СПОРТ

Монголын шилдгээр А.Тэмүүжин шалгарч, “Алтан бөмбөг” хүртэв

Монголын хөл бөмбөгийн холбооноос оны шилдгүүдээ шалгаруулдаг “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаа боллоо.

Алтан бөмбөгийн хамгийн нэр хүндтэй, том шагнал болох 2021 оны “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор “Атлетик 220” болон Монголын Үндэсний шигшээ багийн хагас хамгаалагч А.Тэмүүжин тодорчээ. Харин 2021 оны шилдэг эмэгтэй тоглогч, Алтан бөмбөгийн эзнээр “Арвис” клуб болон Монголын Үндэсний Эмэгтэйчүүдийн шигшээ багийн довтлогч Ө.Ундрах тодорсон байна.

2021 оны шилдэг 11 тоглогч:

Хаалгач: Э.Мөнх-Эрдэнэ - Атлетик 220
Хамгаалагч: О.Даваадэлгэр - Дэрэн
Хамгаалагч: О.Мөнх-Оргил - Дэрэн
Хамгаалагч: Г.Бат-Оргил - Улаанбаатар Сити
Хамгаалагч: Т.Дөлгөөн - Дэрэн
Хагас хамгаалагч: А.Тэмүүжин - Атлетик 220
Хагас хамгаалагч: Х.Цэнд-Аюуш - СП Фалконс
Хагас хамгаалагч: Б.Батмөнх - Дэрэн
Хагас хамгаалагч: А.Дөлгөөн - Дэрэн
Довтлогч: Б.Балжинням - Улаанбаатар
Довтлогч: Н.Наранболд - Атлетик 220

2021 оны “Шилдэг эрэгтэй багийн дасгалжуулагч”-аар Атлетик 220 клубийн дасгалжуулагч Б.Гарьдмагнай хоёр дахь жилдээ дараалан

2021 оны “Шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагч”-аар “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн аварга UBC клубийн дасгалжуулагч В.Мөнхжаргал хоёр дахь удаагаа тус тус тодорлоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ФЕН
ФЕН

НАРАНБОЛД ДҮҮДЭЭ БАЯР ХҮРГЭЖ АМЖИЛТ ХҮСЬЕ... ЧИ БОЛ МОНГОЛЫН ХӨЛ БӨМБӨГИЙН ЭНЭ ЦАГИЙН ТҮҮХИЙГ БҮТЭЭГЧ ШИЛДЭГ ТОГЛОГЧ ШҮҮ.... УУЛ НЬ ГАДААДЫН ЛИГД ХЭДЭН ЖИЛ ТОГЛОСОН БОЛ ИЛҮҮ БОЛОХ БХ ДАА....

Холбоотой мэдээ

Back to top button