Нийгмийн
Ж.Ассанж чанга дэглэмтэй шоронд цус харважээ

“WikiLeaks” цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж 2019 оноос хойш хоригдож байгаа Лондоны чанга дэглэмтэй Белмарш шоронд цус харвасан тухай "Daily Mail” сонинд түүний сүйт бүсгүй Стелла Морисс ярьсан байна.
"Daily Mail” сонинд мэдээлснээр, Жулиан Ассанж аравдугаар сарын 27-нд Лондоны Дээд шүүхийн хуралд дүрс бичлэгээр холбогдож оролцож байхдаа цус харвасан гэжээ. Тархины цус харвалтын дараа Ассанжийн баруун зовхи унжиж, ой санамж нь муудаж, мэдрэлийн гэмтлийн шинж тэмдэг илэрсэн байна. Ассанж тархины MRI шинжилгээ хийлгэсэн бөгөөд одоо харвалтын эсрэг эм ууж байгаа аж. Морриссийн үзэж байгаагаар, удаан үргэлжилсэн шүүх хурлын явцад үүссэн стресс, мөн эрүүл мэндийн байдал нь ерөнхийдөө муудсанаас цус харвасан аж.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.