НИЙГЭМ

ҮЙЛ ЯВДАЛ: “Эрүүл мэндийн технологи 2021” үзэсгэлэнг нээнэ

Төрийн ордонд

09:30 цагт “Хүний эрхийн үндэсний форум-2021” болно.

14:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

Төрийн ордны “e-Mongolia” мэдээллийн цэгт

10:30 цагт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, Газрын харилцаа, геодез, зураг зүйн газрын дарга А.Энхманлай нар мэдээлэл хийнэ.

“Мишээл экспо” төвд

12:00-14:00 цагт Монгол Улсад орчин цагийн эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Эрүүл мэндийн технологи 2021” үзэсгэлэнг нээнэ.

С.Зориг агсны хөшөөний өмнө

11:00 цагт Ардчилсан намаас Олон Улсын Хүний Эрхийн өдрийг тохиолдуулан “Хүний эрхийн нээлттэй цуглаан” зохион байгуулна.

С.Зориг агсны хөшөөний чанх урд талын Ардчилсан намын төв байранд

11:00 цагт Ардчилсан намаас Олон улсын Хүний эрхийн өдөртэй холбогдуулан хэвлэлийн хурал хийнэ.

Монгол Бөхийн Өргөөний ард байрлалтай худалдаа үйлчилгээний төвд

15:00 цагт “Яаралтай тусламж үйлчилгээний өнөөгийн байдал ба Орчин үеийн чиг хандлага” сэдэвт сургалтыг БЗД-ийн нийт өрхийн эмнэлэг, төрийн өмчит ЕБС, цэцэрлэгийн эмч нарт явуулна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button