Нийгмийн
Т.Долгорсүрэн "Монголын мистер”-ийн дэд байрт шалгарлаа

Бодибилдинг, фитнессын 2021 оны аварга шалгаруулах "Монголын мистер” тэмцээнд хөгжлийн бэрхшээлтэй Т.Долгорсүрэн өрсөлдөн, дэд байранд шалгарчээ.
Бодибилдингийн ангилалд оролцсон тэрбээр Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан юм. Энэ удаа амжилтаа ахиулан улсын дэд аварга боллоо.

Бодибилдинг, фитнессээр жил гаруй хичээллэж буй Т.Долгорсүрэн гаргасан амжилтынхаа талаар "Өөрөө өөртэйгөө тэмцсэн ялалт минь байлаа. Хайрт хань, багш болон гэр бүл найз нартаа баярлалаа. Илүү их хичээх болно” гэжээ.
Манай сайт Т.Долгорсүрэнтэй хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.