Бээжингийн Өвлийн олимп-2022ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ
Канад улс ч Бээжингийн олимпыг бойкотлож магадгүй

Канад улс АНУ-ын араас 2022 оны Бээжингийн Өвлийн олимпын наадмыг бойкотлож магадгүй гэсэн мэдээлэл байна.
Энэ талаар Канадын ГХЯ-ны төлөөлөгч Кристель Шартран мэдээлснийг “ТАСС” агентлаг уламжлав.
“АНУ-ын шийдвэрийн талаар бидэнд мэдэгдсэн. Бид энэ асуудлыг түншүүд болон холбоотнуудтайгаа үргэлжлүүлэн ярилцах болно” гэж сайд Шартран мэдэгджээ.
Шартран хэлэхдээ, Канад улс Бээжингийн олимпыг бойкотлох шалтгаан нь Хятадын эрх баригчид хүний эрхийг ноцтой зөрчдөг гэсэн мэдээлэлд гүнээ санаа зовж байна гэжээ.
(Эх сурвалж: Tass)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.