НИЙГЭМ

Гэрлэх насны гурван эрэгтэй малчинд нэг эмэгтэй ногдож байна

Хотын төвлөрөл нэмэгдэхийн хэрээр орон нутагт амьдрах иргэд илтэд багасч, хөдөө нутаг эзгүйрч байгааг Ntv телевиз сурвалжилжээ. Нутгийн иргэдийн хэлж буйгаар: "Хөдөө хөгшин настай, залуучууд хүүхдүүд л үлдэж байна.

Охидуудаа хот руу явуулж, эрдэм сурган, хөвгүүдийг мал маллуулахаар үлдээх нь ихэссэн” гэж байлаа. Ялангуяа 2000 оноос хойш мал, аж ахуйн салбарт эмэгтэйчүүд бус эрчүүд зонхилох хандлага давамгайлж буй бөгөөд энэ нь гэрлэх насны эмэгтэйчүүд нийслэлийг зорьж буйгаас шалтгаалж буйг онцлов. Судалгаанд гэрлэх насыг 20-25 гэдэг ч, сүүлийн үед 25-28 насыг илүү тохиромжтой хэмээн үздэг болжээ. Гэрлэлтийн нас орон оронд өөр боловч, тухайн гэрлэгч хосууд харилцан тохиролцсоноор гэр бүл төлөвлөлт хийдэг аж.

Мөн гэрлэх насны гурван малчин эрэгтэйд нэг эмэгтэй ногдож буй нь бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөх шалтгааны нэг болж байх эрсдэлтэйг судлаачид онцолжээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 7, 2021 15:44

эх сурв�##�ж???

Зочин
Зочин
12 сар 7, 2021 16:09

хөдөө орон нутагт эрэгтэйчүүдийн боловсролын түвшинг дэмжиж ажлын байрыг ихээр бий болгох шаардлагатай байна хэрэв тэгэхгүй бол 4 жил боловсрол эзэмшсэн эмэгтэйүүд чинь хөдөө орон нутагтаа эргэж очиж ажилгүй хөгжлөөс хол байхыг хүсэхгүйн ойлгомжтой

Зочин
Зочин
12 сар 7, 2021 16:10

одоо хөгжлийн төлөвлөлтөө орон нутагруугаа болгомоор юм

Зочин
Зочин
12 сар 7, 2021 16:10

эмэгтэйчүүдийн боловсролын түвшин дээшлэх хэрээр хөдөө орон нутаг ажиллаж амьдрах мөн гэр бүл зохиох сонирхол буурдаг нь суд�##�гаагаар тогтоогдсон. монголчууд эрэгтэй хүүхдээ гэрээ сахиад үлдэнэ гэдэг утгаар эрэгтэй хүүхдийнхээ боловсролын дэмждэггүй дан ганц охидуудынхаа боловсролыг дэмжидэг энэ нь эргээд хөдөө орон нутгийн хүн амын өсөлт хөгжлийн өсөлтөнд сөргөөр нөлөөлж байгаа. энэ чиглэлээр с�##�барын сайдууд нь нийлээд бодлого төлөвлөлт хийх хэрэгтэй хэрэв энэ чигээр дахиад 10 жил болох юм бол хөдөө орон нутаг нөхөн үржихүйн насны эрэгтэй болон эмэгтэйчүүдийн тоо харьцангуй үзүүлэлттэй болно.

Зочин
Зочин
12 сар 7, 2021 16:11

энэ бол эмгэнэл шүү. хот төлөвлөлтөө хийж чадахгүй дарга нар хүн амын төлөвлөлтөө бүр ч хийж чадахгүйн ойлгомжтой л доо.

Зочин
Зочин
12 сар 7, 2021 16:40

Энэ үнэн шүү. Одоо хөдөө сумдаар гэрлээгүй, эхнэр олддоггүй з�##�уус дүүрэн байна.

Zochin
Zochin
12 сар 8, 2021 11:31

Minii byatshan odoi morio uz

Зочин
Зочин
12 сар 10, 2021 17:33

Гурван нөхөртэй болох хуультай болго

Холбоотой мэдээ

Back to top button