НийгмийнУЛС ТӨР

Д.Эрдэнэбилэг нарт 400 сая ам.долларыг нь ТӨЛӨХГҮЙ байх тогтоолын төсөл боловсруулжээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-ын өмчлөлөөс 400 сая ам.доллараар худалдан авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-тай Засгийн газар суутган тооцох хэлцэл хийхгүй байхаар УИХ-ын 23-р тогтоолыг өөрчлөх шийдлийг парламентад оруулж иржээ.

ТҮҮХ: 23-Р ТОГТООЛЫН ГУРВАН ЗААЛТ ХЭРЭГЖСЭН Ч ҮХЦ, ДЭЭД ШҮҮХ ДЭЭР УНАСАН ТҮҮХ-

Уг асуудлыг эргэн сануулвал, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын 2017.02.10 ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 23-р тогтоолын төслийг баталсан. Уг тогтоолоор,

Нэг. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үеийн “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 330 дугаар тогтоолын 1 дүгээр заалтыг хүчингүй болгох,

Хоёр. “Эрдэнэт үйлдвэр”-ийг яаралтай нөхцөлөөр ТӨҮГ болгох,

Гурав. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Хөгжлийн банк, Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулах,

Дөрөв. Хууль тогтоомж зөрчсөн Монголбанк, Засгийн газар, Худалдаа хөгжлийн, Улаанбаатар хотын банкны удирдах ажилтнуудад хуульд заасан хариуцлага хүлээлгэх гэсэн үндсэн дөрвөн агуулга багтсан байв.

Үүнээс “Эрдэнэт үйлдвэр”-ийг ТӨҮГ болгох, Ч.Сайханбилэгийн үеийн Засгийн газрын тогтоолыг заалтыг хүчингүй болгох, холбогдох албан тушаалтнуудад хуулийн хариуцлага тооцох зэрэг нь үндсэндээ биелсэн байдаг.

Харин “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг оруулж ирсэн хувийн хэвшилтэй “Суутган тооцох хэлцэл хийх” ажил гацаж, өнөөг хүртэл тодорхой шийдэлд хүрээгүй байгаа юм. Улмаар хувийн хэвшлийн зүгээс УИХ-ын  223-р тогтоолыг ҮХЦ-д өгч, “Хууль зөрчсөн байна” гэх дүгнэлт гаргасан удаатай.

Энэ хугацаанд уг асуудлаар Сангийн сайд асан Б.Болор, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат нарыг ялын хэмжээгээр шийтгэсэн. Нөгөө талд Дээд шүүхээс “...хэлцэл хийх замаар төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулаагүй нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй...” гэж дүгнэлт гаргасан байдаг. Гэсэн хэдий ч “Эрдэнэт үйлдвэр” 100 хувь төрийн блансад шилжсэн байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг нь анхаарал татсаар буй.


ОДОО: 23-Р ТОГТООЛЫГ ӨӨРЧИЛЖ, ХЭЛЦЭЛ ХИЙЛГҮЙГЭЭР СУУТГАН ТООЦОХ ХУВИЛБАР ГАРГАЖЭЭ

УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэхээр оруулж ирсэн хувилбартаа 23-р тогтоолын “...суутган тооцох хэлцэл хийж” гэсэн дөрвөн үгийг хумиж, “СУУТГАН ТООЦОЖ” гэж засахаар шингээсэн байна. Ингэснээр 23-р тогтоолын өнөөг хүртэл хэрэгжихгүй байгаа 3-р заалт,

““Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Хөгжлийн банк, Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс СУУТГАН ТООЦОЖ төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулах” гэж засагдах юм.

Ердөө хоёрхон үгийг ингэж өөрчилснөөр, ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн ахалдаг багтай төр хэлцэл хийхгүйгээр шуудхан өмчөө баталгаажуулах эрх зүйн орчин үүснэ гэж Засгийн газар талаас тооцжээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар өнгөрсөн хугацаанд “ХЭЛЦЭЛ ХИЙЖ” гэдэг хоёр үгээс болж ҮХЦ, Дээд шүүх дээр унаад байгаа тул эдгээр утгыг тогтоолын төслөөс авч хаяхаар шийдсэн байна.

Тогтоолын төсөлд, “Хэлцэл хийж” гэх үгийг хасах саналыг өнгөрөгч дөрөвдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар оруулан шийдсэн. Үүнээс өмнө дөрвөн удаа хэлцэл хийхээр оролдсон ч бүтэлгүйтсэн гэж дурдсан байна. Тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлэн, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй албан тушаалтнууд гарын үсэг зуржээ. Яамдуудын олонх нь “Тухайлан санал” байхгүй гэж бөөрөнхийлсөн аж.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: МАН энэ өдрүүдэд Их хурлаа хийж, нийгмийн шударга ёсыг дээдлэх, стратегийн чухал обьектуудыг нийгэмчлэх, улсын эдийн засагт төрийн оролцоог нэмэгдүүлэхийг түлхүү баримталдаг сошиал демократ үзлээ дахин зарлан тунхаглаж буй. Яг үзэлдээ зориуд нийцүүлэх мэтээр сүүлийн жилүүдэд дүлэгнэсээр явсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьд мөнгө өгөх эсэх дээрээ “ҮГҮЙ” гэж дууграхаар зэхсэн нь энэ гэлтэй. Мөнгөний эх үүсвэр дээр өнөөг хүртэл маргаантай асуудлууд яригддаг. Мөнхүү хэлцэл хийхээр дуудахад нь хувийн хэвшил талынхан очдоггүй гэх яриа бий.

Гэвч энэ нь Доржийн байшин авсан мөнгө “Төрийнх байж мэднэ” гэж хардахдаа түүнд огт төлөлт хийхгүй, хөрөнгийг нь авчхаж байгаа хэлбэр. Бүр Доржоос огт асуухгүй, төр ингээд л шийдчихэж байгаа хэлбэртэй дээрх тогтоолын төслийн өөрчлөлт нийцэж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЭРДЭНЭБИЛЭГ САХАЛ КҮМҮҮН ЧИ 60 ТЭРБУМЧИН МӨН
ЭРДЭНЭБИЛЭГ САХАЛ КҮМҮҮН ЧИ 60 ТЭРБУМЧИН МӨН
2021-12-07 08:37

МУУХАЙБАЛАГ ХҮЗҮҮГҮЙ ГЭХ ОРОН ГЭРГҮЙ МУУ ЦАГААЧ ЭЭБИЙ, БАЯРЦОГТ ХУЖАА ЭНХСАЙХАН САНЖДАГ УНЖУУ БООЖГОЙ БАЯР МИЕЭ ХУЖАА НАРТ ШИНЭ ЖИЛИЙН СЮРПРИЗ БАРИХ КЭРЭГТЭЙ

BRAVO
BRAVO
2021-12-07 08:38

BRAVO. ARD TUMNII HALAASNII DEEREMCHID

Зочин
Зочин
2021-12-07 08:51

Хүний мөнгийг минийх гэдгээ нотол

Зочин
Зочин
2021-12-07 09:45

ЗООЗ УЛААН ЦАГААН ДЭЭРЭМДЧИХ ЮМ БНА Л ДАА. БУЦААД КОММУНИСТ УЛС БОЛЖ БГАА БОЛОЛТОЙ.

Зочин
Зочин
2021-12-07 11:27

Төр нь хувийн хэвшлээ төгс луйвардана гэдэг чинь энэ

Зочин
Зочин
2021-12-07 11:34

ДЭЭРХИ НИЙТЛЭЛИЙГ УНШААД ИЙМ ЗҮЙЛ ОЙЛГОВ.ЗӨВ ҮҮ.ЯРИЛЦАЯ.ЖИШЭЭ НЬ БИ ОРОН СУУЦ ХУДАЛДАЖ АВЛАА.АВАХДАА ТӨРИЙН БАЙНА УУ ХУВИЙН БАЙНА УУ ХАМААГҮЙ БАНКНААС ИТОПИТКИЙН ЗЭЭЛ АВААД ЦАЛИН ОРОН СУУЦАА БАРЬЦААЛААД АВЛАА . ГЭТЭЛ НЭГ ӨДӨР ТӨРИЙН НЭР БАРЬСАН НӨХӨД ОРЖ ИРЭЭД ТА ТӨРИЙН МӨНГӨӨР ЭНЭ СУУЦЫГ АВСАН БАЙНА ГЭЭД ХУРААГААД АВЧИХАЖЭЭ.БАНКТАЙ ГЭРЭЭ ХИЙСЭН БИ БАНКАНДАА МӨНГӨӨ ТӨЛЖ Л ТААРНА.МӨН УРЬД НЬ МИНИЙ БАНКИНД ТӨЛСӨН МӨНГӨНИЙ ҮНЭ ЦЭН ҮГҮЙ БОЛЖ БАЙНА.ИНГЭЖ ОЙЛГООД БАЙНА.ХАРИУЛТ ХҮСЬЕ.
.

Зочин
Зочин
2021-12-07 12:10

Гарчгийг нь зөв ойлгосон байна. Гэхдээ гарчиг нь тэгж хэлсэн болохоос доторх агуулга нь бол гарсан мөнгийг нь буцааж өгөх нь өгөх л юм байна.

Зочин
Зочин
2021-12-07 12:11

Сэтгүүлч бас л самарчээ. Гарчиг, агуулга хоёр зөрсөн байна. Суутган тооцох нь хэвээрээ, мөнгийг нь төлнө, харин хэлцэл хийхгүй, шууд булааж авна.

Зочин
Зочин
2021-12-07 13:16

zov shd luivriin argaar avsan luivarchdiin bagiig adilhan l luivardaj bn zov gej bodoj bn tegj baij dahin luivar hiihgui tegehgui mongiig n hutsaan oguul dahin khanbank geh met gazriig lyivardahaar tsaash ajillagaa hiih n oilgomjtoi , hashraah l heregtei buruu zuil hiivel mongoor hohirno gedgiig oilgo!!!

Зочин
Зочин
2021-12-07 13:24

tur uurdeeree bvh zeeliigni vvrch bjl shiideh blgvide vil ajilgaa ywuulj bjl zeelee tuluh blgvi yuch gvi huraalagchaad yugaaraa zeel hariutsah ble bilaaj awsan tall bvh hariutslahaa vvrhni todorhoi

ЗОЧИН
ЗОЧИН
2021-12-07 17:35

ХХБ ЭРДЭНЭБИЛЭГ ЧИНЬ ЛУЙВАР ХУЛГАЙГААР ГАРШСАН ХУЛГАЙ,Ч САЙН ШАЛГАЖ ШИГШВЭЛ ХӨРӨНГӨ НЬ ХУЛГАЙ ЮМ БАЙГААДАА ЗӨВ ШИЙДЖЭЭ БАЯР ХҮРГЭЕ .

Миеэ
Миеэ
2021-12-07 17:41

төр нь иргэдээ дээрэмдэхээр хэнд итгэх болж баына аа

Зочин
Зочин
2021-12-07 20:04

Угаасаа юуг нь хэлцдэг юм

Зочин
Зочин
2021-12-07 23:50

Оросын т�##� Эрдэнэтийн 49%-ийг зүгээр өгөөгүй , 400 сая доллараар зарсан. Нэгэнт л энэ мөнгийг хувийн хэвшил төлөөд авчирсан нь үнэн болохоор Эрдэнэбилэг гэгч нь хэн болохоос үл хамааран төлж л таарах байх.Тэгэхгүй бол олон улсын зарга болох аюултай.Ямаан дээр тэмээний гарз болж мэднэ. Хүч түрж шийдэж болохгүй байхаа. Гэвч юу сайхан , дур сайхан гэдэг дээ. Бас долоо хэмжиж нэг огтол гэж үг бий.

Зочин
Зочин
2021-12-08 00:13

Гол нь 1. Төрийн ба монгол банкны мөнгөөр авсан байна.
2. Үүнийгээ ард түмнээс нууж хуйв�##�даанаар хэрэгжүүлсэн, сөрөг хүчинд ч мэдэгдээгүй
3. Энэ их хөрөнгийг ард түмний мөнгөөр хэдхэн хүн хулгайгаар авч завшсан нь дэндүү шударга бус б�##�мад хэрэг байсан г.м.

Холбоотой мэдээ

Back to top button