НИЙГЭМ

С.Одонтуяа: ЭСЯ иргэнээ хамгаалж, шаардлагатай арга хэмжээг яаралтай авах ёстой

БНСУ-ын дунд сургуулийн дөрвөн сурагч 13 настай, монгол охиныг зургаан цагийн турш зодон, хүчээр архи уулган, дээрэлхсэн хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Солонгосын MBC телевизийн мэдээлснээр, дээрх сурагчид монгол охиныг зодсоныхоо дараа дотуур хувцастай бичлэгийг нь хийн, сургуулийнхаа хүүхдүүдэд 5000 воноор худалджээ.

БНСУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ иргэнээ хамгаалж, шаардлагатай бүх арга хэмжээг аван, хариу мэдэгдэх учиртайг УИХ-ын гишүүн С.Одонтуяа анхааруулав.

Тэрбээр “БНСУ-д амьдардаг Монгол охин 6 цагийн турш хүчирхийлэлд өртсөн мэдээлэл тус улсын МВС телевизээр баримттай гарчээ. Уг нэвтрүүлгийн бичлэг нийгмийн сүлжээд тарж шударга иргэд хариуцлага тооцохыг шаардаж байна. Аль ч улсын иргэн хаана ч сурж амьдрах эрхтэй бөгөөд хэн байхаас үл хамааран эрхээ хамгаалуулах, аливаа эрх зөрчсөн тохиолдолд амьдарч буй болон өөрийн улсын зүгээс шаардлагатай хамгаалал хүсэх эрхтэй.

Монгол улсын иргэний эрх зөрчигдөж, хүчирхийлэлд олон цагийн турш тамлагдсан нь тодорхой байхад тус улсад буй ЭСЯ ямар арга хэмжээ авч буй нь тодорхойгүй байна. Монгол улсыг төлөөлөн сууж ЭСЯ иргэний эрхийг хамгаалах, шаардлагатай бүх арга хэмжээг яаралтай авч хариу мэдэгдэх ёстой” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-12-02 16:05

unendee tur zasgiin uil ajillagaand hund handah irgenee geh setgelgui baidald itgel aldarch bna

Холбоотой мэдээ

Back to top button