“Эрүүл мэндийн технологи-2021” үзэсгэлэнд оролцогч "СИ-АЙ-ТИ” ХХК шилдэг компаниар шалгарлаа

Монгол Улсад эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт ойг тохиолдуулан “Эрүүл мэндийн технологи-2021” үзэсгэлэнг ЭМЯ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбоо, “Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг”, “Эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчдийн холбоо”, АШУҮИС болон “Мишээл экспо” ХХК-тай хамтран 2021 оны 12 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.
Уг үзэсгэлэнд улсын болон хувийн эмнэлгүүд, эм эмнэлгийн хэрэгсэл болон тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэгч нийт 60 гаруй байгууллага оролцсон байна.

"Эрүүл мэндийн технологи 2021" үзэсгэлэнд дараах чиглэлийн үйл ажиллагаа зохион байгуулжээ. Үүнд:
- Эрүүл мэндийн салбарын шинжлэх ухаан инноваци, дэвшилтэт технологи танилцуулах
- Манай улсад үйлдвэрлэгдэж, импортлогдож байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуурыг хэрэглэгчдэд танилцуулах, үйлдвэрлэгч – импортлогч – хэрэглэгчдийн хооронд дөт холбоо тогтоох, тэдний хамтын ажиллагааг бэхжүүлэх
- Төр, хувийн хэвшлийн болон гадаад орны дэвшилтэд техник технологийн оролцоог хангах замаар шинээр нэвтэрч байгаа технологи, эм ханган нийлүүлэлт, тоног төхөөрөмжийг сурталчлан таниулах, мэдээлэл, туршлага солилцох
- Ковид-19 халдвар хамгааллын үед мөрдөх дүрэм журмыг баримтлах, ковидын үе болон ковидын дараах эмчилгээний талаар мэдээлэл хүргэх, цар тахлын эсрэг 3-р тунгийн вакцины нөлөө, хамрагдалт, үр дүнгийн талаар мэдээлэл хүргэх
- Эм зүйч, инженер техникчийн уулзалт сургалт семинар зохион байгуулах
- Улсын болон хувийн эмнэлгүүд иргэдэд үзүүлэх үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийгдэхээс гадна “Улсын нэгдүгээр төв эмнэлэг” 3 өдрийн турш иргэд, олон нийтэд үзлэг оношилгоо, зөвлөгөө хийнэ.
Үзэсгэлэнд оролцсон эмнэлгийн тоног төхөөрөмжийн "Си-Ай-Ти” ХХК "Дэвшилтэд тоног төхөөрөмж” шалгаруулах номинацид тэргүүн байранд шалгарч, Япон улсын FUJIFILM брендийн Eluxio 7000 загварын уян дурангийн тоног төхөөрөмжөөр "ШИЛДЭГ ДЭВШИЛТЭД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ НИЙЛҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”-ын цом гардан авлаа.

Тус компани нь шилдэг дэвшилтэд тоног төхөөрөмж нийлүүлэгч байгууллагаар ийнхүү 2 дахь удаагаа шалгарч байна. Өмнө нь 2019 онд Япон улсын CANON брендийн Компьютерт Томографи тоног төхөөрөмжөөр шалгарч байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр хүргэе