УЛС ТӨР

МАН-ЫН БҮЛЭГ: “Рио Тинто” талаас 34 хувьд ноогдох өрийг 100 хувь тэглэх зэрэг шинэ саналууд ирүүлснийг хэлэлцэж байна

Оюу толгойн хэлэлцээний хүрээнд хөрөнгө оруулагч талаас Засгийн газарт дахин хэд хэдэн санал бүхий захидал ирүүлжээ. Уг захидалд “Оюу толгой” ХХК-иас Монголын Засгийн газрын эзэмшдэг 34 хувьд ноогдох өрийг 100 хувь тэглэх агуулга багтсан байна.

Мөн Дубайн гэрээг цуцлах тухай асуудлыг “Рио Тинто” группээс хөндөж авч үзэхээр болжээ. Өөрөөр хэлбэл Монголын Засгийн газрын талаас хэлэлцээний хүрээнд тавьж буй тодорхой саналуудыг хөрөнгө оруулагчид хүлээж авсан агуулга харагдаж байгаа юм.

Тус захидлыг өнөөдрийн /2021.12.13/ МАН-ын Бүлгийн хуралдаанаар хэлэлцэж буй бөгөөд УИХ-ын 92-р тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих түр хорооны гишүүд асуулт асууж байгаа аж. Хуралдааны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийх юм.

Эл Түр хороонд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Э.Тэмүүлэн нарын хүмүүс багтдаг.

Үүний өмнө “Рио Тинто” групп, “Туркоиз Хилл Ресурсес” компанийн  талаас:

  • Дээр дурдсан өрийн 70 хувийг тэглэх
  • Засгийн газрын хүртэх ноогдол ашгийг хуваарилагдах хугацааг наашлуулах зэрэг саналуудыг дэвшүүлж, захидал илгээсэн.

Саналуудыг хэлэлцэхээр “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, “Туркоиз Хилл Ресурсес” компанийн захирал Стив Тибоу нар өнгөрөгч сард Монгол Улсад ирж, Засгийн газрын төлөөлөлтэй уулзаад байсан юм.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ийм үр дүн гаргуулахгүй гэж ОТ гэрээг 2 жил гацаасан Риогийн Солонго мэтийн тэжээвэрүүдийг яах вэ
Ийм үр дүн гаргуулахгүй гэж ОТ гэрээг 2 жил гацаасан Риогийн Солонго мэтийн тэжээвэрүүдийг яах вэ

Рио Тинто өөрийн тэжээвэр Солонго гэх авгайг ЗГ-т оруулж тавиад ОТ-гэрээг бүтэн 2.5 жил гацаасан ч эцэстээ БУУЖ өглөө. Солонгоор тогтохгүй тэр Болд гэх хаа газрын олз хайсан зальтай луухааныг чирч авчираад Риогийн зэсийн гурппын захирлаар тавиаад Монгол дахь РИОгийн захирал Амаржаргал гэх авгайн нөхөрийг УИХ-т реферэнтаар оруулаад бүхэл бүтэн РИОГИЙН БАГ Монголын төрд шургалан ажиллаад амжилтанд хүрсэнгүй ээээ. Яахав гэрээг 2 жил гацаалаа. Гэхдээ төрд шургалсан эдгээр луйварчдыг манайхан дарж чадлаа. Гол нь Даваасүрэн гишүүн Батэрдэнэ гишүүн нарын 10 гаруй жилийн тэмцэлийн үр дүн.

Холбоотой мэдээ

Back to top button