Нийгмийн

Нам биш ХААН: МАН хуралдвал улсын ажил зогсоно

Өнөөдөр МАН-ын 30-р их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Нэг нүдээр харахад олон арван улс төрийн намуудын ердөө л нэг нь. Жаахан өгсүүлбэл, эрх барьж буй нам. Энэ нам дотоод хуралдаанаа л хийж буй мөртлөө төрийн, улсын ажлыг дараагийн дугаарын ажил болгож хойш шидэв.

Тодруулбал, даваа, мягмар гарагт уг нь Төрийн ордонд намын бүлгүүд, ажлын хэсгүүд хуралдах ёстой. Хуулийн төслийн хэлэлцүүлэгт ажлын хэсгийн хуралдаан үндсэн суурь үүрэгтэй. Хуваарь ёсоор даваа гарагт дөрөв, мягмар гарагт таван ажлын хэсэг хуралдах ёстой байсан ч МАН их хурлаа хийж буй тул хуралдсангүй.

Өчигдөр намын бүлгүүд хуралдаж, энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанд баримтлах байр суурь, чиг баримжаагаа хэлэлцэх ёстой байсан ч мөн тэгээгүй. МАН-ын гишүүд нь намын их хуралдаа суудаг юм байж гэхэд АН-ын бүлэг ч дагаад хуралдсангүй.

Энэ нь МАН ерөөс улсын ажлыг өөрсдийн ажил мэт л харж, үздэг болсны нэг илрэл.

Үүний өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа явагдаж байх үеэр УИХ дахь МАН-ын гишүүд У.Хүрэлсүхийн сурталчилгааг тойрог тойрогтоо хийх гээд хөдөө орон нутаг руу явчихсан. Төрийн ордон бас л эзгүйрсэн. Хуульд заасан үндэслэл, зохицуулалт байхгүй. Харамсалтай нь өөрсдийгөө нам биш хаан шиг санасан МАН-ынхан улсын ажилд ийм байдлаар хандаж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эдийн засагч Батсуурь
Эдийн засагч Батсуурь
2021-12-07 12:35

ОТ гэрээг байгуулах үеэр Монголын ЗГ_ын ЕСайд, бусад нөлөө бүхий сайд нар, УИХ-н гишүүдэд авилг#### өгсөн, түүнийгээ гадаад оффшорт хэрхэн байршуулж , хадг####ж эргэлдүүлсэн нь С.Баяр, сайханбилэг нар дээр тодорхой илчлэгдээд байна. Үүнийг манай хууль хян####тынхан хийгээгүй харин Швейцарь, АНУ зэрэг орнуудаас илрүүлээд бэлдээд гаргаад өгсөн юм . Энэ нөхцөл нь өөрөө ОУ-н ####иваа гэрээг байгуулахдаа авилг#### өгсөн бол автоматаар хүчингүй болох Арбитрийн шүүхийн нөхцөлийг хангаж бий болгож байгаа юм. Энэ т####аар дэлхийн том эдийн засагчид дээр нь манай босоо Ганбаатар гишүүн зэрэг маш олон эх үүсвэрээс тогтоож гаргаж тавьсан. Даанч үүнийг мэдсээр байж эрх баригч намын ЗГ, УИХ гэрээг хүчингүй болгож дахин шинээр МУ-д өндөр ашигтай байдлаар эхлүүлэхийн оронд өөрсдөө авилг#### авах нь ашигтай гдгээр хандаж байна нэж хардахаар байна….

Холбоотой мэдээ

Back to top button