Нийгмийн

XXX Их хурал: МАН-ын Бага хурлын бүрэлдэхүүнийг өөрчилж байна

Өнөөдөр /2021.12.07/ МАН-ын 30-р их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж буй. Энэ хүрээнд намын дүрэмд тодорхой өөрчлөлтүүд оруулж, долоон тогтоолын төсөл батлаад байгаа юм.

Үүнд, намын үйл ажиллагааг цахимжуулах асуудлыг дүрэмд бүлэг болгон оруулж өгсөн. Нөгөөтээгүүр, авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, шүүхээр шийдүүлсэн хүнийг намын гишүүнчлэлээс хасах заалтыг нэмсэн.

Тэгвэл, энэ үеэр МАН-ын Бага хурлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж байгаа тухай шинэ мэдээлэл байна. Нэр бүхий хүмүүсийг Бага хурлын бүрэлдэхүүнээс хасаж, зарим хүнийг нэмж буй аж.

Энэ талаар дэлгэрүүлж, эргэн мэдээлнэ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Dorj
Dorj
2021-12-07 17:16

Шинжчлэ

Холбоотой мэдээ

Back to top button