Нийгмийн

ҮЙЛ ЯВДАЛ: “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” болж байна

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 8-ны өдөр болох үйл явдлуудын тоймыг хүргэж байна.

Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

Шангри-Ла зочид буудалд

09:00 цагт “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” болно.

“Blue Sky” зочид буудалд

10:00 цагт “Нэг тархи - Нэгдсэн систем” төслийн “Онлайн бизнес төв” дэд төслийн хүрээнд бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимжүүлэх уулзалт болно.

Чингис хаан музейн 7 давхрын хурлын танхимд

10:00 цагт “Дурсгалт барилгын сэргээн засварлалтын өнөөгийн байдал ба ирээдүй” хэлэлцүүлэг болно. 

НҮБ-ын байранд

12:00 цагт Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлаарх НҮБ-ын тусгай илтгэгч Рем Алсалем Монгол Улс дахь охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээгээ танилцуулна.

МҮХАҮТ-д

14:00 цагт "Кластерчилсан хөгжлийн санаачилга” форум болно. Эдийн засгийн салбаруудыг кластераар хөгжүүлэх боломж, Танхимаас хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Монголд бий болсон кластеруудын туршлагаас хуваалцана.

Хэвлэлийн хүрээлэнд

15:00 цагт “Барилгын салбарт хөдөлмөрлөх эрхийн зөрчлөөс сэргийлэх нь” хэлэлцүүлэг болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button