Л.Оюун-Эрдэнэ: Оюу толгойн хэлэлцээнд хөрөнгө оруулагчид ТАВАН ЧИГЛЭЛЭЭР буулт хийлээ

Оюу толгойн хэлэлцээний хүрээнд үүссэн шинэ нөхцөл байдлын талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Тэрбээр Засгийн газраас тавьсан саналуудад “Рио Тинто” групп, “Туркоиз Хилл Ресурсес” компаниас буулт хийсэн шинэ захидал ирүүлсэн талаар онцолж байна.
Тодруулбал:
- “Оюу толгой” ХХК-иас Засгийн газрын эзэмшдэг 34 хувьд ноогдох өрийг 100 хувь тэглэх. Ингэснээр ирээдүйд Монголын тал 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоолол хийгдээд байсан нь хүчингүй болж буй
- Дубайн гэрээ буюу 2015 онд зурагдсан гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах
- Засгийн газрыг гүний уурхайн зардал хэтэрсэн асуудалд хөндлөнгийн аудит оруулахыг зөвшөөрөх. Хэрэв үүгээр хөрөнгө оруулагч тал менежментийн алдаа гаргасан нь тогтоогдвол нэмэгдэл санхүүжилтээ өөрсдөө хариуцах
- Гүний уурхай ашиглалтад орох хүртэлх зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцах
- “Оюу толгой” ХХК-ийн засаглалыг сайжруулж, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, байгаль орчинтой холбоотой асуудлаар хамтарч ажиллах зэрэг шинэ саналуудыг уг захидалд дурдан ирүүлжээ.
“Рио Тинто” группээс эдгээр шийдвэрүүдийг гаргахад амаргүй байснаа онцлоод, цаашдын итгэлцэл, хамтын ажиллагааны чухал суурь үйлдэл боллоо гэж мэдэгджээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэ хугацаанд биднийг дэмжиж ажилласан Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд, Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч болон багийнханд талархал илэрхийлэхийг хүсэж байна.
Хэлэлцээний асуудал ингээд нэг өдөрт бүгд шийдэгдсэн гэсэн үг биш. Гэхдээ хөрөнгө оруулагч тал тодорхой асуудлууд дээр буулт хийж, үр дүнд хүрлээ гэж ойлгож байна. Гадаад орчиндоо бид хөрөнгө оруулагчидтайгаа зөвшилцөж чадаж байна гэсэн мессежийг энэ үйл явдал илэрхийлж, дараа дараагийн хөрөнгө оруулт татахад нээлттэй алхам боллоо гэж үзэж байна” гэлээ.
М.ТЭНГИС












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УЛСТӨРИЙН ШОУ БОЛГОХГҮЙ БАЙХ ДЭЭР АНХААРНА БИЗЭЭ НЭГ ИХ БУУЛТ ХИЙСЭН ЮМ АЛГА МОНГОЛЫГ ХЭТЭРХИЙ ШУЛЖ БАЙСАН НЬ ИЛЭРЭХ ГЭЭД БАЙСАН ТУЛ БАГА ЗЭРЭГ ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ БАЙНА ГЭЖ ХАРЖ БАЙНА
Фэнгшүй С.Ганбаатарын орилж хашгирч талбай дээр өлсөж цангаж асуудлыг босгож засгийн газарт шахалт үзүүлсэний гавьяа. Шүгэл үлээсэн босоо Ганбаа-д нэг тэрбум төгрөг өгөх засгийн газар өгөх хэрэгтэй.
Уг нь 10 зүйлээр л буулгах ёстой байсан юм даа.
Баялгын эзэн байж өөрснөө өрөнд орж байдаг тэгээд тэр өрөө төлсөн гээд баярлаад байдаг
Ганбаатарын оролцоог дүгнэх болоогүй.Энэ засаг төр АВИЛГАД ороогүй илэрхийлэл шүү. РИОГЫНХОН өмнөх ХУЛГАЙЧ нөхөдтөй хамтарч маш их боломж ашиг, баялгийг
ХУЛГАЙЛСАНДАА.Бидний БАЯЛГЫГ өөрсдөө ашиглаад зогсохгүй өр тулгаж ,БАЯЛГЫГ үнэгүйдүүлэх гэж үзлээ.
ОДОО баялгаасаа ӨӨРИЙГ өгөхгүй гэсэн засгийн шийдвэр зөв .ОЮУНЭРДЭНЭД БАЯРЛАХ ЁСТОЙ АМЬЖИЛТ