Нийгмийн

“Бөртэ-чоно”-ын шилдгүүд энэ сарын 13-нд тодорно

Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулах, Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал “Бөртэ-чоно-2021” наадам энэ сарын 13-нд болно.

“Бөртэ чоно”-ын эздийг МҮОНТВ-ийн 600-гийн студид тодруулна.

Өнөө жилийн шилдгийн шилдэг тамирчнаар хэн тодрох нь олны анхаарлыг ихээхэн татаж буй.

Цар тахлын халдварын улмаас тус наадам өнгөрсөн жил болоогүй.

Хамгийн сүүлчийн буюу 2019 онд “Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг тамирчнаар ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар, шилдэг эрэгтэй тамирчнаар Э.Цэндбаатар,

шилдэг эмэгтэй тамирчнаар ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Анхцэцэг нар тодорсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-08 22:33

Мэдээж Урнаа байх, Олимп Дэлхийгээс хүрэл мед�##� хүртсэн шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button