НИЙГЭМ

A Cool: ГХЯ, БНСУ-ын ЭСЯ охиноос, монгол түмнээс уучлалт гуйх ёстой

БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа монгол охиныг зодож, хүчээр архи уулган, зургаан цаг өрөөнд нь хорьсон хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тайлбар гаргаад байгаа юм.

Монгол охиныг зодсон БНСУ-ын дөрвөн сурагчийн хоёр нь насанд хүрээгүй гэх шалтгаанаар хэргийг нь хаан, нөгөө хоёрыг нь прокурорт шилжүүлснийг албаныхан мэдэгдээд буй.

Энэ хэргийн талаар Хүүхдийн элч дуучин A Cool буюу дуучин Б.Анхбаяр БНСУ-ын Элчин сайдын яамны байранд очиж, байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Монгол Улсын иргэн зургаан цагийн турш зодуулан, БНСУ-д хүнд байдалд байгаа хүүхдийн төлөө би энд ингээд зогсож байна. Энэ асуудлыг дэвэргэсэндээ ингэж яваа юм биш. БНСУ-ын ЭСЯ-ыг “Гарч ирээд тайлбар өгнө үү” гэхэд тоосонгүй. Энд ажилладаг монголчууд монгол хүнээ өмөөрсөнгүй. Өнөөдөр БНСУ-д амьдарч байгаа маш олон монгол хүн хохирдог. Энэ удаа 13 настай охиныг ингэж дээрэлхүүлэхгүй. Өнөөдөр бид дуугарах ёстой. Монголчууд БНСУ-д ямар ч өргүй. Монгол Улсын ард түмнээс уучлалт гуй. БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ ямар новшоо хийгээд сууж байдаг юм бэ. Бүгд огцор. ГХЯ, салбарын сайд нь яагаад дуугарахгүй байгаа юм бэ.

Энэ хэрэг долдугаар сард гарсан. Монгол Улсын Гадаад харилцааны яам “Энэ талаар мэдээлэл ирээгүй. Өнөөдөр хэвлэлээс мэдлээ” гээд сууж байгааг юу гэж ойлгох вэ. Монголчууд элэг нэгтнээ л доромжилж байна. Би бухимдаж байна. Хэрвээ таны хүүхдийг ингэж тарчлааж, зодсон бол яах вэ. Энэ талаар цаашид хатуу тэмцэнэ” гэлээ.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Кса
Кса
12 сар 2, 2021 15:45

Бас хэдэн жилийн өмнө Солонгосын жудогийн охид манай шигшээгийн охидын хоолонд хэрэглэсэн дамск хийж өгч дуулиан болоход Солонгосчууд тэр дор нь мөнгөөр нам дарсан асууд�##� бий шүү. Хэрэглэсэн дамск шүү дээ. Асуудлыг ОУЖХ мэдэж байгаа. Одоо no naadam Монголхүү, Идэрээ, Отгонбаатар нар ЭСЯ-ны ха�##�гыг нүднэ гэдэгт найдая.

ud
ud
12 сар 2, 2021 16:02

uu adikhan l handah heregtei muusain solongosuud hen yum be uzen yadaj baina solongos huuhduudiig tsagdaag ni ulsiig ni

Зочин
Зочин
12 сар 2, 2021 17:13

Зөв

Зочин
Зочин
12 сар 2, 2021 17:32

Со гийн ЭСЯ ны гадаа эсэргүүцлийн жагса�##� хийе

Иргэн
Иргэн
12 сар 3, 2021 09:20

Хүүхдийн гэх байгууллагууд, хүний эрхийн байгууллагууд яагаад таг дуугүй байгаад байнаа. Тэр солонгос охидын хэрцгий үйлдлийг эсэргүүцэж боломжтой бүх хэлбэрээр тэмцэх хэрэгтэй

Зочин
Зочин
12 сар 3, 2021 10:12

Муусайн чацгануудыг байранд нь оруулаад өгөх байна уу. Арай л даварч байна. Муусайн өмхий солонгосчууд. Ямар арга хэмжээ авахыг нь сайн харж байя.

Back to top button