Нийгмийн

Өдрийн сурвалжилга: Гацуурын үнэ хоёр дахин өсөж, сонголтгүй болжээ

Эгүүр.мн сайт уншигчдадаа шинэ жил болох гэж байгаатай холбогдуулан гацуур модны үнийн сурвалжилгыг 3, 4-р хороолол болон Бөмбөгөр худалдааны төвөөс сурвалжлан хүргэлээ.


Ингэхэд, 3, 4-р хороололд худалдаалж буй гацуурын үнэ 1.2 метрийн өндөртэй нь 150 мянган төгрөгөөр худалдаалж байна. Үүнээс гадна өндөрсөж 1.8 болон хоёр метрийн өндөртэй болохоороо үнэ нь нэмэгдэж байлаа. Мөн гацуурын шилмүүсний төрлөөс хамаарч үнэ нь нэмэгдэж байна.

Мөчрүүд нь боргоцойтой, цасны туяатай, тоглоомтой бол үнэ нь энгийн гацуураас үнэтэй байв. Үнийн хувьд дээд тал нь 650 мянга гэж байлаа. Түүнчлэн энгийн үед нөөцөд 200 гаран гацуур байдаг байсан бол энэ жил өнгөрсөн жил зарагдаагүй үлдсэн гацуураа зарж байгаа учраас нөөцөд 10 орчим гацуур байгаа талаар худалдаачид хэлж байлаа.



Харин Бөмбөгөр худалдааны төвд гацуурын үнэ 120 мянган төгрөгөөс 600 мянган төгрөгийн хооронд үнэ нь хэлбэлзэж байлаа. Ингэхдээ мөн л өндөр болон шилмүүс мөчрийнхөө төрлөөр үнэ нь өөр өөр аж.


Худалдаачдын хэлж байгаагаар энэ жил шинэ гацуур хил давж орж ирээгүй. Учир нь БНХАУ хилээ хааж манай улс руу ачаа бараа орж ирэхгүй байгаа учраас ийм нөхцөл үүссэн тухай хэлж байлаа.


Үүнээс гадна гацуурын чимэглэл өнгөрсөн жилийн үлдэл бөгөөд эрэлт үүссэн учраас үнэ нэмэн 600-100 мянган төгрөгийн хооронд зарж байгаа тухай худалдаачид онцолж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-07 13:40

заав�##� 2 дахин нэмэх хэрэг байгаа юмуу өнгөрсөн жилийнх юм бол тээвэр татварын мөнгө төлнө гэж байхгүй байж үнээ нэмж яадаг байнаа

Зочин
Зочин
2021-12-07 13:43

ганда задгай т�##�байд худ�##�даа эрхэлж байгаа хүмүүс заав�##� 2 дахин нэмэх хэрэгтэй ч юмуу. ийм хямр�##�ын үед ингэж үнээ нэмхээр авах хүн байх уу?

Зочин
Зочин
2021-12-07 13:47

эээ энэ утга учиртай баярыг ингэж юмаа үнэ хүргэж утга учрын битгий �##�дагдуул�##�даа. 650,000-р нэг гацуур авах боломжтой хэдэн хүн байгаа билээ тэрийг нэг бодоод үнээ жоохон баримжаатай өсгөж болдоггүй юм байхдаа

Холбоотой мэдээ

Back to top button