НИЙГЭМ

У.Хүрэлсүх “Манай намууд хамгийн их авлигажсан” гэж попров

Өнөөдөр /2021.12.08/ “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” болсон. Тэгвэл хуралдааныг нээж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээлтийг ЕТГ-ын дарга Я.Содбаатар уншсан нь олны анхаарлыг татав.

Тодруулах юм бол “Олон улсын байгууллагууд төрийн өмчит компаниудад хамгийн их авлига цэцэглэсэн гэж онцолж байна. Бас манай улс төрийн намууд хамгийн их авлигажсан институт болсон. Тиймээс хууль эрх зүйн өөрчлөлтийг заавал хийх шаардлагатай байна” гэж У.Хүрэлсүх уг илгээлтдээ дурджээ.

Тэр намын гишүүнчлэлээс татгалзаж, Ерөнхийлөгч болсон хэдий ч үргэлж түүнийг МАН-ын дарга мэт нүдээр олон нийт хардаг. Бас хамгийн их авлигажсан, авлига албан тушаалын томоохон хэрэгт холбогдсон нам бол МАН гэдэг нээлттэй ойлголт ч нийгэмд нэгэнт сууж дээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-08 16:42

ЕГҮҮРИЙХЭН БАРИМТТАЙ МЭДЭЭЛНЭ ГЭЭД ЁСТОЙ БАРИМТГҮЙ ХУСАХ ЮМАА

Зочин
Зочин
2021-12-08 16:55

Ерөнхийлөгч Намын дарга явсан хүнийхээ хувьд одоо л үнэнийг хэлж байна.Энэ бол попролт биш , харин бодит байд�##� юм. Намууд төрийн дээр гарчихаад төр нь хүчгүйдээд байна. Ялангуяа том байр савтай намууд яаж түүнийгээ санхүүжүүлж байнаа. Хууль эрх зүйн өөрчлөлт хэрэгтэй. Намуудыг нэг байранд оруулаад улсаас санхүүжүүлдэг болох хэрэгтэй..Намууд том байр сав , өмч хөрөнгө ихтэй байх тусам аюул дагуулна.Намуудыг зохих байр сууринд нь тавьж , санхүүжилтийг нь хян�##�танд байлгах хэрэгтэй

Зочин
Зочин
2021-12-08 17:27

ХЭ ХЭ ХЭ. ТЭР НЬ ӨӨРИЙН ЧИНЬ НАМ ШҮҮ ДЭЭ. ИХ ҮНЭНЧ ХҮН БОЛОХ ГЭЖ БАЙЖ ХАМАГ ЛУЙВРАА ИЛРҮҮЛЧИВ ДЭЭ, ХҮРЭЛСҮХ ЭЭ

Үнэн
Үнэн
2021-12-08 21:15

АН, МАН хоёулаа авилгад идэгдэж, aлбан тушaaл зардаг болсон. МАН дотоод авилгатайгаа тэмцэж байгаа бол АН авилгачдаа толгой дээрээ зaлаад хоёр хуваагдан ард түмэндээ ад үзэгдэж яваа.

Холбоотой мэдээ

Back to top button