Ботокс шахуулсан 40 тэмээг тэмцээнээс хасчээ

Саудын Араб улсад эзэн хаан Абдул Азизын нэрэмжит тэмээний наадам зохион байгуулдаг уламжлалтай. Тэмээний уралдаан, дуудлага худалдаанаас гадна гоё галбиртай тэмээ шалгаруулдаг наадмаас энэ жил 40 тэмээ хасагджээ.

Эзэд нь тэмээгээ гоё, галбирлаг харагдуулахын тулд уруул, толгойд нь ботокс шахуулсан нь хасах шалтгаан болсон гэнэ.


Тэмээний “миссийн тэмцээн” 66 сая ам.долларын шагналын сантай. Эзэд тэмээгээ гоё, галбирлаг харагдуулж, үзэмжийг нь сайжруулахын тулд гоо сайхны мэс засал хийлгэх нь сүүлийн жилүүд нэмэгдсээр буйг Арабын хэвлэлүүд онцолжээ. Ингэж гоо сайхны мэс засал хийлгэсэн, шударга бусаар өрсөлдсөн тэмээний тэмцээнд оролцох эрхийг багадаа хоёр жилээр, заримдаа бүх насаар нь хасдаг гэнэ.

Энэ сарын 1-нд эхлэн, АНУ, Франц, ОХУ зэрэг олон орны 33,000 тэмээ оролцож буй тэмээний наадам 40 хоног үргэлжилнэ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэнэг хүүрнүүд юмаа