УЛС ТӨР

Д.Ганбат: МАН-ынхан Их хурал хийхийн оронд БНСУ-д суугаа Элчин сайддаа хариуцлага тооц

Өнөөдөр /2021.12.09/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.

Хуралдааны эхэнд Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан ажлын хэсгээс УИХ-ын гишүүд асуулт асууж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат:

"Азид анх удаа байгуулагдсан нам гэнэ, 100 жил болсон гэнэ. Монгол Улсдаа ууган улс төрийн хүчин гэж байгаа. Гэтэл БНСУ-д 13 настай монгол охин зургаан цаг зодуулсан, долдугаар сарын 1-нд. Уг нь дарга цэргээ сонгогдсонд нь баяр хүргэмээр байгаа ч ичиж байна аа. Ийм ууган улс төрийн хүчинтэй байх ч гэж. Тэнд ажиллаж байгаа Элчин саядын яамныхантайгаа яаж хариуцлага тооцох юм бэ. Ийм байж юун хувийн мэдээлэл яриад байгаа юм. Гадаад харилцааны сайдтайгаа, эсвэл Элчин сайдтайгаа хариуцлага тооц. Өмнөд Солонгост амьдарч байгаа ард иргэдийнхээ амьдралын нөхцөлтэй танилц” гэж үг хэллээ.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дэл
Дэл
2021-12-09 18:02

Мэдрэл �########� дургүй хүрээд ингээд хараачлаа тэр үед нь өөрөө гаргаад тавихгүй яасан юм вэ бүгд саяхан мэдэж байгаа биз дээ элчингийхэн гэсэн хэлэхгүй бол хэн мэдэх юм вэ мэдээд дараад нуучихсан юм биш илүү хошуутай новш

баян хонгор баацагаан сум
баян хонгор баацагаан сум
2021-12-09 20:33

soliot

Холбоотой мэдээ

Back to top button