Нийгмийн

Б.Солонгоо: Арбитрын маргаанаас үл хамаарч, хэлэлцээг тогтвортой, зарчимтай үргэлжлүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар хөрөнгө оруулагчидтай хийж буй хэлэлцээрийн явц, түүний үр дүн, хүлээгдэж буй асуудлуудын талаар ажлын хэсгийн гишүүн ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоотой ярилцлаа.

-ДАЛД УУРХАЙН ЗАРДАЛ НЭМЭГДЭЖ, ХУГАЦАА ХОЙШИЛСОНД ЗАСГИЙН ГАЗРЫН БУРУУ БАЙХГҮЙ-

-Хамгийн эхний асуултаа одоогийн нөхцөл дэх хэлэлцээрийн явцыг тодотгож, яг тодорхой мэдээлэл авч эхлүүлмээр байна. Учир нь, энэ талаарх мэдээлэл олон нийтэд хэт хаалттай, тодорхой хүрээнд аман яриа төдийгөөр яваад байна. Хэвлэлийнхэн бидэнд яг албан мэдээлэл хэрэгтэй байна? 

-Оюутолгой төсөлтэй холбоотой үргэлжилж буй яриа хэлэлцээний талаар бид аль болох нээлттэй ажиллахыг хичээж байна. Яриа хэлэлцээ үргэлжилж байна. Бид одоогоор “Рио Тинто” компаниас манай тавьсан саналд хариу хүлээж байна. 

-Шинэ он удахгүй гарлаа. Оноос өмнө хоёр тал яг ямар асуудлууд дээр тохирохоор ажиллаж буй дээр тодорхой мэдээлэл өгөх үү. Та бүхэн яг ямар үр дүн хүлээж байна вэ. Энэ нь зорьсон үзэл санаанд тань хэр дөхөж очив?

-Яг шинэ оноос өмнө тохирох ёстой асуудлууд гэхээс илүүтэй бид яриа хэлэлцээнд мэргэжлийн, зарчимч, үндэслэлтэй хандаж байж үр дүнд хүрнэ. Засгийн газрын Ажлын хэсгийн яриа хэлэлцээ хийх үндсэн удирдамж бол “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоол. Энэ тогтоол 7 зүйлтэй, Оюу толгой төслөөс Монгол Улсад ирэх үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц ажлыг хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн. Бид 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангахад шаардлагатай бэлтгэл ажлыг хийж, шат дараатайгаар тодорхой үр дүнд хүрэхээр ажиллаж байна. Яриа хэлэлцээний төлөвлөгөөг “Рио Тинто”, “Туркойс Хилл” компаниудтай тохирсон. Энэхүү төлөвлөгөөнд 92 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай цогц арга хэмжээ, ажлыг тусгасан.

Бид нар яарч үр дүнд хүрэхээс илүүтэй 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангахад анхаарлаа хандуулж байна.

-Монголын талаас Далд уурхайн нэмэлт санхүүжилтийг батлахгүй, бүр Дубайн төлөвлөгөөг цуцлах байр суурьтай байгаа гэж ойлгогддог. Гэвч хөрөнгө оруулагч талын олонхын саналаар ТУЗ хоёр ч удаа санхүүжилт батлаад байна. Дубайн төлөвлөгөөг цуцаллаа ч хөрөнгө оруулагч талтайгаа дахин ойлголцолд хүрэх асуудал үүснэ гэж хардаг. Хоёр талын мэдээлэл “мөргөж” өгдөггүй сэдэв нь Далд уурхай болоод байна. Үүн дээр тодорхой мэдээлэл өгнө үү?

-“Оюутолгой” ордын нийт нөөцийн 80 хувийг гүний уурхайгаар олборлоно гэсэн тооцоолол байдаг. Мэдээж нийт нөөцийн 80 хувийг олборлох төсөл учраас гүний уурхай аль болох хурдан хугацаанд ашиглалтад орох нь “Оюу толгой” компанийн үнэ цэнийг нэмэгдүүлнэ. Бүх оролцогч талд ч ашигтай. Харамсалтай нь анх төлөвлөж байсантай харьцуулахад гүний уурхайн хөрөнгө оруулалтын зардал 1.45 тэрбум ам.доллароор хэтэрч, ашиглалтад орох хугацаа хоёр жил гаруй хугацаагаар хойшлоод байна. Ингэж зардал хэтэрч, хугацаа хойшлоход Засгийн газар ямар ч буруугүй. Бид төслийн гүйцэтгэлд саад учруулаагүй, хөндлөнгөөс оролцоогүй. Энэ төслийн менежерийн хувьд “Рио Тинто” компани төслөө аль болох хурдан хугацаанд дуусгах ёстой гэдэг шаардлагыг тавьж ажиллаж байна. “Рио Тинто” компани элдэв шалтаг хэлж төслийг хойшлуулах шаардлага байхгүй.

Гэхдээ хугацаа хойшилж, зардал хэтэрснээс шууд шалтгаалж энэ төслөөс Монгол Улсад ирэх ёстой байсан үр өгөөж ихээхэн хэмжээгээр буурсан. Өмнө нь хэвлэлээр их яригдаж байсан даа. “Рио Тинто” компаниас 2020 оны 12 дугаар сард бидэнд ирүүлсэн санхүүгийн тооцооллоос харахад бид хэзээ ч энэ төсөлд эзэмшдэг 34 хувьдаа ногдол ашиг авахгүй. Харин ч өртэй үлдэхээр. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ч маш бага хэмжээгээр төлөхөөр тооцоолол байсан. Мэдээж өмнө нь тооцоолж, төлөвлөж байсантай харьцуулахад манай улсад ирэх үр өгөөж эрс багасав гэдэгт бид нухацтай хандаж анхаарах шаардлагатай.

-Далд уурхайн хойшилсон шалтгааныг судалж тогтоохоор авсан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт үр дүнгээ үзүүлсэн үү?

-Энэ зорилгоор гүний уурхайн төслийн хугацаа хойшилж, зардал хэтэрсэн асуудлын шалтгааныг судалж тогтоолгохоор хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулах шийдвэр 2020 оны 11 дүгээр сард гарсан. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт 2021 оны 8 дугаар сарын эхээр гарсан. Одоо гүний уурхайн төслийн зардалд аудит оруулах шийдвэр мөн гараад бэлтгэл ажил хийгдэж байна. Бид тодорхой ажлууд шат дараатай авч хэрэгжүүлж, зардал хэтэрч, хугацаа хойшилсноос болж үүсэх сөрөг үр дагаврыг хэрхэн шийдвэрлэхээ юуны өмнө тодорхой болгохоор ажиллаж байна. Дэлхийн нэр хүндтэй санхүүгийн зөвлөхүүдтэй ч энэ чиглэлээр хамтарч ажиллаж байна.

Дубайн гэрээ гэгдэх баримт бичгийг цуцлах тухайд 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд бид энэ асуудлыг хөндөн ажиллаж байна. “Рио Тинто”, “Туркойс Хилл” компаниуд энэхүү баримт бичгийг цуцлахад бэлэн буйгаа илэрхийлсэн. Мэдээж бид цуцлах нөхцлүүдээ тохиролцох шаардлагатай. Зүгээр л цуцаллаа гээд амархан цуцлахгүй. Үүнтэй холбогдуулж, 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй байгуулагдсан УИХ-ын Түр хорооноос мөн дэлгэрэнгүй чиглэл ирүүлсэн.

-ЗЭСИЙН ҮНЭ ӨНДӨР БАЙГАА УЧРААС АМНАТ ӨСӨН НЭМЭГДЭХ ҮНДЭСЛЭЛТЭЙ-

-Хэлэлцээрийн явцад арбитрын маргаан үргэлжилж, ТУЗ-өөр зардал нэмэх зэрэг хоёр талын санал нэгдээгүй байр суурьтай асуудлууд давхар өрнөж байна. Эдгээр агуулгууд хэлэлцээрт хэрхэн нөлөөлж байна?

-Арбитрын маргааныг Засгийн газар эхлүүлээгүй. “Оюу толгой” компанид ногдуулсан татварын актуудыг тус компани хүлээн зөвшөөрөхгүй гээд л маргаан үүссэн. Засгийн газрын хувьд үндэслэлтэй асуудлуудаар татварын акт гарсан гэж үзэж байгаа учраас байр сууриа хамгаалаад маргаанд оролцож байна. Арбитрын маргаан үргэлжилж байгаа нь яриа хэлэлцээнд төдийлөн нөлөөлж байна гэж харахгүй байна. “Оюу толгой” компани татварын 2 актыг хүлээн зөвшөөрөөд, нэхэмжлэлээ буцааж татах боломжтой шүү дээ. 

-Монголын талаас  зэсийн үнэ өндөр байгаатай холбогдуулан АМНАТ дээрээ өсөн нэмэгдэх татвар авах санал тавьсан гэж ойлгогдсон.  Энэ татварыг авах үндэслэл, нэн шаардлагын талаар та ямар хариулт өгөх вэ?

-Бид Оюу толгой төслөөс ирэх үр өгөөжийг цогцоор нь харах шаардлагатай. Мөнгөний өнөөгийн үнэ цэнийг тооцож гадаадын хөрөнгө оруулагч тал энэ төслөөс зээлийн хүү, менежментийн төлбөр, баталгааны шимтгэл гэх мэт төлбөрийг их хэмжээгээр авч байна. Зардалд суурилж, гурав ба зургаан хувиар менежментийн төлбөр авдаг жишиг ийм хэмжээний том төсөлд төдийлөн байдаггүй. Бид энэ талаар “Рио Тинто”-гоос ч тодорхой асуулт асууж байсан. Өөр томоохон төсөл дээрээ энэ жишгээр менежментийн төлбөр авдаг уу гээд. Бидэнд тодорхой хариулт өгч байгаагүй л дээ. Эдгээр төлбөр нь манай улсад төлөх татварын суурийг бууруулж багасгадаг. Мөн энэ компанийн хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглаж болох чөлөөт мөнгөн хөрөнгийг бууруулж, зээлийн дарамтыг нэмэгдүүлдэг. Түрүүн дурдсан санхүүгийн тооцоололд энэ төслөөс Монгол Улсад төлөх аж ахуйн нэгжийн орлогын албан татвар маш бага байхаар дүр зураг гарч байгаа нь анхаарах ёстой асуудал. Хөрөнгө оруулалтын гэрээгээр бид зардал суурилсан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт “Оюу толгой” компанид өгсөн. Хөрөнгө оруулалтын зардал өсөх тусам манай төлөх татвар багасахаар байгаа асуудалд бид мөн нухацтай хандаж судалж байна. Ер нь энэ төсөл Монгол Улсад үр өгөөжтэй байх хүрээнд АМНАТ-ийг судалж, ярилцах л ёстой асуудал.  

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын үнийн өсөлтөөс хамаарч өсөн нэмэгдэх АМНАТ төлөх зохицуулалт байдаг. “Оюу толгой” компани Хөрөнгө оруулалтын гэрээгээр төлөх АМНАТ-ыг 5 хувь болгож тогтворжуулсан. “Оюу толгой” компанийн олборлож худалдсан зэс, алт, мөнгө, молибдени гэх мэт ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр ямар байхаас үл хамаарч 5 хувиар тооцож, АМНАТ төлнө гэсэн үг. Харин үүнтэй харьцуулахад “Эрдэнэт үйлдвэр” төлөх татварын хувь хэмжээг тогтворжуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаагүй учраас өсөн нэмэгдэх АМНАТ 14 хувь хүртэл хэмжээгээр нэмж төлдөг. Зэсийн үнэ өндөр байвал төлөх АМНАТ нь нэмэгдэнэ гэсэн үг. Уул уурхайн салбарын нэг онцлог бол эрсдэл өндөр, гэхдээ эрэлт нэмэгдэж, үнэ өсвөл түүнийг дагаад их хэмжээний “гэнэтийн” ашиг ч байх боломжтой. Үнийн өсөлтөөс хамаарч нэмэгддэг АМНАТ бусад оронд ч байдаг. 

-Монголын Засгийн газрын гол амбицыг бид 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээний зүйл, заалтуудад өөрчлөлт оруулах чиглэлд тодорхой шат ахих явдал гэж харсан. Гэхдээ хоёр талаас яаравчилж буй оноос өмнөх хэлэлцээнд энэ агуулга багтахгүй байж болзошгүй гэж харагдлаа. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-Түрүүн дурдсан УИХ-ын 92 дугаар тогтоолд Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээний хэрэгжилтийг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжтой уялдуулан сайжруулах чиглэлийг Засгийн газарт өгсөн.

Оюу толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагч талууд болох “Рио Тинто”, “Туркойс Хилл” компаниуд Хөрөнгө оруулалтын гэрээнд аль болох нэмэлт, өөрчлөлт оруулахгүй байх, хөндүүлэхгүй байх сонирхолтой. Үүнийг ч удаа дараа илэрхийлсээр ирсэн байдаг. Нөгөө талаас 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаас хойш 12 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ гэрээг байгуулахад бидэнд өгч байсан ТЭЗҮ, санхүүгийн тооцоолол эрс өөрчлөгдсөн байна. Гэрээ байгуулах үеийн суурь нөхцөлүүд өөрчлөгдсөн тохиолдолд урт хугацаатай байгуулсан гэрээний хэрэгжилтийг эргэж харах нь байх л асуудал. 

Нөгөө талаас Хөрөнгө оруулалтын гэрээний зарим зүйл заалтыг хэрхэн тайлбарлах асуудлаар ч маргаан, үйл ойлголцол үүсдэг. Англи, монгол хувилбар зөрүүтэй асуудал байдаг. Бид маргаан үүсгэдэг асуудлаа нэг мөр шийдвэрлээд явах нь урт хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч талтай харилцан ашигтай хамтарч ажиллах суурийг бий болгоно. Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний асуудал ажлын төлөвлөгөөнд туссан, бид Рио Тинто, Туркойс Хилл компаниудтай яриа хэлэлцээний явцад яригдах асуудал. Тодруулж хэлэхэд Ажлын хэсэг оноос өмнө хэлэлцээг дуусгахаар яаравчилж, хугацаа шахсан эсвэл цаг хугацаанд баригдсан зүйл байхгүй.

-Оюу толгой төсөл хэрэгжсэнээс хойших хугацаанд хөрөнгө оруулагч талынхан болоод монголчуудын төслөө харж ирсэн бүх өнцөг, явуулсан бодлого зэргийг нийтэд нь “Маш зөв” гэж дүгнэхэд  хэт өрөөсгөл юм шиг санагддаг. Үүнийг хоёр тал ч албан бус байдлаар хүлээн зөвшөөрч байгаа гэж харагддаг. Энэ нь хэлэлцээрт шинэ нөхцөл бий болгоход нөлөөлөх томоохон шалтгаан болж чадаж байна уу?

-Энэ их хэцүү асуулт байна. Мэдээж 12 жилийн хугацаанд болсон үйл явдлыг бүхэлд нь хараар эсвэл цагаанаар дүгнэх хэцүү байх. Нөгөө талаас Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад, 12 жил болоход гүний уурхай ашиглалтад ороогүй байна. Бидэнд анх өгч байсан ТЭЗҮ, санхүүгийн тооцоолол маш өөрчлөгдсөн. Ногдол ашиг авах хугацаа хойшилсоор. Одоо байгаа нөхцлөөр цаашид энэ төсөл үргэлжилж хэрэгжвэл хэзээ ч ногдол ашиг авахааргүй дүр зураг гарч байгаа нь яах аргагүй бид нухацтай анхаарах л асуудал. Та бүхэн санаж байгаа бол “Оюу толгой” компанийн хийсэн нэг сурталчилгаа байдаг. Талх, сүү гээд бидний хамгийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, шагайн тоглоомыг хоёр хувааж төслийн үр өгөөжийн 71 хувийг монголчууд хүртэнэ. Хөрөнгө оруулагч тал 31 хувийг хүртэнэ гэж зургаар харуулаад, “Энэ гэрээ ашиггүй гэрээ гэж үү” асуултыг асуусан байдаг. Энэ сурталчилгаа шиг “Оюу толгой” төсөл хэрэгжсэн бол бид өнөөдөр яриа хэлэлцээ хийгээд суухгүй байсан байх. 

Тайлбар: Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсаны дараа төслийн үр өгөөжийг ийн илэрхийлж байв.

-МЭДЭЭЛЛИЙН ТЭНЦВЭРГҮЙ БАЙДЛЫГ АРИЛГАХАД АНХААРНА-

-“Хөрөнгө оруулагч талаас Монголоос гараад явчихна. Энэ төсөл нь хөрөнгө оруулагчдад онцын ашиггүй” гэх яриа хэвлэлийнхэн дунд зориуд хөвүүлээд байх шиг санагддаг. Тантай ярилцсаных асууя. Тоон үзүүлэлт, ирээдүйн өгөөжөөрөө “Оюу толгой” төсөл хөрөнгө оруулагч талд хэр чухал юм бэ?

-Оюу толгой төсөл “Рио Тинто”, “Туркойс Хилл” компаниудад маш чухал төсөл. “Туркойс Хилл” компани “Оюу толгой” компанийн 66 хувийг эзэмшдэг, Нью-Йорк, Торонтогийн биржид бүртгэлтэй. Нээлттэй компани. Энэ компанийн цорын ганц үнэ цэнтэй хөрөнгө одоогоор “Оюу толгой” төсөлд оруулсан хөрөнгө оруулалт буюу тус компанийн 66 хувь.  Өөр томоохон хөрөнгөгүй компани шүү дээ.

“Рио Тинто” компани “Туркойс Хилл” компанийн гаргасан хувьцааны 51 хувь буюу хяналтын багцыг эзэмшдэг. Мөн Оюу толгой төслийн менежментийг хэрэгжүүлдэг. “Рио Тинто” компанийн хувьд нийт орлогын 70-80 хувийг төмрийн хүдрийн бизнесээс олдог. Зэсийн бизнес нь нийт орлогынх нь 6 хувийг одоо бүрдүүлдэг. Ингээд харахаар “Рио Тинто” одоо бараг төмрийн хүдрийн компани гэж хэлэгдэхээр байгаа. Цаашид дэлхийн хэмжээний уул уурхайн компани гэж хэлэгдэхийн тулд илүү төрөлжсөн бизнесийн бүтэцтэй байх шаардлагатай. Зэсийн салбарын төсөл, орлогоо нэмэгдүүлэх зорилготой. Одоогоор “Рио Тинто” компанид “Оюу толгой” төслөөс өөр ойрын хугацаанд ашиглалтад орох томоохон зэсийн төсөл байхгүй. АНУ дахь Resolution төсөл нь соёлын өвийн асуудлаар шалтгаалан хойшлохоор байна.  “Рио Тинто”  Оюу толгой төслийг өөрсдийнх нь хамгийн чухал өсөлтийн төсөл гэж хөрөнгө оруулагчдадаа танилцуулдаг. Тиймээс чухал ач холбогдолтой төслийнх нэг яах аргагүй мөн.

-Төслийн мэдээлэл хөрөнгө оруулагч тал болоод монголын “Эрдэнэс оюу толгой” компанид асар зөрүүтэй ирж байсан. Энэ мэдээллийн зөрүү нь өнөөгийн томоохон асуудлууд үүсэх нэг шалтгаан болсон ч гэж харагддаг. Засгийн газраас энэ компанийн удирдлага, засаглалыг сайжруулахад анхаарах болсон. Ингэснээр бодит үр дүнд хүрэх боломжтой юу?

-“Оюутолгой” төслийн гүний уурхайн төслийн зардал хэтэрч, хугацаа хойшилсон нь энэ төслийн үнэ цэн, үр өгөөжид сөргөөр нөлөөлсөн талаар дурдсан. Одоогийн байдлаар бидэнд ирүүлсэн санхүүгийн тооцооллыг бид санхүүгийн зөвлөхүүд болон бусад зөвлөхүүдтэй хамт нухацтай судалж, нэмэлт мэдээллийг авч ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд бидэнд тулгарч байсан, одоо ч засахаар ажиллаж буй маш том асуудал бол мэдээллийн тэнцвэргүй байдал. “Рио Тинто”, “Оюу толгой” компаниудаас маш ерөнхий, дүн шинжилгээ өгөх боломжгүй мэдээлэл, тайланг төрийн өмчид “Эрдэнэс оюу толгой” болон бусад байгууллагуудад өгдөг байсан юм билээ.

Одоо хүмүүс бас асуудаг л даа. Гүний уурхайн төслийн зардал хэтэрч, хугацаа хойшилсон асуудлыг Засгийн газар яагаад одоо асуудал болгож яриад байна вэ. Өмнө нь мэдээгүй юм уу гээд. Гүний уурхайн төсөлтэй холбогдуулж, бидэнд ирүүлж байсан мэдээлэл, “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн хурлын тэмдэглэл, хүргүүлж байсан материалтай бид танилцаж судалсан. Төслийн гүйцэтгэлд асуудал байгаа талаар тоймтой мэдээлэл төдийлөн өгч байгаагүй юм билээ. Зардал хэтэрч, хугацаа хойшилсон үндсэн шалтгаан геотехникийн нөхцөл байдлаас шалтгаалсан гэсэн ерөнхий тайлбартайгаар 3, 4 жил явсан гэх үү дээ. Харин Засгийн газрын Ажлын хэсгээс санал гаргасны дагуу гүнийн уурхайн төслийн зардал хэтэрч, хугацаа хойшилсон шалтгааныг судалж тогтоох зорилгоор хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулсан. Хөндлөнгийн шинжээчид төсөл хэрхэн хэрэгжсэн талаар маш дэлгэрэнгүй, баримтад тулгуурласан 158 хуудас дүгнэлт гаргасан. Дүгнэлтэд геотехникийн нөхцөл байдлаас болж зардал хэтэрч, хугацаа хойшлоогүй харин төслийн менежмент, худалдан авалтын алдаа, дутагдал, ажлын уялдаагүй байдал гэх мэт хүчин зүйлс нөлөөлсөн гэсэн байсан. Мэдээж хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээс “Рио Тинто” компанийн бидэнд өмнө нь ирүүлж байсан тайлбар эрс зөрүүтэй байгаа асуудлыг тайлбарлаж, тодорхой хариулт ирүүлэх шаардлагыг “Рио Тинто” компанид хүргүүлсэн. Харамсалтай нь “Рио Тинто” компани өнөөдрийг болтол тодорхой, бүрэн тайлбар ирүүлээгүй дөрвөн сарын хугацаа алдсан байна. Муу нуухаар сайн илчил гэдэг.  Төсөлтэй холбоотой эргэлзээтэй мэдээ, мэдээлэл гарч байсан учраас Ажлын хэсгээс санал гаргаж хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулж байсан. АНУ, Их Британид ч энэ асуудлаар үнэт цаасны зохицуулах газруудаас хянан шалгах ажиллага явуулж байгаа мэдээлэл гарч байгаа.

Бид цаашид мэдээллийн тэнцвэргүй байдлыг арилгах, энэ төсөлтэй холбоотой аль болох бүрэн, бодитой мэдээллийг цаг алдалгүй авдаг болох, илүү хяналт тавьдаг болоход анхаарч тодорхой ажлууд хийж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-07 10:05

үр нэг бүтэлгүй туучийнууд шүүдээ
Төрийн дээд луйварчид нь сүлжээ болцон айн
Бурхан өршөөг????????????????????????????????????????????

Зочин
Зочин
2021-12-07 10:06

Хожим ийм зүйл ойлгох байх даа...
НЭГ. 2015 онд 14 банк мөнгөө хийгээгүй бол бид түгжиж чадахгүй бидэнд ямар ч хөзөр байхгүй байсан гэж бодож байна.
ХОЁР. РиоТинтод ажиллаж байгаа Болд захир�##� болон Амараа гээд бүгд Монголын эрх ашгийн төлөө шийдвэр гаргахад өндөр нөлөөлөл хэлэлцэл хийсэн гэж хэлмээр байна.
ГУРАВ. Би С.Баяр Сү.Батболд Н.Алтанхуяг Ч.Сайханбилэг Ж.Эрдэнэбат гээд үе үеийн сайдууд энэ төслийг оруулж ирж ажлыг нь явуулж ирсэнд харин баярл�##�аа гэж хэлмээр байна.
Дөрөв: Л.Оюун-Эрдэнэ барьцаа том ахиулсан хувьдаа дэмжиж байгаа.
Оюукын дараагийн сайд ахиад бөөсний үлгэр шиг оюукыг муулах биш бид нэг т�##�даа гарч харах ёстой.
Эцэст нь энэ төсөлд Монголд байгаа нь Эдийн засгийн аюулгүй байд�##� болдог юм.

Зочин
Зочин
2021-12-07 10:08

Оюутолгойн ачаар олон олон гэр бүлүүд ажилтай байгаа гэдгийг бодох хэрэгтэй. Маш олон ажлын байрыг бий болгосон гэж хувьдаа боддог

Зочин
Зочин
2021-12-07 12:37
Reply to  Зочин

ОТ гэрээг байгуулах үеэр Монголын ЗГ_ын ЕСайд, бусад нөлөө бүхий сайд нар, УИХ-н гишүүдэд авилг#### өгсөн, түүнийгээ гадаад оффшорт хэрхэн байршуулж , хадг####ж эргэлдүүлсэн нь С.Баяр, сайханбилэг нар дээр тодорхой илчлэгдээд байна. Үүнийг манай хууль хян####тынхан хийгээгүй харин Швейцарь, АНУ зэрэг орнуудаас илрүүлээд бэлдээд гаргаад өгсөн юм . Энэ нөхцөл нь өөрөө ОУ-н ####иваа гэрээг байгуулахдаа авилг#### өгсөн бол автоматаар хүчингүй болох Арбитрийн шүүхийн нөхцөлийг хангаж бий болгож байгаа юм. Энэ т####аар дэлхийн том эдийн засагчид дээр нь манай босоо Ганбаатар гишүүн зэрэг маш олон эх үүсвэрээс тогтоож гаргаж тавьсан. Даанч үүнийг мэдсээр байж эрх баригч намын ЗГ, УИХ гэрээг хүчингүй болгож дахин шинээр МУ-д өндөр ашигтай байдлаар эхлүүлэхийн оронд өөрсдөө авилг#### авах нь ашигтай гдгээр хандаж байна нэж хардахаар байна….

Зочин
Зочин
2021-12-07 10:09

2013-2017 онд 6,3 тэрбум ам.долларын борлуул�##�тын орлого олж Монгол Улсад 923,6 сая ам.долларын татвар төлсөн одоо энээ тоо улам өссөөр байгаа 2017-2021

Зочин
Зочин
2021-12-07 10:12

Оюу толгойд 6 хүрэхгүй хуудас гэрээ хэрэгтэй: Тэднийх бүх мөнгөө гаргана. Бид зээл авахгүй. Бүх гарсан бүтээгдэхүүний 34%-ийг бид авна. Хамтарч зарна. Тэд 66%~ ыг авна. Нийт бүтээгдэхүүн олборлох зардлыг тэд хариуцна. Нийт ажиллагсадын 85% нь Монголчууд байна. Тэнд хэтийн төлөвлөгөө хийж , цэцэрлэг, сургуультай хотхон барьж ажилчдыг суурьшуулна. Дүрэм зөрчсөн архи уусан ажилчдыг дахиж түүгээр шагайлгахгүй гэх мэт ээр гэрээг бид хийж өгч чадна.
Оюу толгойн гэрээ нийтэд ил байх ёстой. Нууц байх ёсгүй

Зочин
Зочин
2021-12-07 10:13

согтуу толгойлчоод энэ тэнд очоод худлаа шаагаад казино саваад яваад байв�##� �########� хурдан ажиллаа өгөөд д�##�д ороорой. Чиний мэдлэг боловсрол тэр гадаад хэл ус гэж үнэхээр орк юм байна лээ дээ!! Яахаараа монголчууд иймэрхүү орк нөхдийг сонгож өнгө мөнгө харж амьдр�##�аа худ�##�ддаг байна даа.

Зочин
Зочин
2021-12-07 10:14

ZUV. IKH HETSUU AJIL BOLOH BAIH . GEHDEE ER HUN ZORIGTOI БОЛ ЧОНО ЧАЦАГА АЛДАНА ГЭДЭГ ШҮҮ ДЭЭ. АМЖИЛТ ХҮСЬЕ

Зочин
Зочин
2021-12-07 10:14

Yariad l bdag herejuuleeche altan deer suusan guilgachid bolloo

Зочин
Зочин
2021-12-07 10:16

Дубайн гэрээ бол тэр чигтээ Монголчуудыг дордуулах зорилготой гэрээ.хэцүү ч гэсэн яар�##�тай энэ гэрээг цуцлах хэрэгтэй

Зочин
Зочин
2021-12-07 10:16

Дубайн гэрээг хэзээ ч хийх ёсгүй байсан. Энэ гэрээг зогсоох гэж анх 2015 оны 4-р сарын 16-нд Ховд аймгаас шөнийн хоёр цагт мэдэгдэл явуулж байсан‼️ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байсан. Энэ луйврын гэрээ болж байна. Энэ гэрээг хийх юм бол Монгол орон асар их өрөнд орж босохооргүй болно гэдгийг хэлсэн. Тэд хүчээр хийсэн

Зочин
Зочин
2021-12-07 12:36
Reply to  Зочин

ОТ гэрээг байгуулах үеэр Монголын ЗГ_ын ЕСайд, бусад нөлөө бүхий сайд нар, УИХ-н гишүүдэд авилг#### өгсөн, түүнийгээ гадаад оффшорт хэрхэн байршуулж , хадг####ж эргэлдүүлсэн нь С.Баяр, сайханбилэг нар дээр тодорхой илчлэгдээд байна. Үүнийг манай хууль хян####тынхан хийгээгүй харин Швейцарь, АНУ зэрэг орнуудаас илрүүлээд бэлдээд гаргаад өгсөн юм . Энэ нөхцөл нь өөрөө ОУ-н ####иваа гэрээг байгуулахдаа авилг#### өгсөн бол автоматаар хүчингүй болох Арбитрийн шүүхийн нөхцөлийг хангаж бий болгож байгаа юм. Энэ т####аар дэлхийн том эдийн засагчид дээр нь манай босоо Ганбаатар гишүүн зэрэг маш олон эх үүсвэрээс тогтоож гаргаж тавьсан. Даанч үүнийг мэдсээр байж эрх баригч намын ЗГ, УИХ гэрээг хүчингүй болгож дахин шинээр МУ-д өндөр ашигтай байдлаар эхлүүлэхийн оронд өөрсдөө авилг#### авах нь ашигтай гдгээр хандаж байна нэж хардахаар байна….

Зочин
Зочин
2021-12-07 10:32

100 үхрийг маань луйвардаж аваад, буцааж 34 үхрийг нь надад зээлээр өгөөд, 42 жилийн дараа надад 34 үхрийн маань үр шимийг нь амсуулна, дээр нь чи 22 тэрбум долларын өртэй үлдэнэ мөн миний амьдардаг газрыг гадаадын банкны барьцаанд тавьсан гэхээр арай л дэлхийд байхгүй луйвар уу!!!
С.Баярцогт, С.Баяр, Д.Зоригт нар Оюу-Толгойтой дэндүү луйварын гэрээ хийж дээ!!! Ч.Сайханбилэг, Б.Бямбасайхан, Да.Ганболд нар Дубайн төлөвлөгөөгөөр үргэлжлүүлэн луйвар хийв. Манай арьс ширний захын 2 ченж Оюу-Толгойтой гэрээ хийсэн бол Монгол улсад ашигтай гэрээ хийнэ дээ!!!

Зочин
Зочин
2021-12-07 10:34

Н-н засагын хийж байсан гайг арилгах гэж улс орноорой өрөнд орцон байдаг

Зочин
Зочин
2021-12-07 10:39

Одоо �##�т бусад элементүүд нь илүү жин дарах болсоныг тооцож шинээр гэрээ хийх хэрэгтэй зэсээр тооцсон хуучин гэрээний үнэлгээ болон тэр үнээр тооцсон татвар хураамж ашиг өгөх нь бага авах хувь хэмжээ нь тоогоор өсөж харагдах боловч цаад баялгууд нь илүү үнэлгээтэй шүү зэс нэрээр нуун дарагдуулах байдлаар үнэгүй урсах байх

Зочин
Зочин
2021-12-07 10:39

Oyutolgoin bayalagiin mungu Mongol bankaar damjidag bolgoh heregtei tegj bj bid hyanalt tavij chadna

Эдийн засагч Батсуурь
Эдийн засагч Батсуурь
2021-12-07 12:33

ОТ гэрээг байгуулах үеэр Монголын ЗГ_ын ЕСайд, бусад нөлөө бүхий сайд нар, УИХ-н гишүүдэд авилг�##� өгсөн, түүнийгээ гадаад оффшорт хэрхэн байршуулж , хадг�##�ж эргэлдүүлсэн нь С.Баяр, сайханбилэг нар дээр тодорхой илчлэгдээд байна. Үүнийг манай хууль хян�##�тынхан хийгээгүй харин Швейцарь, АНУ зэрэг орнуудаас илрүүлээд бэлдээд гаргаад өгсөн юм . Энэ нөхцөл нь өөрөө ОУ-н �##�иваа гэрээг байгуулахдаа авилг�##� өгсөн бол автоматаар хүчингүй болох Арбитрийн шүүхийн нөхцөлийг хангаж бий болгож байгаа юм. Энэ т�##�аар дэлхийн том эдийн засагчид дээр нь манай босоо Ганбаатар гишүүн зэрэг маш олон эх үүсвэрээс тогтоож гаргаж тавьсан. Даанч үүнийг мэдсээр байж эрх баригч намын ЗГ, УИХ гэрээг хүчингүй болгож дахин шинээр МУ-д өндөр ашигтай байдлаар эхлүүлэхийн оронд өөрсдөө авилг�##� авах нь ашигтай гдгээр хандаж байна нэж хардахаар байна....

Зочин
Зочин
2021-12-07 14:44

Ёооё, хамрыг нь хараад айв. Б�##�ин төмс хамраа засуул

Зочин
Зочин
2021-12-07 15:32

Энэ авгай ч МАН-ын гишүүн болчихсон хурлынх нь тэргүүлэгч болчихсон ч байх шиг. Нам дагаж л амьдардаг гарууд нэмэгдсээр. Оюулзганын суганы үс

зочин
зочин
2021-12-07 18:37

БУРХАН ӨРШӨӨГ ӨВӨГ ДЭЭДЭС МИНЬ БИД ЧИНЬ ИЙМ Л ЮМ ХИЙЧИХЛЭЭ ГЭХДЭЭ ОДОО ТУРШЛАГА СУУСАН БИД ЯЛНАА ХУУЛЬ ГЭЖ БАЙДАГ Л ЮМ БОЛ ОДОО БИД МЭДЭЭЛЛЭЭ ЦЭНЗҮҮРТЭЙ БОЛГОХ ЁСТОЙ МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨХ АЖЛУУДЫГ НЭЭЛТТЭЙ БАЙЛГАХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ ГАДНЫХАНЫ ГАР ХӨЛД ОРУУЛЖ БОЛОХГҮЙ ХАР ХАЙРЦАГНЫ БОДЛОГО УЛС БОЛГОНД Л БАЙДАГ ШҮҮ ДЭЭ.

иргэн
иргэн
2021-12-07 19:09

Жилийн өмнө ярьж байсан юмаа тоть шиг тавтсаар л..... Нөгөөдүүл нь баялгийн үнэгүй зөөсөөр л. Яамаар ч юм дээ, Зүгээр л булаад орхичихвол яасан юм бэ

Холбоотой мэдээ

Back to top button