БНСУ-д зодуулсан монгол охинд өмгөөлөгч авахаар боллоо

Солонгос Улсад 13 настай монгол охин хүчирхийлэлд өртөж зургаан цагийн турш зодуулсан хэрэг нийгмийг цочроосон. Тэгвэл БНСУ дахь гадаад иргэдийн эрхийг хамгаалах байгууллага охины хэрэгт олон улсын хүүхдийн мэргэшсэн өмгөөлөгч авч ажиллахаар болсон байна.
Тус байгууллага охины ээжтэй анх уулзан бичлэгийг Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагуудад өгч цацуулсан. Энэ талаар тус байгууллагаас тодруулахад "Монгол Улсад энэ бичлэгийг задрааснаас илүү БНСУ-д цацвал илүү эрх нь хамгаалагдана” гэлээ.
Өмнөд Солонгост хүүхдийн хэрэг дээр үнэгүй өмгөөлөгч гаргаж өгдөг. Гэвч энэ асуудал дээр тус улс дахь гадаад иргэдийн эрхийг хамгаалах байгууллага хандив босгон ажиллахыг чухалчилж хүүхдийн хэргээр мэргэшсэн өмгөөлөгч авч байгаа тухайгаа хэллээ.
Хэргийн талаар БНСУ-ын ерөнхийлөгчид уламжлахаар санал хураасан. Ерөнхийлөгчид уламжлах хэмжээний иргэний /200 мянган/ санал бүрдэж 2022 оны нэгдүгээр сард уламжлахаар болсон аж.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Солоносын ЭЛЧИН МАНУУХАЙГ ЗАЙЛУУЛААЧ ЭЭ
Элчин сайд нэртэй мануухайнуудыг буцааж татвал таарна иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж чадахгуй махан толгойтнууд миний бодлоор элчин сайд гэдэг нь тухайн орондоо улс эх орноо толоолж иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилготой байдаг болов уу тэд зовхон хувийн эрх ашгийн толоо байдаг нь олон зуйл дээр харагдаж байна даа
МУ-н жирийн нэг иргэн миний ганц санал энэ тоонд нь ороод шийдвэрлэх асуудалд орсон гэдэг үнэхээр итгэмээргүй сайхан. Гэтэл бид эх орондоо байж бидний үгийг сонсдоггүй ойлгодоггүй тоодоггүй бна гэдэг аймаар..
Манайхан мундаг шүү. Хүн ам цөөтэй ч хэл ам ихтэй улс шүү харин ч нэг
Ямар аймар дарамт стрес дунд байгаа болоод тэр хүүхдүүдэд 6 цаг хүн тамлах санаа төрж бгаа бол оо. 6 цаг биш энэ хүрсэн амьдралынхаа турш биеэрээ биш ч сэтгэлээрээ тийм дарамт амсаж ирсэн болоод л өөрөөсөө хүч доройд стрэссээ гаргаж байгаа хэрэг бх да. Би энд саналаа өгөхдөө Монголчууд бид ч бас өөрсдийн үр хүүхэддээ хайр халамжаа харамгүй өгөөсэй гэж хүсэж өгсөн. Эдлэл хэрэглэлээр дутаахгүй гэж чармайн зүтгэж байгаагаасаа, хүүхдээ сайн сур ихийг мэд, хүчтэй сайн хүн бол гэж хүсч түлхэж байгаагаасаа хэд дахин их урам итгэл, хайр өгч, оройдоо 10 минут ч болтугай зарцуулаад яг юу хэлэхийг нь эсэргүүцэж, тайлбарлаж зааварлахгүйгээр сонсдог байхсан. Хайрлан хүндлэн харж, инээмсэглэл, үнсэлт, тэврэлтээр дутаахгүй, хүүхдүүдээ, ер нь өөр хэнийг ч муулж, доромжлохгүй, дорд үзэхгүй бүгд хүн гэсэн хандлагаар харилцаж үлгэрлэх юмсан. Хүүхэд бол Ээж аавын (хамгийн ойрхон бгаа томчуудын) л тольний тусгал.
ашгүйдээ хурдан шийдээсэй ????????????
Ene ghde solongost blsn ywdal ch mgl ulsiin yronhiilogch n gants ug gan hiilgedeggui ym bhdaa. Mashin tereg unaal show hgd ywaad bj.
shiidegdsen hoino l bayrlaldaa ????