Нийгмийн

ДАТА: Соёл, урлагийн газар 50 саяар НЭВТРҮҮЛЭГ ХИЙНЭ

Соёл, урлагийн газар “Зуун жил зуун бүтээн байгуулалт Соёлын хөгжилд 100 жилд” гэх учир битүүлэг тендерийг 50 сая төгрөгөөр зарлажээ. Эл тендерийг 2021 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдөр зарласан бөгөөд арванхоёрдугаар сарын 14-ний өдрийг хүртэл материал хүлээн авна хэмээжээ. Ингэхдээ татвар төлөгчдийн улсын төсөвт төвлөрүүлсэн мөнгөөр эл ажлаа хийнэ хэмээн цохон дурдсан юм.

Соёл урлагийн газар нь төрөөс соёл урлагийн салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, тус салбарт явуулж буй төрийн бодлогыг хэрэгжүүлэх замаар соёл урлагийн салбарын нийгэм эдийн засгийн хөгжилд гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх зорилгын дор ажлаа явуулдаг.


Соёл, урлагийн газрын арванхоёрдугаар сарын 04-ний өдөр зарласан тендерийн мэдээг баримт болгон хавсаргав.

Дээрх тендерийн мэдээний задаргаа руу орон харвал ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан "Зуун жил-зуун бүтээн байгуулалт” сэдэвтэй соёлын хөгжил 100 жил сэдэвт нэвтрүүлэг хийх арга хэмжээ болох нь ойлгогдов.


Тендерийн утгыг илтгэх буюу нэвтрүүлэг хийх тухай баримтыг хавсаргав.

Соёл, урлагийн газар сүүлийн сард төсвийн мөнгөнд маш үрэлгэн, гамгүй хандаж байгааг бид ДАТА булангаараа онцолсоор байгаа. Энэ удаагийн тендерээс өмнө нь 100 сая төгрөгөөр "Кино хийх”, 300 саяар "Фестиваль” зохион байгуулах зэргээр төсөвт хандсаар ирсэн. Эдгээр зарласан тендерүүд нь ковидын үед баримтлах хууль дүрмийг зөрчөөд буй. Учир нь ковидын үед баримтлах хуульд “Зардлаа танаж, тэвчиж болох мөнгөн урсгалыг танах” хэмээн зүйлчилсэн байдаг билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button