Нийгмийн

"Сурагчдын амралтаар их даалгавар өгөхгүй”

Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр улирлын амралт энэ сарын 18-наас эхлэх тараар хэлсэн. Харин энэ удаагийн амралт өмнө жилүүдээс урт хугацаатай байхыг БШУЯ-ны Ерөнхий боловсролын хэлтсийн дарга А.Цолмон мэдээлэл өглөө.

Тэрбээр "Даваа гарагаас нэгдүгээр улирлын амралт эхэлж байна. Энэ амралт хоёрдугаар сарын 07-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Сурагчдад амралтаар даалгавар бага өгч, даалгавраар дарах хандлага бий. Үүнээс болж сурагчид хичээл эхлэхэд залхаж, хичээлээ хийх сонирхолгүй болсон байдаг. Үүнд тулгуурлан сурагчдыг амрааж, хичээлийн хоёрдугаар улирал эхлэхэд идэвхтэй, сурах хүсэлтэй болгохыг зорьж буй. Тиймээс сурагчдад их даалгавар өгөхгүй, цахимаас холдуулан, номтой нөхөрлүүлэх чиглэл өгч байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x