НИЙГЭМ

Eguur.mn сайт хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй шилдэг хэвлэл, мэдээллийн байгууллага боллоо

Өнөөдөр /2021.12.03/ Eguur.mn сайт ХНХЯ-ны тодорхойлолтоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага”-аар шалгарлаа.

2021 онд манай сайт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болж, эрх зүйн орчныг нь сайжруулах чиглэлд цөөнгүй контент бүтээж ажиллажээ. Үүнд таван нэвтрүүлэг, дөрвөн нийтлэл, 10 нөлөөллийн контент зэргийг нэрлэж болох юм.

Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тэргэнцэртэй иргэний саналаа өгч буй нэгэн өдрийг даган сурвалжилж, хөгжлийн бэрхшээлтэй ч ЖДҮ хөгжүүлж яваа гэр бүл, хамт олныг сурталчлан дэмжиж, мөн сэтгүүлч өөрөө зочинтойгоо дохионы хэлээр ярилцан гэгээлэг контент бэлтгэж байв. Мөн Паралимпын наадмын үеэрх мэдээ, мэдээллийг идэвхтэй дамжуулж ажилласан зэргээр 2021 оны үйлс, хөдөлмөрөө дурдаж болох юм.

Түүнчлэн мэдээ, мэдээллийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй хүргэхийн тулд видео контентуудаа хадмал тексттэй нийтэлж, бичвэрүүдийнхээ онцлох хэсгийг тод өнгөөр тодруулах гэх мэтээр ажиллаж байна. Бид цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, дуу хоолой нь болох чиглэлд улам хичээж, сэтгүүл зүйн үүргээ биелүүлж ажиллах болно.

Уншигч, үзэгчдэдээ талархал илэрхийлье.

Eguur.mn сайтын Ерөнхий редактор Б.Бурмаа өргөмжлөлийг гардан авч байна.

EGUUR.MN САЙТЫН РЕДАКЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-03 13:27

Баяр хүргэе

Зочин
Зочин
2021-12-03 13:29

Мундаг хамт олон шүү баяр хүргэе

Зочин
Зочин
2021-12-03 13:29

үргэлж үнэний дуу хоолой болдог Eguur.mn хамт олонд баяр хүргэе

Зочин
Зочин
2021-12-03 14:52

Энэ с�##�барын сайд худлаа энд тэнд инээж зургаа авахуулахаас өөр хийж гавьсан ажилгүй хүн байнааа.

Холбоотой мэдээ

Back to top button