УЛС ТӨР

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ

Өнөөдөр /2021.12.09/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна.

Хуралдааны эхэнд Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.

Улмаар зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураахад УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэн. Иймд тус хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Инновац, цахим хөгжлийн байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлээд Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн  хэлэлцүүлгийг хийв. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд байгаагүй. Зарчмын зөрүүтэй саналууд байгаагүй тул тус хуулийн төслийг мөн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button