй эрхлэхэд яаж бэлтгэх вэ. Туршлагагүйн улмаас ямар нэгэн эрсдэл гаргахаас хэрхэн сэргийлэв?

-Энэ хавар, зун нэлээд олон сургалт явуулсан. Энэ бол бизнес. Тиймээс зүгээр л “май” гээд өгчихгүй. Тиймээс захиалга өгсөн хүмүүсээ судалж, сургалт өгсөн. Намар сэрүү орохоор өвөлжүүлэх сургалт дахиж зохион байгуулна.

-Төслийн хөтөлбөрүүд дээр огт бэлэн мөнгө иргэдэд өгөхгүй байгаа нь анзаарагдсан. Дандаа аж ахуйг нь бэлдэж өгч байгаа юу?

-Тийм. Зөгийчинд зөгийг нь тоног төхөөрөмжтэй нь өгч, бизнес эрхлэх боломжийг нь олгож байна. Тэд өөрсдөө эргэлтийн хөрөнгөө шийдэх ч тэднээс ганц зүйл гарах нь хөдөлмөр.

-Иргэд зөгий авсныхаа хариуд ямар хариуцлага хүлээх вэ?

-Дунджаар нэг айлд 10 бүл зөгий өгч байна. Үүний гол зохион байгуулалтыг Хөдөө аж ахуйн газар хийнэ. Малжуулах төсөлтэй адил, 10 бүл зөгий өгчихөөд хоёр жилийн хугацаанд эргүүлээд 10 бүл зөгийгөө л эргүүлээд авъя, та бүхэн бизнесээ цааш үргэлжлүүлээд яв л гэж байгаа юм. Жилийн дотор энэ 10 бүл 20 болж үржих ёстой. Эргээд ирсэн 10 бүл зөгийг дараагийн айлд өгч дахин нэг бизнестэй айл нэмэгдүүлье гэдэг л санаа. Буцаагаад өгсөн зөгийг нь төр өөрөө авч байгаа юм биш, өөр нэг бизнес эрхлэх боломжтой айлд л өгч байгаа юм.

ЧАЦАРГАНА ТӨСЛИЙНХӨН 3-5 ЖИЛИЙН ДАРАА СУУЛГАЦ, ХАШАА, УСАЛГААНЫ СИСТЕМИЙН МӨНГӨӨ ЭРГҮҮЛЭН ТӨЛНӨ

Чацаргана төсөл 2017 оноос эхлэн хэрэгжсэн. Нийт 16 суманд хэрэгжсэн бөгөөд нэг суманд 10 га газрыг чацарганын талбай болгосноор аймаг даяар 160 га талбайд чацарганын шинэ мод тариалжээ. Нэг га газарт хоёроос доошгүй гэр бүл нийлж тариална. Тухайлбал, уг талбай 10 га бөгөөд таван бүл нэгдэн тариалалт хийж, эхний ургацаа авчээ. Чацаргана тариалагчдад сумаас газрыг нь өөрсдийн нэр дээр өмчилж өгсөн бөгөөд төслийн хүрээнд хашаа барьж, тог татаж, худаг ухаж, услалтын систем байгуулж өгчээ.

Иргэд жимсээ өгснөөс 3-5 жилийн дараа эргэн төлөлт хийж дуусах гэрээтэй буюу хашаа, суулгац, усалгааны системийн мөнгийг төлж барагдуулна. Бизнес эхлэх хүсэлтэй ч эхлүүлэх хөрөнгө байхгүй иргэдэд “Шинэ хөдөө” төсөл ийм нэгэн боломж олгож, иргэд эхний ургацаа үр хүүхдүүдийнхээ хамт хураан авч, шөнөдөө ээлжлэн манаанд гарч, шинэ бизнес, шинэ ажлаа хайрлан хамгаалж байна.

СЭТГҮҮЛЧ Б.ГЭРЭЛМАА

Ж.МЯДАГБАДАМ

ГЭРЭЛ ЗУРАГЧИН Ц.МЯГМАРСҮРЭН

С.БОРГИЛ

Т.ХҮЧИТБААТАР

ЗУРАГЛААЧ Ч.ОТГОНБАЯР

ВИДЕО ЭВЛҮҮЛЭГЧ С.БОРГИЛ

ЯРИЛЦЛАГЫГ ШҮҮСЭН Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2019-09-04 11:52

УИХ дахин гаргахгүй! Наймаагаа хий

Зочин
Зочин
2019-09-04 15:37
Reply to  Иргэн

Гарах үгүйг нь чи шийдэхгүй л дээ. Булганчууд бид шийднэ. Дахиад гаргасан ч �##�дах зүйл байхгүй.УИХ-ын гишүүдээс хамгийн сайн ажиллаж байгаа гишүүн дээ.

zochin
zochin
2019-09-04 22:19

gishvvndee ajild ni amjilt hvsie.

Tuya
Tuya
2019-09-05 04:46

Estoi mundag zaluu baina saihan yariltslaga bolj manai bugatiin hun baina eej ni saihan sanagdlaa

Dagva
Dagva
2019-09-05 04:48

Bulganaas garnoo ih yum hiij baigaa busad humuus shig zarlaad baidaggui yum baina lee

Зочин
Зочин
2019-09-09 18:06

Эсрэг бичигдсэн сан�##�ыг устгах тохиргоо хийсэн, санаатайгаар маш их мөнгө зарцуулж үйлдсэн маш том сурт�##�чилгаа байна. Ингэж болохгүй, үнэн төрхөөрөө амьдраачээ!

Зочин
Зочин
2019-09-09 22:35

Дээр уед наймаачин байсан их монготэй байсан гэсэн одоо атаман болоод явчихлаа. Том амбицтай суртчилгаа байна.

Зочин
Зочин
2020-04-10 09:05
Reply to  Зочин

За ёстой амбицтай нөхөр дахин сонгогдож харагдаач

зочин
зочин
2019-09-11 05:16

х�##�аасны хулгайч Дамбын Хишигжарг�##�кчиний найз уу эсхүл чамайг дарамт�##�агч уу тв р төрийн ордонд танай өрөөнд байгаа нь гарч байсан

аниа
аниа
2019-09-11 23:29

ард иргэдээ гэсэн сэтгэлтэй хичээнгүй сайн хүү байна ингэж хийсэн ажлаа сайн сурт�##�чилж байж л бусад хүмүүст санаа сэдэл төрнө шүү дээ гэхдээ өөрсдөдөө цаг гаргаж эрүүл мэнддээ илүү их анхаарч байх хэрэгтэй шүү улам их амжилт хүсье

зочин
зочин
2019-09-12 08:36

зүгээр л аз, дэмжлэг, ивээн тэтгэлэг, хандив /наймааны олз/ -аар зам нь дардан болчихсон хүн юм. Яасан ч мундаг реклам хийгээв, ТМС-ээр эхэлсэн хулигаан байсан тоондоо сайн байсан ч гэх шиг өөрийгөө дөвийлгөөд сайн төлбөр төлж хөгжмөө захи�##�сан болтой. Энэ з�##�ууг гайгүй юм бодож байсан , Хэлтсийн дарга з�##�уугийн амь насыг хохироох асуудлын эхийг тавьсан, ажлын байранд архидах боломжийг бүрдүүлсэн, үл мэдэгч царайлсан энэтэрийг нь хараад маш дургуй хүрсэн. хөөрхий тэр өнчирсөн 4 хүүхэд, эмтэрсэн гэр бүл, үрийнхээ төлөө шан�##�саар хорвоог орхисон аав гээд энэ гэр бүл тэр чигтээ сүйрсэн, энд энэ нөхөр бодож гэмшдэг юм байхгүй шиг байдгийн. Т�##�ийгчийг Сэлэнгийн хүн /хөдөөний/ гэж үл тоодог, шударга байдлыг нь ад�##�даг байсан гэсэн, гэтэл өөрөө хөдөөний хүн болох гээд Булган руу явдаг амьдардаг гэнэ, бүх насаараа булганаас сонгогдож УИХ гэдэг амр�##�тад тарв�##�зах санаатай даг, одоо та нарт итгэхгүй. З�##�ьтай жавартай чамайг толгой нь эргэсэн улс л сонгох байх даа /хэрэв сонговол/ хүний амиар тоглосон �##�уурчин махб�##� мангастай найз гэхээр хэн бэ чи

Зочин
Зочин
2019-09-12 14:44

Зөв хүн. Монголыхоо төлөө л зүтгээд байгаарай.

7buudal
7buudal
2019-09-13 02:45

Naadah chini jinhene hujaagiin hurliiz shuudee aav n 7 buudald bsan erliiz uvgun bsan.

marie
marie
2019-11-12 22:15

, Бид 5000-аас 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаардлагатай байгаа �##�иваа компани, компанид зориулж жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 евро хүртэлх төслийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө.

Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс.
манай вэбсайтаар зочлох эсвэл ([email protected]) ([email protected]) эсвэл ([email protected]) хаягаар бидэнтэй имэйлээр холбоо бариарай.

maert
maert
2019-11-12 22:26

, Бид 5000-аас 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаардлагатай байгаа �##�иваа компани, компанид зориулж жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 евро хүртэлх төслийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө.

Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс.
манай вэбсайтаар зочлох эсвэл ([email protected]) ([email protected]) эсвэл ([email protected]) хаягаар бидэнтэй имэйлээр холбоо бариарай.

ЗочинТ
ЗочинТ
2022-01-19 16:35

ЭНЭ НӨХӨР БОЛ ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙХЭЭ ЭРХ ҮҮРГИЙГ ЕРӨӨСӨӨ МЭДДЭГГҮЙ ӨДИЙ ОЛОН ЖИЛ БОЛСОН НЭГ АХУЙ ЭРХЭЛЖ ЯВМААР Л ХҮН БАЙНАДАА ЧААВААС. ЯМАР ХУУЛЬ САНААЧИЛЖ ИХ ХУРАЛД ЮУ ХИЙСЭН НЬ БҮРЧ оооо ЮМ БАЙНА. ХӨДӨӨ ГАРЧ ЗӨГИЙ ЭРХЭЛЖ ҮХЭР ХАРИУЛЖ АХУЙГАА ЭРХЭЛДЭЭ. САЙД ГЭЭД ХЭДЭН САР БОЛООД БУУСАНЫГ САНАЖ БАЙНА. НЭГ ИЙМЭРХҮҮ ГАРУУД Л ИХ ХУРАЛД БУГ БОЛЖ БУЙ ЮМДАА. ГОЛ ҮҮРГЭЭ МЭДЭХГҮЙ ХА ХА. ХУВИЙН КОМПАНИА БОЛ АВААД ЯВАХ ТӨДИЙ

Зочин
Зочин
2022-03-07 11:04

Алтан мед�##�тай хүүхдүүд ТМС д сурна гэж юу байхуудээ...

Үнэн
Үнэн
2022-03-12 13:34

Булганчууд хүчингийн хэрэгтэн, хулигаануудыг л сонгоно. Угаасаа энэ аймагт эрчүүд нь нэг бол хулигаан, үгүй бол хүчиндэгчид байдаг. Тэгээд өөр сонголт үгүй.

Back to top button