Нийгмийн

Өнөөдөр цусаа бэлэглэдэг өдөр

Өнөөдөр цусаа өгөх өдөр тохиож байна. Энэ өдрийг сар бүрийн 03-ны өдрүүдэд “Цусаа бэлэглэдэг өдөр” хэмээн цус хандивлаж ирсэн билээ. Нэг удаа цусаа өгөхөд улаан эс, ялтас эс, сийвэнгийн бүтээгдэхүүн гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

  • Ялтас эсийн бүтээгдэхүүн хүний биед 10-12 хоног амьдардаг. Донороос цус авчхаад 3-5 хоног хадгалах боломжтой. Нөөцлөх боломжгүй.
  • Сийвэнгийн бүтээгдэхүүнийг таван жил хадгалж болдог болохоор нөөцтэй.
  • Улаан эсийн бүтээгдэхүүнийг 21-42 хоног хадгалдаг.

ХЭН ДОНОР БОЛЖ БОЛОХ ВЭ

  • 17 нас хүрсэн
  • Эмэгтэй бол 45 кг
  • Эрэгтэй бол 50 кг дээш биеийн жинтэй
  • Өөрийгөө эрүүл гэж боддог ямар нэгэн өвчин зовуургүй, аль ч бүлгийн цустай хүн цусны донор болох бүрэн боломжтой.

ЦУСАА ӨГӨХИЙН ӨМНӨ

  • Сайн унтаж амрах
  • Урд орой нь өөх тос багатай хоол хэрэглэх
  • Цус өгөхийн өмнө сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жүүс хэрэглэхгүй байх ёстой
  • Спирт хэрэглсэн бол 72 цагийн дараа цусаа өгөх боломжтой” гэсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button