НИЙГЭМ

ГХЯ: Монгол охиныг зодсон дөрвөн солонгос сурагчийн хоёрынх нь хэргийг ХААСАН

БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа Монгол охиныг зодож, хүчээр архи уулган, 6 цаг өрөөнд нь хорьсон ноцтой хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тайлбар өгчээ.

Тайлбарт “БНСУ-ын телевизийн MBC агентлагийн сувгаар 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн оройн 20.00 цагаас эхлэн гарсан Монгол Улсын иргэн, Янгсан хотын Янгсан Боми дунд сургуулийн 1-р ангийн сурагч охиныг (манайхаар 7-р анги) сургуулийх нь үе тэнгийн хүүхдүүд 6 цагийн турш зодож, хүчээр архи уулган өрөөнд хорьсон балмад хэргийн тухай гарсан мэдээллийн мөрөөр ажиллаж, түүний оршин суудаг Янгсан хотын Цагдаагийн газар болон түүний ээж С-тэй холбогдлоо.

БНСУ-ын Өмнөд Кёнгсан мужийн Янгсан хотын Цагдаагийн газрын Эмэгтэйчүүд, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ким Янг Жунтэй 12 дугаар сарын 2-ны өглөө 08 цагт холбогдож нөхцөл байдлыг тодруулав.

 Үүнд:

Энэ хэрэг нь 2021 оны долдугаар сарын 3-нд гарсан хэрэг бөгөөд тус Цагдаагийн газарт 2021.07.04-нд бүртгэгдэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлжээ.

Сэжигтэн 4 хүүхэд байсан ба түүний 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй учир 10 дугаар сарын 1-нд тэдгээр 2 хүүхдийн хэргийг хаасан. Харин хэрэг хүлээх чадвартай насанд хүрсэн бусад 2 хүүхдэд холбогдох хэргийг 10 дугаар сарын 28-нд Прокурорт шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Охиныг зодсон 4 хүүхдийн 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн ял шийтгэл аваагүй. Нөгөө 2 нь улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байхаар болсон байна. Охины ар гэрийнхэн нь уг хэргийн талаар давж заалдахаа мэдэгдсэн байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан ГХЯ-аас бүхий л шатанд анхаарал хандуулан, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Түүнчлэн ар гэрийхэний нь зүгээс энэ асуудлыг дэврээх тусам хүүхдийн сэтгэл санаанд улам муугаар нөлөөлж байгаа учир болгоомжтой хандахыг хүссэн юм” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-02 14:52

ямар ч хэцүү юм дээ. хэдхэн жилийн өмнө л онгоцны үйлчлэгчийн өгзөгт хүрсэн гээд бөөн юм болоод байсан. Тэр үйлчлэгчийг улс нь хичнээн сайн хамга####ж өмгөөллөө тэгхэд Монгол охин тэнд 2 өдөр зодуулж бүр бичлэг нь тэр хавиар нэг тарчихсан маш хүнд дарамтанд ороод тусламж гуйгаад бүхэл бүтэн 3 сар болж байхад одоо хүртэл нэг ч сайд дарга хариу өгөхгүй бүр ямар ч мэдээлэл байхгүй гээд сууж байх гэж. ямар арчаагүй төртэйн бэ бид нар чинь

Зочин
Зочин
2021-12-02 14:57

er ni gadaadad bga Saiduud ajlaa hiideggui 1 l ih zantai hamrand ni baas turhsen met yrvaisan yrvaikuud bdag er emgui.

Зочин
Зочин
2021-12-02 14:58

Одбаяр ######## барьсаний төлөө ичээд уйлах нь холгүй нөхдүүд одоо ажилаа хий гөлөгнүүдээ

Зочин
Зочин
2021-12-02 15:01

эзэнгүй, арчаагүй төрийн эмгэнэл. Монгол иргэнээ ч хамга�##�ж чаддаггүй арчаагүй төр

Зочин
Зочин
2021-12-02 15:02

Онгоцны үйлчлэгчийн өмхий �######�нөөс доор байна даа Монгол хүний амь нас эрүүл мэнд эрх чөлөө, Монголд Солонгос охидыг зодвол бөөн юм болох байх даа

Зочин
Зочин
2021-12-02 15:03

Со д бгаа элчин сайд гэж ямар нөхөр байн

Зочин
Зочин
2021-12-02 15:03

Эвийдээ.яаж шийтгэл өгөх вэ.монгол охиноо хамга�##�ах хэрэгтэй.

Gor
Gor
2021-12-02 15:03

Garaad solongoschuudad mongol hun chingisiin udam hedge medruuleh uu

Зочин
Зочин
2021-12-02 15:03

Hen durtai ni l deerelj boldog hvltsengvi nomhon doroi baij bolohgvi mongoliig toloolj slongost bgaa hvmvvs hvchtei duugarah heregtei mongoliin hvvhdiig hamgaalah hvvhdeer mongo oldog mahs olon baiguullaga ene hvvhdiin erhiin toloo bas duugah heregtei shvv!!!!!!

Зочин
Зочин
2021-12-02 15:10

За гарч Солонгосчуудыг... байз

Кса
Кса
2021-12-02 15:13

Бас хэдэн жилийн өмнө Солонгосын жудогийн охид манай шигшээгийн охидын хоолонд хэрэглэсэн дамск хийж өгч дуулиан болоход Солонгосчууд тэр дор нь мөнгөөр нам дарсан асууд�##� бий шүү. Хэрэглэсэн дамск шүү дээ. Асуудлыг ОУЖХ мэдэж байгаа. Одоо no naadam Монголхүү, Идэрээ, Отгонбаатар нар ЭСЯ-ны ха�##�гыг нүднэ гэдэгт найдая.

Зочин
Зочин
2021-12-02 15:16

Солонгосчууд хүүхдээ ийм харгис хэрцгий, ялгаварлан гадуурхагч болгож хүмүүжүүлдэгийг дэлхий дахинд мэдэгдвэл таарна, уйгагүй хөөцөлдөж охины бие сэтгэлийн хохирлыг төлүүлээрэй асран хамга�##�агч нар нь, охин өөрөө сэтгэлийн хаттай байгаарай.

харамсалтай
харамсалтай
2021-12-02 15:18

СОЛОНГОСчууд муу байна. Манай ГХЯам яагаад өдий хүртэл таг дуугүй байсан юм вэ?

Bav
Bav
2021-12-02 17:18

Hohi chin zayagui muu mongol geye dee. Lalruudaar tur bariulhaar irged n zolbin nohoi shig bgaan

Холбоотой мэдээ

Back to top button