НИЙГЭМ

Дипломатчдаа өөрсдөө бэлтгэж эхэлсний 30 жилийн ойг тэмдэглэлээ

Монгол Улс дипломатчдаа, гадаад харилцааны мэргэжилтнүүдээ өөрсдөө, дотоодын их сургуульд бэлдэж эхэлсний 30 жилийн ой 2021 онд тохиож буй. 1991 онд МУИС-д Олон улсын харилцааны салбар сургууль байгуулагдаж байсан юм.

Тэгвэл өнөөдөр 30 жилийн ойн ёслолын арга хэмжээ МУИС-ийн Номын санд боллоо. Эл үйл ажиллагаанд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарын үе, үеийн шилдэг төгсөгчид болон өдгөө Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн эрхэм багш нар оролцсон юм.

Үйл ажиллагааг нээж, МУИС-ийн ОУХНУС –ийн захирал С.Баттулга үг хэлэв. Тэрбээр хүрэлцэн ирсэн бүх зочдодоо талархал илэрхийлэн, цаашид төгсөгчдөд чиглэсэн улам их ажлыг санаачлан ажиллана хэмээсэн юм.

Түүний дараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сэтгэгдлээ илэрхийлсэн. Тэр тус сургуулийг 1996 онд төгсөж байсан нэгэн. Б.Батцэцэг сайд “Сургууль дээрээ ирэхэд их сэтгэл хөдөлж байна. МУИС-ийн ОУХНУС-ийг төгссөн төгсөгчид Гадаад харилцааны яамны газрын захирал болон гүйцэтгэх албан тушаалтнуудын 30 хувийг бүрдүүлдэг. Гадаадын улсуудад суух цөөнгүй элчин сайд, төлөөлөгчдийг төрүүлсэн байна. Төгсөгчдөө улам чанаржуулах, шинэ түвшинд гарах чиглэлд манай яам МУИС-тай нягт хамтран ажиллаж байгаа” гэлээ.

Түүнийг төрөлх сургуулийнх нь зүгээс “Хүндэт төгсөгч” цол тэмдгээр мялааж, дурсгалын зүйл хадгалууллаа.

Улмаар БНХАУ-д суух Бүрэн эрхт элчин сайд Т.Бадралын цахим мэндчилгээг хүргэв. Тэрбээр мөн ОУХНУС-ийн төгсөгч. Түүний дараа Бээжин, Тайван, ОХУ-ын томоохон их сургуулиудын салбар сургуулиудын захирал МУИС-ийн ОУХНУС-ийн хамт олонд 30 жилийн ойг дэвшүүлцгээв.

Үүний дараа зарим хүндэт цол, шагналыг гардуулах ёслолын арга хэмжээнд шилжсэн юм. Энэ үеэр ОУХНУС-ийг 1991 онд хамгийн анх байгуулсан Шинжлэх ухааны доктор, профессор, МУГБ Ж.Баясахад “Хүндэт доктор” цол гардууллаа.

Сургуулийг үүсгэн байгуулсан цагаасаа хойш дипломат албаны боловсон хүчнүүдээ дотооддоо бэлдэх их үйлсэд амьдралаа зориулсан Ж.Баясах хэлэхдээ “Хамгийн анх сайд нарын тушаалаар энэ сургуулийг үүсгэн байгуулж байлаа. Сургуулийн захирлаар томилогдож ажиллаад улс улсын элчин сайд, төрийн тэргүүнүүдтэй биечлэн уулзах олон боломж тохиосон байдаг. Сургуульдаа улс зөвшөөрөл олгосны дагуу зэсийн арилжаа хийх замаар ихээхэн хөрөнгө босгож байв. Энэ хүрээнд математикийн багш нарын цалинг ч манай сургууль тавьдаг байсан сонин түүхтэй” гэлээ.

Тэр төдийгөөс өдий хүртэлх түүхэн цаг хугацааны сонин, сонирхолтой үйл явдал, дурсамжуудаасаа хуваалцсан юм.

Үргэлжлүүлээд  МУИС-ийн ОУХНУС-д өдгөө ажиллаж буй хүндэт багш, үйлчилгээний ажилтнуудыг шагнаж урамшуулсан юм. Энэ үеэр Ж.Баттөр, С.Оюунсүрэн, Г.Оюунсүрэн, Ж.Баттогтох, Г.Баасанхүү, А.Батцэцэг, С.Энхцэцэг, Д.Өнөрмаа нарын багш нар болон хоёр үйлчилгээний ажилтан хөдөлмөрөө үнэлүүллээ.

Үйл ажиллагааны үргэлжлэл болж, арванхоёрдугаар сарын 4-5-ны өдрүүдэд “Олон улсын харилцаан дахь шинэ чиг хандлага ба Монгол Улс” сэдвээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдах юм. Энэ үеэр манай улсын гадаад харилцааны салбар дахь бүхий л онцлог асуудлаар холбогдох судлаач, эрдэмтэд өөрсдийн байр суурийг илэрхийлж, илтгэл тавин хэлэлцүүлж буй онцлогтой.

Тус эрдэм шинжилгээний хурал хэвлэлийн байгууллагуудад нээлттэй бөгөөд гадаад харилцааны сэдвээр ярилцлага бэлтгэх хүсэлтэй сэтгүүлчдэд олзуурхууштай боломж болох юм.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-12-03 19:23

Сайша�##�тай ч саар нь тамхины улс дамнасан наймаачдыг хэн б�##�тгээд байна вэ.

Иргэн
Иргэн
2021-12-04 23:58

Их хурлын гишүүд, нам дагасан долдойнууд, цүнх баригчдын л хийж байгаа ажил ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button