Нийгмийн

ЗӨВЛӨГӨӨ: Зодуулсан монгол охины хэргийг БНСУ-ын Ерөнхийлөгчид уламжлах санал асуулгад яаж оролцох вэ

БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа монгол охиныг зодож, хүчээр архи уулган, зургаан цаг өрөөнд нь хорьж, дарамталсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Монгол охиныг зодсон БНСУ-ын дөрвөн сурагчийн хоёр нь насанд хүрээгүй гэх шалтгаанаар хэргийг нь хаан, нөгөө хоёрыг нь прокурорт шилжүүлснийг албаныхан мэдэгдээд буй.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн цахим сайтад нээлттэй санал асуулга явуулж байгаа юм. Энэ санал асуулгыг сарын дотор 200.000-аас олон хүн дэмжвэл БНСУ-ын Ерөнхийлөгчид уламжилдаг. Тэгэхээр 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө монгол охин зодуулсан хэргийг Ерөнхийлөгчид уламжлахад 200.000 санал хэрэгтэй гэсэн үг.

Одоогоор буюу нэг хоногийн хугацаанд 66,785 хүн дэмжиж буйгаа илэрхийлж, саналаа өгчээ.

Уншигч та бүхэн энэ санал асуулгад саналаа хэрхэн өгч, нэгдэх боломжтой вэ.

 НЭГ: Юуны өмнө уншигч та ЭНД дарж “Хөх ордон”-ы сайтад нэвтэрнэ.

ХОЁР: 동의 гэсэн хэсэг дээр дарна

ГУРАВ: Доорх зааврын дагуу фэйсбүүк хаягаараа нэвтрэхэд таны санал баталгаажна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x